Хилийн 0214 дүгээр ангид алба хаасан дайчид нутагтаа ирлээ

Д.Тулга / Орон нутаг

Ховд аймгаас 2018 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн албанд татагдан Хилийн 0214 дүгээр ангид хуваарилагдан Эх орныхоо торгон хилийг нүд цавчилгүй хамгаалсан эрэлхэг хилчин дайчид хугацаа дуусч халагдан Ховд нутагтаа ирлээ. Халагдан ирсэн хилчин дайчдыг угтан авах ажиллагаанд Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа Б.Ганхуяг тус Цэргийн штабын офицерууд халагдан ирж буй дайчдын ар гэрийн төлөөлөл болон Ховд аймгийн иргэд оролцлоо.

Энэ үеэр Цэргийн штабын дарга дэд хурандаа Б.Ганхуяг хэлсэн үгэндээ: “Жилийн өмнө ээж аавын хөвгүүд Эх орноо хамгаалахаар мордож байсан бол та бүхэн маань жилийн хугацаанд цэргийн эрдэм мэдлэгт шамдан боловсорч Эх орныхоо торгон хилийг нүд цавчилгүй хамгаалж өнөөдөр халагдан ирж байна. Эр цэргийн албаа нэр төртэй хааж ирсэн та бүхний цаашдын амьдралд чинь аз жаргал, эрүүл энх, ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг Ховд аймгийн удирдлагын баг болон Цэргийн штабын хамт олныхоо нэрийн өмнөөс хүргэж байна. Мөн хөвгүүдээ эр цэргийн албанд үдэж мордуулан сүүн цацлаа өргөж, ерөөл тавьж хүлээн суусан ар гэрийнхэн та бүхэнд чинь сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлж байна” гэлээ.

Ховд нутгаас цэргийн албанд мордсон залуус ар гэрийнхэндээ цэргийн алба хаах хугацаандаа шагнуулсан шагналаа үзүүлж танилцуулж байлаа. Тодруулбал ХХЕГ-ын даргын тушаалаар “Хилийн төлөө” хүндэт тэмдэг, ангийн захирагчийн тушаалаар цэргийн цол нэмсэн, ангийн “Байлдааны дэлгээ туг”-ийн дэргэд зургаа авахуулсан, хүндэт өргөмжлөл зэрэг шагналууд олон байсан нь хилчин дайчид маань эр цэргийн албаа нэр төртэй хаасны нэгэн илрэл байлаа.


Сэтгэгдэл

Irgen [103.10.22.168] 2019-05-04 06:51:57

ZODUULJ. ALUULAHAAS AiJ. BNA DARAA. NI. TSERGIIN. ACHAALAL DAASANGUI. Gewel. Yanaa

ыыыы [66.181.160.60] 2019-05-03 04:33:00

явдаггүй юманд яваа юу эгүү бацаанууд

Талархаж байна. Ажилт хүсье. [202.131.228.118] 2019-05-02 10:02:54

Алба хаасанд баярлалаа. Одоо энгийн амьдралд орно. Цэрэгт байснаа бахархалтайгаар дурсаж, ажил амьдрал тань сайн сайхан байх болтугай. Улсын хил гэдэг ч хариуцлагатай, чухал газарт цэргийн албаа хаажээ.

төр [219.249.108.64] 2019-05-02 07:53:32

ангийн захирагчийн тушаалаар цол нэмнэ гэж түрүүч болоо юу одоо генерал шиг найрланадаа бага насны охиддоо анхаарах хэрэгтэй шүү иргэдээ

Ooooo [202.55.188.39] 2019-05-02 06:40:20

Uhsen ats... Odoonii tsereg ch gej dee.

Зочин [66.181.170.66] 2019-05-02 06:12:42

амжилт хүсье.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.