ТЕХНОЛОГИ: БНХАУ дуу хоолойгоороо удирдаж болох ухаалаг гэрийн тавилгыг худалдаанд гаргахад бэлэн болжээ

Т.Хулан / Технологи

Салбар, салбарын төлөөллөөс бүрдсэн 100 монгол залуу БНХАУ-д зохион байгуулагдсан залуучууд солилцооны хөтөлбөрт хамрагдлаа. Өнгөрсөн сарын 24-нөөс энэ сарын 1-ны өдөр хүртэл үргэлжилсэн дээрх арга хэмжээнд Монголын 100 залуу амжилттай оролцож, БНХАУ-аас зохион бүтээж хэрэглээнд нэвтрүүлж эхэлж буй цоо шинэ технологиудтай танилцлаа.

image

УДИРДЛАГА БУС ДУУ ХООЛОЙГООРОО ТЕЛЕВИЗИЙН СУВАГАА СОЛЬЖ БОЛНО

Бид БНХАУ-д ажиллах хугацаандаа Чиндао хотноо үйл ажиллагаа явуулдаг “Chuangye Building Jiaozhou” компанийн үзэсгэлэнгийн танхимд зочилсон юм. Тус компани нь гэрийн бүхий л тавилгыг ухаалаг болгож буй бөгөөд тун удахгүй худалдаанд гаргахаар бэлтгэж байгаа аж. 70 мкв байрны зай талбайг зөв хуваарилан ухаалаг тавилгаар тохижуулсан жишээн дээр тайлбар хүргэе.

Тус байрны тавилгуудыг аль болох зай талбай бага эзлэхээр хийсэн байна. Тухайлбал, орыг унтахаас өөрөөр ширээ, буйдан болгон ашиглах, зай эзлэхгүйгээр эвхэж хураах зэргээр ашиглаж болохоор бүтээсэн байна.

Мөн гэрийн цахилгаан болон бусад тавилга, хэрэгслүүдийг ухаалаг байхаар зохион бүтээжээ. Тухайлбал, Гэрийн эзэн удирдлагаараа бус дуу хоолойгоороо телевизийн сувагаа солих боломжтой төхөөрөмжийг бүтээсэн байна /Үндэсний телевизийн нэгдүгээр сувгийг үзье гэж хэлэхэд л суваг солигдоно/. Дуу хоолойны командаар ганц суваг солих бус хөшиг хаах, гэрэл унтрааж, асааж ч болох аж. Кино үзэхийг хүссэн команд өгөхөд л зурагт өөрөө сувгаа сольж хөшиг хаагдаж, гэрэл бүдэг болох аж. Мөн бие зассан хүний эрүүл мэндийн шинжилгээг хийдэг нойлын суултуур байна. Тухайн хүний шээсэнд шинжилгээ хийж хоромхон зуурт шинжилж чихрийн шижин, бөөрний үрэвсэлтэй зэрэг хариуг тус суултуур бичгээр гаргаж байна. Угаалгын өрөөний бусад хэрэгслүүдийгч мөн ухаалгаар бүтээжээ.

Мөн цонхны бариулд өөрөөс нь өөр хүн хүрвэл онгойхгүй байхаар тохируулсан байна. Ингэснээр өндөр давхарт байрлах айлууд хүүхдүүдээ эрсдлээс хамгаалж чадах юм. Ухаалаг гал тогоонд суурилуулсан дэлгэцний тусламжтайгаар хоол хийхдээ кино үзэх, дуу сонсох, хаалгаа онгойлох, хоолны цэсээ харах, интернэтэд орох зэрэг боломжтой байна. Мөн ухаалаг гал тогооны тавилга нь хэрэглэхэд амар, хялбараар бүтээгдсэн байна.

image

ДҮҮРГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ГЭРТ ҮЗҮҮЛЭХ РОБОТЫГ БҮТЭЭЖЭЭ

Цаашлаад алсын зайнаас буюу гар утаснаас гэрээ халаах, хөшигөө хаах, зуухаа унтраах, асаах гэх мэт үйлдлийг хийж болох төхөөрөмжийг бүтээжээ. Энэхүү технологи нь Монголд нэвтэрсэн ч хэрэглэгчдийн тоо төдийлөн нэмэгдээгүй байгаа юм. Мөн дээрх компани нь дүүргийн үйлчилгээг гэрээсээ авч болох роботыг бүтээсэн байна. Тус робот нь эмнэлэгт үзүүлэх дарааллын дугаар, хүүхдийн төрсний гэрчилгээ болон янз бүрийн тодорхойлолт өгөх зэрэг дүүргээс авч болох бүхий л үйлчилгээг үзүүлэх аж.

Гэтэл манайх эмнэлэгт үзүүлэхийн тулд хэдэн өдрөөр дугаарлаж байж сая нэг үйлчилгээ авдаг. Гэрийн ухаалаг тавилга болон бусад төхөөрөмжийг Чиндао хотын зарим дүүрэгт хэрэглээнд нэвтрүүлэн туршиж эхэлжээ.

Туршилт дууссаны дараа бүх Хятадад худалдаанд гаргана гэдгийг тус компанийн ажилчин хэлж байлаа.

Чандао хотноо Цэнхэрийн хөндий нэртэй судалгааны томоохон хотхон байрлах бөгөөд энд шинэ технологийн туршилтууд, судалгааны ажил, үйлдвэрлэл бүгд хийгдэж байна.

Уг ажлыг судалгааны түвшнээс эхлэн хэрэглээнд нэвтрүүлэх хүртэл төрөөс ч мөн идэвхтэй дэмждэг байна.

image

Монголын 100 залууг БНХАУ-д ажиллах хугацаанд залуу энтрепренеруудын олон улсын чуулга уулзалт зохион байгуулагдсан бөгөөд уг хуралд оролцсон улс орны төлөөллүүд гарааны бизнес, инкубатор төв байгуулах, инноваци нэвтрүүлэх, судалгаа шинжилгээ хийх,туршилт явуулах, үйлдвэрлэлд шилжүүлэх зэрэг бүхий л асуудлыг хөндөж байлаа.

БНХАУ-ын хувьд энэ бүх ажлыг амжилттай хйиж буй бөгөөд төрийн дэмжлэг сайтайн дээр хэрэглэгчдийн идэвх өндөр байна.

Харин манай улсын хувьд энэ бүгдийг хийж эхэлсэн ч төрийн дэмжлэг, төсөв муутайн дээр хэрэглэгчдийн мэдлэг, идэвх оролцоо сул байна. Тиймээс энэ төрлийн ажлыг төрөөс цогцоор нь дэмжих төсөв хөрөнгө хуваарилах, хэрэглэгчдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх нэн шаардлага байгааг нь ажиглагдаж байв.

Хятадууд Чиндао хотноо далай дээгүүр зам тавьж, усан дотор метро явуулах ажлыг хийж байна. Тэд нүдэнд харагдах бүтээн байгуулалтаас гадна судалгааны томоохон хүрээлэнг олноор нь би болгож инноваци нэвтрүүлэх, технологийн шинэ санааг хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг ажлаараа дэлхийд тэргүүлэхээ мэрийж байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:00:01

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:00:01

Зочин [202.9.42.25] 2019-05-02 00:50:22

Инээдтэй юм


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.