Гангийн үйлдвэргүй Монгол дэлхийд хамгийн арчаагүй харагдаж байна

Д.Тулга / Эдийн засаг

“Төмөртэй хүн баяждаг” гэсэн хэзээний үгтэй юм. Дэлхийн эдийн засгийг тэргүүлж байгаа эхний 20 улс бүгдээрээ төмрийн баялаг их нөөцтэй. Тэдгээр улсын хөгжлийг тодорхойлдог гол салбар нь металлургийн салбар. Нэг сая тоннын хүчин чадалтай гангийн ганц үйлдвэр байгуулахад л Монгол Улс төмрийн хүдрээ гадагш зөөлгүй бүтээгдэхүүн болгоод байх наад захын боломжтой. Арван сая тоннын гангийн үйлдвэртэй болчихвол бүр тэнгэрт гарлаа, 10 тэрбум доллар шүү дээ. Манай улсын төмрийн хүдрийн нийт таамаг нөөц хоёр тэрбум. Баталгаажсан нь 600 сая тонн гэдэг. Монгол хүн төмөр ихтэй байгаа биз.

Монголын хөрсөнд байгаа коксжих нүүрс, төмрийн хүдэр, ган гэсэн гурвалсан холбоо бүхий үйлдвэрлэлийг хөгжүүлж чадвал Монгол Улс дэлхийн эрдэс баялгийн зах зээл дээр тоглогч болж чадна. Ялангуяа Батлан хамгаалах төсөв нь хамгийн өндөр хоёр хөршид маань ган шиг эрэлттэй бүтээгдэхүүн байхгүй байна. Гангийн үйлдвэртэй улс орон бүхэн дэлхийд пээдгэр байдаг юм. Гэхдээ түүхийг харвал Монголыг ийм байлгахыг хөршүүд маань хэзээ ч хүсээгүй. Манжийн үед Монгол руу ширмэн тогоо ч оруулахыг хориглосон байдаг. Яагаад гэвэл наад зах нь тэсэрч дэлбэрэх юм хийчих нь гэдэг байсан юм байлгүй. Хойд хөршийн тухайд бол монголчуудыг мөнхөд төмрийн, гангийн үйлдвэрлэлгүй байх бодлого барьж ирсэн. Манай улс 1970-аад оноос хар төмөрлөг буюу гангийн үйлдвэр барих талаар эрчимтэй ярьж эхэлжээ. Нэг сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай төмрийн үйлдвэр барих ТЭЗҮ зохиож байсан мэргэжилтнүүд нь одоо ч байна. Энэ бүтээн байгуулалтын ажил тухайн үедээ МАХН-ын Улс төрийн товчоогоор дэмжигдсэн ч хөрөнгийн асуудал дээр гацжээ. Гэхдээ хаячихаагүй, Д.Содном гуай Сайд нарын Зөвлөлийн дарга байхдаа Хар металлургийн машины үйлдвэр байгуулах саналыг оросуудад тавьсан ч хоншоор руугаа цохиулсан байдаг юм.

Түүнээс хойш Монголд гангийн үйлдвэр барих тооцоо судалгаа олигтой явагдахгүй байсаар Сайншандын аж үйлдвэрийн паркийн асуудал яригдах үеэс гангийн үйлдвэр сүрхий хөдөлж эхэлсэн. 2014 онд ган хайлуулах үйлдвэр байгуулах эцсийн зогсоол дээр ирсэн тухай тэр үеийн ҮХААХҮ-ийн сайд Х.Баттулга ярьж, “Салбарын яамнаас Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт барих гангийн үйлдвэрийг ТЭЗҮ-ийн дагуу, төлөвлөсөн хугацаандаа эхлүүлж чадвал гэрээ хэлцлийг 2014 ондоо дуусгаж, улмаар 2015-2017 онд үйлдвэрээ барьж, 2018 оны сүүлээр бүтээгдэхүүнээ гаргах боломжтой” гэж мэдээлж байсан юм. Гэвч юм юм болж, улстөржиж, МАНАН бүлэглэл хүчээ авснаар юун гангийн үйлдвэртэй манатай болсон доо. Өнөөдөр харин дээрх боломж эргээд ирж байх шиг байна. Сая Ерөнхийлөгч Х.Баттулга Хятадад хийсэн айлчлалын үеэр Монгол Улсад “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” барих төслийг хэрэгжүүлэх “Эрдэнэс Стийл” компани, Хятадын “Синостийл Экүйпмэнт энд” Инженерийн /SINOSTEEL/ ХК хоорондын хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Одоо монголчууд эргэлзэх хэрэггүй, эрсдэлээс айх хэрэггүй. “Гангийн үйлдвэр байгуулах нь манайд 100 хувь ашигтай” гэсэн үгийг салбарын судлаачид итгэлтэй хэлж байна. Өнөөдөр л эхлүүлэхгүй бол цаг хугацаа алдана, ашиг алдана гэж байгаа. Ашгийн талаар сэтгэл хөдлөм тоо баримтуудыг хэлж байна.

Тухайлбал, өнөөдөр дэлхийн гангийн хэрэглээ нэмэгдэж байхад эсрэгээр төмрийн хүдрийн нийлүүлэлт буурах хандлагатай гэнэ. Судалгаагаар дэлхийд жилд дунджаар 1.5 тэрбум тонн ган хайлуулдаг. Үүний тал нь манай урд хөршийн зах зээлд ногддог ажээ. Энэ нь ойролцоогоор 750 сая тонн гэсэн үг. Ойрын 30 жилийн дотор дэлхийн гангийн хэрэглээ 50 хувиар өсч, үүн дотор Хятадын хэрэглээ 30 орчим хувиар нэмэгдэх төлөвтэй байгааг ОУ-ын судалгааны байгууллагууд мэдээлснийг та бидний хэн нь ч үзэж болно. Гангийн хэрэглээ ийнхүү нэмэгдэж байгаа нь хот байгуулалттай бас холбоотой. Нэг үгээр хэлбэл, томоохон бүтээн байгуулалт бүхэн маш их төмөр багана, арматур дээр суурилж сүндэрлэдэг. Тэгвэл Азид 2030 он хүртэл хот байгуулалт хамгийн хурдацтай явагдах бөгөөд дэлхийн нийт төмрийн хэрэглээний 55-60 хувийг залгина гэж үзжээ. Эндээс харахад Хятадын эдийн засгийн өсөлтийн гол үзүүлэлт нь ган металл байх нь. Тус улс дөрвөн том эх үүсвэрээс түүхий эдээ татаж ирсэн. Энэтхэг, Бразил, Австрал, мөн дотоодоосоо. Үнэндээ Хятадын дотоодын төмрийн хүдрийн үйлдвэрлэл жилээс жилд буурч, импортоо нэмэгдүүлэх бодлого барих зайлшгүй шаардлагатай тулгарчээ. Учир нь тус улсын төмрийн хүдрийн агуулга маш бага тул өртөг өндөртэй байна. Гэтэл тэдний гол импортлогч Энэтхэг улс Хятад руу төмрийн хүдэр экспортлохоо царцаагаад удаж байна. Тус улс экспортыг шууд хориогүй ч татварыг 30 хүртэлх хувиар өсгөсөн нь Энэтхэгийн компаниуд дотоодын зах зээлдээ нийлүүлэхийг илүүд үзэх болжээ. Мөн Бразил ойрын хугацаанд Хятадад төмрийн хүдэр нийлүүлэхээ зогсоох магадлалтай гэсэн таамаглалыг олон улсын шинжээчид гаргаад удаж байна.

Энэ бүхэн Монгол Улсад том боломж. Үүнийг л ашиглах гэж өнөөдөр төрийн өндөрлөгүүд урд хөршид найрсаг айлчлал хийгээд байгаа байх. Ер нь Монгол Улс ган бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүйгээр хөгжинө гэдэг хэцүү. Манайх шиг төмрийн хүдрийн нөөц арвинтай ч импортоор ган бүтээгдэхүүнээ авч байгаа улс дэлхий дээр байхгүй. Гангийн үйлдвэр байгуулах хамгийн их боломжтой хэрнээ гангийн ганц ч үйлдвэргүй байгаа нь Монгол Улсыг дэлхийд үнэхээр арчаагүй харагдуулж байгаа юм. Монгол Улс төмрийн хүдрээ баяжуулж, ган хайлуулах нь эдийн засгийн тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай шууд холбогдоно. Өөрөөр хэлбэл, хүдрээ бүгдийг нь зөөгөөд гаргачихвал ирээдүйн том бүтээн байгуулалтад шаардлагатай асар их төмрийн хэрэглээг хаанаас хангах вэ. Манай улсын гангийн жилийн хэрэглээ дунджаар 500 орчим мянган тонн байна. Үүний 100 мянган тонныг дотоодоосоо хангадаг. Гаднаас импортолж байгаа 400 мянган тонн төмөрт бид нэлээн өндөр үнэ төлж байна. Дээрээс нь төмөр хүнд жинтэй тул тээвэрлэлтийн зардалд их хэмжээний хөрөнгө зарцуулдаг. Үүгээр илэрч байгаа энгийн жижиг жишээ гэвэл орон сууцны метр квадратын үнэ өндөр байгаа явдал юм. Барилгад асар их хэмжээний арматур төмөр, ган багана, мөн сантехникийн хэрэгслүүд шаардлагатай болдог. Наад зах нь импортоор оруулж ирсэн нэг кг хадаас хүртэл 4000-5000 төгрөгөөр үнэлэгдэж байна.

Цаашид уул уурхай, дэд бүтцийн салбарт томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжинэ, барилгажилт эрчимтэй явагдана. Автомашин, өндөр өртөгтэй тоног төхөөрөмж үйлдвэрлэх мөрөөдөл бидэнд бий. Энэ бүхэнд асар их төмрийн хэрэглээ бий болно. Энэ мэт эдийн засгийн олон хүчин зүйлийн нөлөөгөөр Монголын гангийн хэрэглээ ойрын жилүүдэд 1-2 сая тоннд хүрэх урьдчилсан төлөвтэй байгааг шинжээчид хэлж байгаа. Монгол Улс их хэмжээний хөрөнгөтэй, боловсролтой, чадварлаг боловсон хүчинтэй байгаад үйлдвэрлэлд ашиглах төмрийн хүдрийн нөөцгүй бол хөгжлийн тухай ярих боломжгүй. Тиймээс улс орнууд төмрийн хүдрийн нөөцөө мөнгөн дүн гэхээс илүү үндэсний аюулгүй байдлыг хамгаалах агуулгаар нь үнэлдгийг одоо бид ойлгох цаг болжээ.

Төмрийн хүдрээ ашиглаж гангийн үйлдвэр байгуулбал нэг хүнд ногдох ДНБ-ийг хамгийн багаар тооцоход 60 хувиар өсгөх бололцоотой гэж эдийн засагчид үзсэн. Ингэснээр одоогийн нэг хүнд ногдож байгаа 4000 ам.доллар 10 мянган долларт хүрнэ гэсэн үг. Эндээс хүдрээр гаргах, ган хайлуулах хоёрын эдийн засгийн үр өгөөжийн ялгааг хялбархан харж болно. Ийм л учраас эхэнд хэлснээр “Төмөртэй хүн баяждаг юм аа”, гангийн үйлдвэртэй болчихвол монголчууд бүр их баяжина, хөрөнгөжинө, эдийн засаг тэлнэ гээд байгаа юм.

Б.Нямаа
Эх сурвалж : Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.60] 2021-04-10 04:34:34

Zov zov ene erh medeltenguud bol medhiin deedeer medej baigaa gantshan Mongoloo gesen setgelgui novshnuudiig deesh ni gargaad baigaad bidnii aldaa baina manaihaan.Bid ug ni bugdiig buteej chaddag ard tumen ym shuu gangiin uildveriig demjij baina !!!!!!!

Зочин [66.181.179.36] 2020-11-29 13:05:26

Манайх үйлдвэрлээд хэн авах вэ? Орос хятад 2 лав авахгүй. Экспортон дээр нь том татвар тавьчихна.

Зочин [66.181.178.63] 2020-12-04 06:03:28

Хөгжлийн садаа залгуугийн туйлюм хийсэн хүнд атаархагч

Зочин [94.191.152.194] 2020-12-01 06:49:32

Эргүү хар ац вэ ? Ойлгож уншаач чи

Зочин [103.10.21.48] 2020-11-29 19:26:52

Тэр үнэн. Бүх юмаа хятад, орос хоёроос авч болоод байхад төмөр хайлуулж юугаа хийх вэ дээ, хө. Угаасаа монголчууд юм бүтээж хийж байсан түүхгүй хүмүүс. Тэр чигээрээ л дуусах хэрэгтэй.

Болдсайхан [202.126.89.188] 2020-11-29 12:06:21

Уг нь ч гангийн үйлдвэртэй бол бусад жижиг хотууд нь дагалдаад хөгжинө лдө бас социализмын үед монголын тал москвад санал болгож л байсан юм билээ эрдэнэтийн ГОКыг японы тал босгож өгөх санал байдаг гэсэн тухайн үед москва дэмжээгүйээ оронд нь ГОВЬ комбинатыг японы тал жинэхэнэ босгож өгсөөн одоо ирээдүйгээ бодвол гангийн үйлдвэр хэрэгтэй дагалдаад бусад жижиг хот тосгонууд бас амьдарнаа хойшоо Эрхүүг хар гангийн үйлдвэртэй урагшаа Бугат ганийн үйлдвэртэй экспортоо татвараа тэглэ тэгээл окей шүдээ Эрхүү хар гангийн

Зочин. [64.119.27.217] 2020-11-25 12:02:04

Төмрийн хүдэр байна. коксжих нүүрс байна. Гангийн үйлдвэр байна. Инженер техникийн ажилтан байна. Юу дутав. Дэмжлэг алга. Төр засгийн урагшгүй бодлого. Түүхий эдийн бааз байлгах сонирхол хоёр л байх шив..

Зочин [202.126.89.100] 2020-11-17 05:17:51

Ямар хэцүү юм дээ. Заавал Монголоо муулж Хятад Оросыг магтаж байж юм бичдэг хэв маягыг юу гэж ойлгох вэ. Монголд 2 том гангийн үйлдвэр байгаа шүү. Төр засаг нь дэмжвэл бүрэн бололцоо бий

Зочин [139.5.217.175] 2020-11-12 09:11:46

Хэт ган, төмөр гээд байвал байгаль орчин муудна. Бага оворын үйлдвэрээ сайжруулах замаар хөгжих хэрэгтэй.

Зочин [66.181.161.43] 2020-11-06 08:01:45

Байдан манайхыг хужаа руу нүүрс гаргахыг болиулчвал бид өөр гарц хайх буюу төмрийн гангийн үйлдвэр барьж ган үйлдвэрлэх, нүүрсээ дахин боловсруулах, боловсруулсан иүүхий эдээ зах зээлд үнэтэй гаргах энэ тэр гээд манайх үйлдвэрлэгч улс болох эхний алхам болж мэдэх юм,

Зочин [66.181.161.120] 2020-11-05 10:00:51

Яг зөв япон улстай хамтарвал хурдан хэрэгжинэ дээ Хоёр хөрш дэмжих нь юу л бол

Зочин [66.181.187.195] 2020-11-17 02:52:23

Тиймээ японтой хамтарсан нь илүү хурдан найдвартай гэж боддог

Зочин [202.126.89.192] 2020-11-08 01:59:05

Zub asyydal bichigdsen bna yls ornii hugjiliig gan yildberlelteer hemjdeg gebch mongol gan yildberleh bolomj byren bhad zasgiin gazar ni demjdeggyi hungulttei zeel ni eznee olddoggyi absan neg ni mongo hyyleh argaar mongoo ashigladag myy zyrshiltai nobshiin niigem yls ornoo hugjyyleh yamar zorilt bhgyi

Зочин [66.181.161.78] 2020-11-05 12:56:47

Japan-тай хамтарчихмаар бгаан даа өндөр технолог но-хау.машины үйлдвэр сэлбэг хийх болоцоо гарч магад.

Зочин [202.126.88.186] 2020-11-04 17:27:40

Маш сайхан нийтлэл байна. Баяр хvргэе. Харин гангийн vйлдвэрээ Япон мэт гуравдагч улстай хамтрах нь зøв юм. Хятад хэзээ л билээ. Бøøн сøpøг vр дагавар гардаг. Хугацаандаа дуусгадаггvй, аль болох олон жил заваарах сонирхолтой байдаг улс.

Зочин [66.181.187.195] 2020-11-17 02:54:58

Хятад хэрэггүй бөөн авилга хуйвалдаан алсдаа хюул ч дагуулхыг үгүйсгэх газаргүй

Geh [64.119.23.224] 2020-11-04 10:19:56

Delgersaikhan ulu. Buus gantsaaraa mongolin hamag tumriin hudriig zuuguud duuslaa nuguu selemt pultuush tsaasan deeree taria tarij tsasand daruulahaas tsaashgui baagii hezee neg selmee sugalj delgersaihnigaa selemdeh yum boldoo

Зочин [66.181.165.189] 2020-11-04 09:10:45

Гангийн үйлдвэрээ хурдан барич ээ би хадаас аа хийе

рр [122.201.22.119] 2020-11-04 08:59:55

Оросууд Гангийн үйлдвэрлэл , цаашлаад төмөрлөгийн үйлдвэр Монголд яагаад бариулж хөгжүүлж болохгүй гэж аль 1920 оноос чанга хатуу гараар манайхныг захирч ирсэн.

Зочин [66.181.161.56] 2020-04-05 14:15:28

Гангын үйлдвэрлэлээ хөгжүүлэхгүй бол хөгжил гэж яриад нэмэргүй.

Зочин [202.126.89.192] 2020-11-08 02:00:46

Ene ynen yg hoeriin hoorond hool ynd huutsulldseer bgaad dyysana

Зочин [103.212.119.10] 2019-06-29 07:31:02

Оросууд бол Монголд төмөрлөгийн үйлдвэр бариулахгүй гэсэн хатуу байр суурьтай байсан байдаг аль өөрийн колони болгосон 1921 оноос. Одоо ячадаг юм бол

Баярмагнай [66.181.161.109] 2019-06-26 16:23:21

ардчилалсан нийгэм эхлэхэд л одоо улс орон хөгжих нь, хамгийн түрүүнд гангийн үйлдвэр байгуулах нь гэж бодож байлаа. тэр гангаараа баруун ховд аймаг руу төмөр зам тавьж хөгжил ирнэ гэж бодож байлаа. азийн монголыг5 дахь бар болно гэж бодож байлаа. харин өмч хувьчлал нь буруу явагдаж ганийн үйлдвэр битгий хэл байгаа хэдэн үйлдвэрээ газартай нь тэгшилж хаясан харамсалтай үйл явдлыг бүгд харсан. улс орны хөгжлийн гарц бол яах аргагүй ширэм, ган үйлдвэрлэл . оройтсон ч гэсэн овоо ш дээ. бизнесмэн ерөнхийлөгчийн гавъяа яах аргагүй мөн.

Зочин [203.91.115.41] 2019-06-25 15:55:38

Төмөр хайлуулыл даа бидэнд бүх орц найрлага нь байна ш дээ хэнээс айгаад байгаам бэ кокс хүдэр зэс алт цайр хар тугалга бүгд байгаа ш дээ

Бибид [202.72.244.219] 2019-05-03 00:42:40

Байдаг үйлдвэрээ луйвардаад авчихдаг биздээ. Одоо нөгөө Дарханы хар төмөрлөг нь ашгаа бодоод арматур хийхээ болиод Эрдэнэтийн ган бөмбөлөг л хийдэг болчихсон гээ биздээ. Уул нь Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг Японы ард түмнээс Монголын ард түмэнд өгсөн болохоос биш сахал эрдэнэбилэг зэрэг луйварчдад өгөөгүй л баймаар юм

UBMM [103.212.119.218] 2020-11-04 16:15:28

Hehe gants darhand hiideg gedegt itgej l baidag mongold armaturiin 10 aad uildwer bgaa bas gan bumbulug hiideg 10 orchim uildwer bgaa armatur ganbumbulug hos shugamtai 2 uildwer bgaa negniih ezen n bi uuruu bn. Hugjuuleh geheer l uls tur orood daramtlaad baidiimoo. Odoo harin yarigdah bolj erunhiilugchiin songuuli duhsnii shinj.

Зочин [202.126.89.106] 2020-11-03 23:39:50

Armaturaa l hiij baigaa bombolog bol ulger

Зочин [59.153.87.170] 2019-06-26 11:34:09

Яг ган бөмбөлөг хийдэг байж харагдаач...Аль эрт зогссон

Tomriin [71.194.255.133] 2019-05-02 20:18:02

Tomriin engineer-iig yapond beldsen ni deer baihoo. Orosuud odoo ch tuslahgui, tusalsan ch setgeleesee bish bol uu. Mongolchuudiig mia bailgah ni tednii uureg shuu dee. Sotsiin uyed iluu gargah bodolgui baisan guren. Tegeed ch oros gangiin zah zeel bish oorsdoo gangiin uildvertei. Harin manai gan hyatad japan luu l garah baih. oorsdiinh ni standardad zohitsood buur amar biz dee.

Бүтэхгүй юм бичих юм. Стратегийг ойлгооч. [202.131.228.118] 2019-05-03 03:49:46

Япон нь Монголд туслаж чадахгүй. Учир нь төмөрлөгийн үйлдвэр бол стратегийн зүйл. Стратегийн үйлдвэрлэлийг Хятад, Орос дээгүүр зүгээр л давуулаад ороод ирэх үү??? ЯГШДЭЭ, хоосон мөрөөдчих юм. Хэдэн жилийн өмнө Монголд Америкийн тусламжтайгаар төмөр зам барина гээд байсан. Юу болсон? Юу ч болоогүй, тэгээд л өнгөрсөн. Төмөрлөгийн үйлдвэрийг Монголд ЗӨВХӨН түүний ойрын хөршүүд л барьж хөгжүүлнэ.

Зочин [150.129.142.8] 2019-05-02 14:33:13

ЦААСАН МӨНГӨ ЯАХ ВЭ ОЛДОХ БАЙХ.. ЖИНХЭНЭ БОДИТ БАЯЛАГ БОЛСОН ТҮҮХИЙ БАЯЛАГ БОЛСОН ХҮДЭРИЙГ ЧИНЬ ӨДӨР ШӨНӨГҮЙ МАШ ХҮЧТЭЙ ТЁХНИКЭЭР УХААД ЗӨӨГӨӨД ДУУСЛАА ЭНД ХЭРЭЛДЭЭД УЧИРАА ОЛОХГҮЙ ДОРОО ХИЙ ЭРГЭЖ БАЙХ ХООРОНД ЧИНЬ ...ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ХОСГҮЙ ХЯМДХАН АРГААР ВОГАН ВОГАНААР НЬ

Зочин [150.129.142.8] 2019-05-02 14:19:57

БАЯЖААД БАЙХ НЬ ЮУ ВЭ..ТӨМӨРӨӨ БОЛОВСРУУЛВАЛ ХӨГЖИНЭ ГЭЭЧ ДЭЭ..ДАЙН ДАЖИНТАЙ ҮЁД АЛТНААС ҮНЭТЭЙ ГЭЖИЙН ..БАС ХҮДЭРЭЭ ЯЛГАЖ ХАЙЛДАГ БОЛ ХҮЧИРХЭГ ГҮРЭНИЙ ШИНЖ Ш ДЭЭ..... (ХАРИН.ТОЛГОЙГОО АЖИЛЛУУЛ ТЭГВЭЛ ХУРДАН ХӨГЖИХ БАЙХ ШҮҮ..) БЭЛЭНЧИЛЭЭД ТҮҮХИЙГЭЭР НЬ ХЯМД ЗӨӨГӨӨД БАЙВАЛ МОДОО БАРИНА ГЭДЭГ ДЭЭ.

Зочин [202.179.31.32] 2019-05-02 09:54:20

Маш зөв дэмжиж байна,аль эртнээс л энэ асуудлыг тавьж шийдүүлэх байсан юм.Тэгвэл бид одоо арайл өөр байх байлаа шүү дээ. Гарын үсэг зурсанаа мартахгүй хаяхгүй ажил болгохыг л хүсье.

Б.Баяр [66.181.161.51] 2019-05-02 09:29:12

Үйлдвэржилтийн үндсэн суурь Хүнд металлургийн үйлдвэрийг босгохын тулд "Боловсруулах үйлдвэрийн технологийн инженер"-үүдийг бэлтгэх хэрэгтэй байгаа юм.Соц нийгмийн үед Орос ах нар зориуд Их гүрний тѳрийн бодлогоор Монголчуудыг зѳвхѳн хайгуул,олзворлох үйлдвэрлэлийн чиглэлээр сургаж байсан,ѳ/х бид эрдэс баялаг,хүдрээ хайгаад, олоод,олзворлоод анхан шатны боловсруудалт бутлалт ялгалтаа л хийж чадах юм,цаашдын боловсруулах үйлдвэрлэлийн нарийн технологийн ажлыг Орос инженерүүд л хийх юм л даа..Хүнд үйлдвэрлэлийн нарийн мэргэжлийн технологийн инженерүүд манайд байхгүй.Манай залуус хууль,э/з,улс тѳр судлал,цэрэг цагдаа ня-бо,соёл урлагаар мэргэжих сонирхолтой байдаг болчихсон,харин дэлхийн жишгээр бол хѳгжил дэвшил,хѳрѳнгѳ баялагийг инженерүүд,нарийн мэргэжлийн мастер ажилчид бүтээж бий болгодог юм.

Зочин [139.5.219.19] 2019-05-02 09:04:18

Дарханы томорлогийн уйлдвэр Болд томор ероо гол гэсэн 2 том уурхайгаа улсад аваачээ одор ШОНОГУЙ зоосоор байх уу

Зочин [150.129.142.8] 2019-05-02 14:04:27

яг бараг 24 цаг ухаад дууслаа

Бодит боломжоо мэдрэх хэрэгтэй. Санаснаар шууд бүтэхгүй. [202.131.228.118] 2019-05-02 08:16:33

Монгол бол ХӨДӨӨ АЖ АХУЙН орон. Уул уурхайгаа олборлох чиглэлээр ашигладаг, энэ нь Монголын эдийн засгийн томоохон хэсэг боловч төмөрлөгийн аж үйлдвэрийг дотроо АГУУЛДАГГҮЙ. Их сургууль төгссөн үй олон сэхээтэнтэй боловч ХҮНД АЖ ҮЙЛДВЭРТ ажиллах инженерүүд ДЭНДҮҮ ЦӨӨХӨН. Ер нь ТӨМӨРЛӨГИЙН аж үйлдвэрт ажиллах инженер, боловсон хүчин БАРАГ БАЙХГҮЙ улс. Иймд эсхүл үндэсний боловсон хүчнээ бэлтгэж УДААН ХҮЛЭЭХ, эсхүл орос, хятадын мэргэжилтнүүдийг авчирч ШУУРХАЙ хөдлөх боломж байна. Алиар нь явах вэ?

Зочин [150.129.142.8] 2019-05-02 14:23:14

ухаалагаар нь явбал зүгээр дээ хүү минь

Зочин [150.129.142.8] 2019-05-02 14:21:43

СҮРТЭЙ НАРИЙН ТЁХНОЛОГИ БИШ БАЙХАА ЯМАР САНСАРЫН ПУУЖИН ХИЙХ ГЭЖ БАЙГАА БИШ.ДЭЭ

hi [64.119.27.235] 2019-05-02 07:26:31

ТЭЗҮ нь байгаа юм болов уу.

Зочин [150.129.142.8] 2019-05-02 14:22:08

дэмийр

Гадны туслалцаа авч гадны олон тооны мэргэжилтэн авна. Бэлэн үү? [202.131.228.118] 2019-05-02 07:25:16

Хятадууд Соёлын хувьсгалынхаа үед ширэм хайлуулж байсан шиг юм бичих юм. 4000 долларыг 60 хувь өсгөнө гэдэг чинь 6400 доллар болно. Сэтгүүлчийн бичсэн шиг 10.000 болдоггүй юм. Тооцоогоор хүртэл хүмүүсийг төөрөгдүүлээд л. Төмрийн үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд эсхүл Оросоос, эсхүл БНХАУ-аас л техникийн тусламж авч үйл олон тэдний мэргэжилтнийг авчрах болно. Үүнд бэлэн байна уу?

Зочин [150.129.142.8] 2019-05-02 14:05:03

япон сайн

эдийн засагч [182.160.33.161] 2019-05-02 06:29:40

Ерөнхийлөгчийн бодлого зөв байна. Дэмжицгээе !!!!!!!!!!!!!!!!

Зочин [66.181.170.66] 2019-05-02 06:12:00

төмрийн үйлдвэртэй болмоор байна нефтийн үйлдвэртэй болмоор байна цахилгаан станцтай болмоор байна улс бол улс шиг л баймаар байна.одоо идэж уухаа боличхооч улс төрчид пяздаануудаа

БИ БАТ /ТОДРУУЛБАЛ ХӨДӨӨНИЙ/ [66.181.168.81] 2019-05-02 05:50:09

Ерөнхийлөгч маань харин ч зөв юм хийсэн юм бишүү1 Наад хятадууд чинь 1950-иад оноос ган хайлуулалтаараа дэлхийд тэргүүнэ гэж сонин төлөвлөгөө / төсөлч юмуу*/ , хийгээд айл болгон төмрийн хүдэрийг хайлуулж байсан туршлага / эмгэнэлт туршилт/ байдаг юм шүүдээ..Тэгэхлээр хятадын энэ их туршлагыг судлан үзэх хэрэгтэй сан.м Ер нь манай улсад төмөр үйлдвэрлэх ядаж нэг үйлдвэр зайлашгүй байх ёстой шүү, Тэр Дарханаа эсвэл төр авах юм уу, ХҮН ойлгодог бол "ИХ ЧИНГЭС ХААН"-ны БОДЛОГО ШҮҮ,ЕРӨНХИЙ САЙДАА ХИЧЭЭГЭЭРЭЙ амжилт хүсье.

Зочин [119.40.103.6] 2019-05-02 05:41:07

Сайхан мэдээ байна. МАНАН сийрч байгаа энэ нөхцөлд энэ зорилт биелэх боломжтой болж монголчуудын нэг хүсэл биелэх нь.

зочин [122.201.22.152] 2019-05-02 05:40:33

Монгол ялначууд тахианы тархитай хүмүүс юм даа.байгалийн бүх баялаг газар дор чини бгаа.төр улсаа 30 жил удирдаж хөгжүүлж авч явж чадахгүй,хар ангал руу уначихаад бгаа нөхөдүүд яааж байгалийн баялагаа эзэмшиж үйлдвэр байгуулж бүтээгдэхүүн гаргаж улсаа хөгжүүлж чадах вэ дээ.мэдээж чадахгүй.эхлээд улс ороноо энэ замбраагүй хүмүүсээ эмх цэгцэнд оруулаад хуулийн өмнө толгойгийн гудайлгачих,чадахгүй болж баривчилж,хориж,энэ улсаас зайлуулж,шоронд хий,энэ идэж ууж дуусдаггүй ханадаггүй новшнуудаа цэгцэл,төр юм бол төмөр нүүрээ харуул.дараан наад баялагийн тэгш хувиарлалт,боловсруулах үйлдвэр барих эдийн засаг,хүний хүчин зүйлд тулгуурлаж хөгжлийн төлөвлөгөө гаргаж ирж байж улс орноо эмхэлж цэгцэлнэ.энэ их төрд нүүрэлээд салахгүй бгаа хулгайн бүлэглэлээ залхаан цээрлүүл,салахгүй 30 жил шимэгч хорхой шиг шигдэж эдийн засгийн үндэс суурийн хордуулж дуусч бна.

Зочин [43.242.242.128] 2019-05-02 05:31:26

manai yuildver barih dandaa positive baidlyg avchirna

Зочин [202.179.26.220] 2019-05-02 05:16:52

Худал ярихаа боль. Тэнэг хүн шиг юм сэтгэхээ болих хэрэгтэй. 3 сая хүнтэй монгол төмрийн үйлдвэрээр яах гэж байгаа юм. Эдийн зас гийн болон хүн ам зүйн чадамж байх хэрэгтэй. Баттулгыг зайлуул

Зочин [66.181.161.50] 2020-11-04 06:07:52

3 say huntei uls tumeriin uildwertei baij bolohgui yamar undeslel bna. Hujaa mini

Зочин [150.129.142.8] 2019-05-02 14:06:00

хуц

Зочин [113.66.255.73] 2019-05-02 10:26:44

chinii helj bgaa zov, ajillah huchin, mergejilten bugd dutagdaltai shuu dee

Зочин [202.21.108.224] 2019-05-02 09:48:43

Мулгуу урваач өөрөө зайл

Зочин [192.82.64.76] 2019-05-02 04:23:33

гангийн үйлдвэр хөгжөөд хөгжүүлээд байгаашдээ бэрэн групп өчнөөн бүтээн байгуулалт хийсэн дан ганц компани бол үэнэндээ жул улсаас бодлогоор дэмжиж өгөхгүй бол бид дотооддоо төмөр үйлдвэрлэхэд бэлэн шүү дээ

Ganbold [202.126.89.60] 2021-04-10 04:42:46

Bidnii gol aldaa bol Mongoloo gesen setgelgui hovshnuudiig 30 jil songoj tejeelee shuu dee.Gangiin uildvertei bolchihvol bid bugdiig hiij chaddag ard tumen shuu !!!!!!!!


56 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
56 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.