Орон сууцны шинэ хороолол Баян-Өндөр уулын энгэрт сүндэрлэнэ

Д.Тулга / Орон нутаг

Нар ээж, урин цагийн аяс ивэлсэн энэ өдөр Баян-Өндөр уулын зүүн энгэрт орон сууцны “Москва 300” шинэ хорооллын шав тавилаа. ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд уурхайчдадаа зориулан “Эко-400”, “Залуус-600”, “Москва 300” буюу нийт 1300 айлын цогцолбор хороолол барихаар ийнхүү бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэв. Шав тавих ёслолд Орхон аймаг болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд, гүйцэтгэгч компани, уурхайчид, ажиллагсдын төлөөлөл оролцов. Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал шав тавих ёслолын ажиллагаанд зориулж хэлсэн үгэндээ “Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын зүгээс уурхайчдад зориулан барих хорооллыг нэг дор цогцоор нь шийдэх боломж олгож өгөөч гэж хүсэлт тавьсны дагуу Орхон аймгийн Засаг дарга түүний тамгын газар таатай хүлээн авч, шийдвэрлэсэн. Ингэснээр Баян-Өндөр сумын Зэст багийн нутагт “Москва 300” орон сууцны хороолол баригдах болсонд орон нутгийн удирдлагууд болон нийт Эрдэнэтчүүдийнхээ нэрийн өмнөөс баяртай байна” гэсэн юм.
Орон сууцны цогцолбор хотхоны түрүүч болох “Москва 300” хорооллын барилгын гүйцэтгэгчээр Неман констракшн, Химон констракшн, “Одкон эрчим” компаниуд ажиллаж, ирэх оны тавдугаар сарын 1-нд ашиглалтад оруулна.
Хотын дуу чимээнээс хол, эрүүл цэнгэг агаартай орчинд сүндэрлэн босох энэхүү хороолол нь 300 айлын, 6 блок бүхий цогцолбор хотхон байх юм. “Москва 300” хороолол нь тус бүр 50 айлын орон сууц бүхий 10 давхар, 6 барилгаас бүрдэх бөгөөд зоорийн давхартаа автомашины гараж, нэгдүгээр давхартаа үйлчилгээний төв, 2-10 дугаар давхартаа байхаар төлөвлөгдсөн. Мөн нийтийн эзэмшлийн гадна талбайд ногоон байгууламж, автозам, хүүхдийн тоглоомын талбай, ил зогсоол гаргаж, орчин үеийн шийдэл бүхий орон сууцны байраар “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчин, 300 айл өрхийг хангахаар зорьж байна. Энэхүү орон сууцны жишиг хорооллын бүтээн байгуулалт нь ажилчдын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ.

М.БАЛЖИННЯМ
Фото Б.БАТТӨГС


Сэтгэгдэл

Эрдэнэт хир удаан ашигтай байх хот вэ? [202.131.228.118] 2019-05-02 10:17:19

Ер нь Эрдэнэт хир удаан ашигтай ажиллах уурхай вэ? Баялаг нь хэдийд шавхдаж дуусах вэ? Уурхайгаа ухахаа болихлээр энэ хот юугаараа ашиг, орлогоо бүрдүүлж орших юм бэ? Дэлхийд уурхай нь шавхдаад хөгжил нь зогсчихсон уурхайчдын хотхон үй олон байдаг юм байнлээ. Эрдэнэт эрх биш тийм болчихгүй биздээ? Орон сууцтай болох хүмүүст баяр хүргэе. Би анх 1982 онд Эрдэнэт очсон, тэгэхэд инженерууд нь шинэ байранд орчихсон их жаргалтай байсан. Та нарт ч тийм байхыг хүсье.

hahaha [185.39.141.108] 2019-05-02 07:36:01

tonuulchdiin deeremchdiin tavisan uriig ene tomilgoonii hugshin yanhan huivaldan erdenet eer ..tulj baragduulj...... ichsen arisaa hamgaalan tumnii tarhi ugaan tachaaldah ...

цэцэг [112.72.11.120] 2019-05-02 07:19:22

хот байгуулалтын зөв бүтэц гэдэг юмыг л дагаж мөрд .зөв зохион багуулалтгүй бол юу ч бариад нэмэргүй зөв зохион бгуулалттай бол бүх юм аяндаа цэгцэрээд явдаг.лам харагдахгүй байх чинь овоодоо нэг юм барих болохоор хэдэн хар лам ялаа шиг ирээд суучихсэн хачин хэлээр дүнгэнээд сууж байдаг ч сайн юм биш .

Irgen [202.179.25.212] 2019-05-02 05:47:28

Gehdee negen heviin olon davhar bairnuud bish, huurhun house horoolluud bari l daa, ail bur hashaandaa modtoi, tohijilttoi.

Зочин [202.21.126.30] 2019-05-02 07:52:22

1-рт хаус үнэтэй тусна 2-рт, Эрдэнэт чинь газар нутаг багатай хот. Газраа үр дүнтэй ашиглахын тулд олон айл орох өндөр барилгууд барих нь зөв л дөө

Зочин [150.129.140.18] 2019-05-02 05:36:01

Сайн байна. Алдарт Эрдэнэтийн цагаан тоос руу ойртуулж барьж байгаа нь жаахан тиймхэн байна.

Зочин [202.21.126.30] 2019-05-02 07:53:08

Монгол орны салхи ихэвчлэн баруун, баруун хойноос зүүн, зүүн урагш чиглэлтэй салхилдаг

Зочин [103.229.122.172] 2019-05-02 05:58:14

Огт хараагүй байж худлаа бүү хэл.Харин утаа шорооноос хол шүү. Сайхан газар .


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.