Хууль бусаар байгалын өнгөт чулуу олборлож байсан бүлэг этгээдийг саатууллаа

Д.Тулга / Орон нутаг

Хэнтий аймгийн Цагдаагийн газар Баянхутаг сумын нутаг дэвсгэрт хууль бусаар өнгөт чулуу олборлож, ухаж байгаа 10 гаруй иргэдийг үйлдэл дээр нь барьж үйл ажиллагааг таслан зогсоолоо. Эдгээр хүмүүс нь бүгд 30-45 насны хүмүүс байсан бөгөөд Хэнтий аймагт жонш олборлох гэж ирээд хараахан ажил эхлээгүй тул ийнхүү өнгөт чулуу түүж байсан гэдгээ хэлж байлаа.

Он гарсаар цагдаагийн газарт энэ төрлийн гэмт хэрэг эхний тохиолдол юм байна. Зөрчил гаргасан эдгээр хүмүүсийн ашиглаж байсан багаж хэрэгсэл, мөн өнгөт чулууг, унаж явсан машиныг улсын орлого болгож, 150 нэгж буюу 150,000 төгрөгөөр торгоно гэлээ. Мөн байгалийн өнгөт чулуу нь Хэнтий аймгийн Баянмөнх, Бор-өндөр, Бэрх, Норовлин, Баянхутаг, Батноров, Хэрлэн сумын нутаг дэвсгэрт ихээр байдаг бөгөөд нутгийн иргэд ухахаас гадна баруун аймгийн иргэд, Улаанбаатар хотын иргэд найз нөхдөөрөө нийлэн ийнхүү байгалийг сүйтгэсээр байгаа юм.

Иргэд зөвшөөрөлгүйгээр байгалийн өнгөт чулуу эрэх , хайх, түүх үйл ажиллагаа явуулж “Ашигт малтмалын тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно. Байгалийн өнгөт болон үнэт чулууг түүх, олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ гэсэн заалтыг зөрчиж байна гэлээ. Торгуулийн хэмжээ маш бага, торгох, чулууг хураах төдийд л арга хэмжээ авдаг бөгөөд өөр ямар нэгэн чанга хариуцлага байхгүйг албаны хүн хэлж байлаа.


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.102] 2019-05-01 17:10:32

Тэгсэн хэр нь ЖДҮчид баригддаггүй сонин системтэй газар шүү?

Зочин [43.242.243.220] 2019-05-01 11:22:58

дөнгөж одоо энэ тухай ярьж байна гэтэл 10 гаруй жилийн өмнө өмнөговьд баргилт чулуун уул алга болсон гаалиар гарсан бүртгэл байхгүйчулуужсан ой алга болсон гарсан гэсэн гаалийн мэдээ бүртгэл бас л байхгүй нэг мэдхэд богд уул алга болно бүгд мэдэхгүй эх орон гэж орлилдоод өнгөрнө

Зочин [202.179.31.102] 2019-05-01 17:09:47

Баянхонгорынхон их түүж гаргасан бүр сурчихсан байсан.

хх [202.55.191.194] 2019-05-01 08:39:41

миний нутгийн шорооноос бурхан гуйсан ч бүү өг

Зочин [202.9.42.19] 2019-05-01 08:19:32

ядарсан иргэнд ямар хурдан үйлчилдэг хууль вэ улсаа зараад бга төрийн бөөснүүдэд ингэж хууль үйлчилдэг баймаар

Зочин [119.40.103.6] 2019-05-01 07:25:09

Албан ажлаар Дорнодын Халхголоос Сүхбаатарын Эрдэнэцагаан, Дарьгангааар дайрч Дорноговийн Эрдэнэ, Хөвсгөл, Хатанбулаг сум хүртэл явж байхад замд чулуу түүсэн хүмүүс маш олон таарсан. Тэнд Хятадууд ч хэсэг бүлгээрээ явж байна билээ. Энэ чулуу түүгчдын талаар нэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх цаг болсон.

иргэн [202.126.89.93] 2019-05-01 06:47:56

ОРОЙТСОН БОРОО ГЭДЭГ ШИГ ЮМ БОЛЖЭЭ. МОНГОЛЧУУД ИЙМ ЧУЛУУ УХААД,ГАЗАР СЭНДИЙЧЭЭД ОЛОН ЖИЛ БОЛЖ БНА.

Зочин [122.201.24.245] 2019-05-01 05:43:07

өөр аймагын хүмүүсийг барьж аваад .өөрсдөө болох лээр хамаатан садангаа ажиллуудаг ямар ёс вэ.

Зочин [182.160.37.184] 2019-05-01 07:47:12

аймгийн, болохоор, ажилуулдаг гэж манай монголоор бичнэ. Танай хятадуудыг монголоор зөв бичиж сурахаас нааш газар ухуулахгүй. ха ха

Хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Бусдад нь сургамж болно. [202.131.228.118] 2019-05-01 05:06:36

Чулуу өөрийн нутагтаа зүгээр хэвтэж байж болохгүй ямар хэцүү цаг болов ээ? Өнгөт чулууг түүгээд гадаадруу, ө.х. Хятадруу л зарах гэж байгаа. Ингэж болж байгаа юм уу?? Нэртэйгээр нь Монголоо чулуутай, юутай хийтэй нь Хятадад зарчихаач дээ! Төрийн хууль байгаа л юм бол муусайн "эх орноо худалдагч"-дад хариуцлага тооцох хэрэгтэй.

erwr [202.131.231.86] 2019-05-01 05:03:11

huuli busaar olborloh ch geh shig tom tenegeten biz. hedhen shirheg chuluu uutalsanii tulluu shu. heden 10 terbumar ni idsen darga naraa shalgaldaaa. unfair niigem ymaa

mongol hun [68.183.179.161] 2019-05-01 04:55:49

аргатай бол монгол хүн чулуу түүгээд явахгүй.улсын баялаг ухаад авсан хүмүүсийн техник тоног төхөөрөмжыг авсан удаа бнауу.цагдаа нар арайл ялгварлаж үзэх юм аймгын дарга нараа шалгаач

gg [202.9.43.1] 2019-05-01 04:46:59

GADNII ULSAD AMIDARCH BGAA BISH ARGAA BARAAD CHULUU TUUHED N DARAMTLAAD BH ENE HUMUUS TGD YAJ AMIRDRAH UM

zochin [202.9.44.6] 2019-05-01 04:27:58

bid ursdu ingej huni setgeler handaj bga um chini.huni humus yah ni oilgomjtoi shu de.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.