“Хуульчийн про боно өдөр-2019” өдөрлөгийг зохион байгуулж байна

Д.Тулга / Орон нутаг

Монголын Хуульчдын холбоо нь бүтцийн байгууллага, гишүүд, төрийн байгууллагуудтай хамтран Улаанбаатарт болон 21 аймагт “Хуульчийн про боно өдөр-2019” өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж байна.

Өдөрлөгийг аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга Д.Баттайван нээсэн бол Монголын хуульчдын холбооны аймаг дахь салбарын зохицуулагч Ж.Дорждэрэм, аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, Ш.Баттогтох, аймгийн Ерөнхий прокурор Б.Ганбаатар, аймгийн Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд нар оролцлоо

Өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны аймаг дахь салбар, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн Тамгын газар, аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар оролцож, тус тусын салбарын хууль тогтоомжоор зөвлөгөө өгч, Хууль зүйн туслалцааны төв, Нотариат, өмгөөлөгч нар оролцож, үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгч байна.


Сэтгэгдэл

хуульч [202.179.31.59] 2019-05-02 04:50:07

Про - боно гэдэг нь нийтийн сайн Сайханы төлөө гэсэн Латин үгнээс гаралтай бөгөөд хуульчид нийтийн сайн Сайханы төлөө үнэ төлбөргүй буюу маш бага хөлсөөр хууль зүйн үйлчилгээг сайн дурын үндсэн иргэдэд үзүүлэхийг л хэлж байгаа юм.

Зочин [124.158.110.82] 2019-05-02 02:47:27

маш чухал, үр дүнтэй, ач холбогдолтой арга хэмжээ зохион байгуулсанд баярлалаа

Кх-кх-кх! [202.131.228.118] 2019-05-01 07:14:09

"Хуульчийн Порно Өдөр-2019". Инээдэмтэй юм!!!

Иргэн [202.70.34.244] 2019-05-02 07:51:02

Тархиа цэнэглэ.

"Про Боно" гэж юу гэсэн үг вэ? [202.131.228.118] 2019-05-01 06:38:33

"Про Боно" гэдэг чинь юу гэж байгаа юм бэ? Итали дууны эсхүл итали дуучны нэртэй адилхан юм. Иймэрхүү үг хэрэглэсэн бол монгол хэлээр, ойлгомжтой байдлаар агуулгыг нь тайлбарлаж байх хэрэгтэй байна. Монголын ард түмэн латин буюу итали хэлээр тийм ч сайн боловсроогүй ш дээ.

Зочин [66.181.161.78] 2019-05-01 07:05:52

порно гэж байгаа юм


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.