Дотуур байрнаасаа гараад сураггүй алга болсон 11 настай охины эрэл үргэлжилж байна

М.Амаржаргал / Орон нутаг

Бага насны охин алга болсон тухай ОБЕГ-ын хоногийн мэдээнд бүртгэгдсэн байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт тус сумын харьяат иргэн Б-гийн охин Х /11 настай, эмэгтэй/ Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрнаас 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 19:00 цагийн орчимд гараад сураггүй болжээ.

Рашаант сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан орон нутгийн 80 иргэн явганаар 4 дүгээр сарын 30-ны өдрийн 21:00 цагаас эхлэн 5 дугаар сарын 1-ний өдрийн 21:00 цагийн хооронд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч олоогүй байна.

Үргэлжлүүлэн аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай, аймгийн Цагдаагийн газрын 7 алба хаагч, 1 автомашинтай 5 дугаар сарын 2-ны 00:16 цагт Рашаант сумын чиглэлд явж 03:40 цагт очиж эрлээ эхлүүлжээ.


Сэтгэгдэл

зочин [202.21.127.166] 2019-05-02 07:51:33

манайд хүүхэд хулгайлдаг хэсэг бүлэг хүн эсвэл нэг хүн байна, тэрнийг олох хэрэгтэй байна, монголын нутгаар явж байгаад л хулгайлаад байх шиг, хил хяналтаа сайжруулж, дотоод хараа хяналтаа чангатгах хэрэгтэй байна

Зочин [103.26.195.135] 2019-05-02 06:27:23

Энэ чинь одоо юу болоод байнаа. Eрөнхий сайд их аурлын гишүүд юу хийж суудаг юм бол. Иргэдийн амь нас аюулд ороод байгаа юм бишүү

Bolor [66.181.161.12] 2019-05-02 04:52:10

Юу вэ дахиад хүүхэд ёоооооё нээрээ арай ч дээ бүгд тэгээд ерөөсөө олдохгүй юм

зочин [66.181.186.63] 2019-05-02 03:46:07

Сургууль, цэцрлэгийн орчиноо камержуулачээ. Гэрээ санаад гарсан юм болов уу зайлуул олдоосой.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.