Одтой машины эзэн тодорлоо

Д.Тулга / Эдийн засаг

Автоланд "Одтой машин" урамшуулалт хөтөлбөрийг амжилттай зохион байгуулж супер азтанаа тодрууллаа. Тэд 2019 оны 2-р сарын 15-наас 4-р сарын 30-ны хооронд Автоландаас 50 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй автомашин худалдан авсан хэрэглэгчдийнхээ дунд сугалаат хонжвор зохион байгуулж, нэг азтанд Приус-20 машин бэлэглэлээ.

Өчигдөр буюу тавдугаар сарын 1-нд "Одтой машин" урамшуулалт худалдааны азтанг шалгаруулах арга хэмжээг Автоландад зохион байгуулсан бөгөөд Приус-20 машины эзнээр Д.Сэлэнгэ тодорсон юм. Тэрээр "Би өнгөрсөн дөрөвдүгээр сард Автоландаас Приус-41 машин худалдаж авсан юм. Гэтэл өнөөдөр дахин нэг машин хожлоо. Ийм зүйл болно гэж төсөөлж байсангүй. Үнэхээр баяртай байна" гэлээ.

Хөтөлбөрийн тухай "Автоланд Эс Си" ХХК-ийн менежер Б.Наранбаатар "Автомашин гэдэг бол орон сууцны дараа орох үнэтэй хэрэглээний нэг учраас бид бүхэн хэрэглэгчдэд баталгаатай, найдвартай машиныг санал болгож, авто зах зээлийг илүү хариуцлагатай, ёс зүйтэй болгохыг эрмэлзэж үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс хэрэглэгч та бүхэн манай компанийг сонгон үйлчлүүлээд баталгаатай автомашиныг иж бүрэн үйлчилгээ, санхүүгийн шийдэлтэйгээр худалдан авахыг хүсэж байна. Мөн энэ сугалаат урамшууллыг зарлан явуулахад санхүүгийн түншээр ажиллаж буй Голомт банкны хамт олондоо талархал илэрхийлье" гэв.

Дашрамд дуулгахад, "Одтой машин" урамшуулалт хөтөлбөрийг 5-р сарын 1-ээс 7-р сарын 7-ны хооронд дахин зохион байгуулахаар болсныг энэ үеэр дуулгасан юм. Дараагийн урамшуулалт хөтөлбөрт мөн Автоландаас 50 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй автомашин худалдан авсан хэрэглэгчид хамрагдах боломжтой бөгөөд нэг азтанд Приус-30 машин бэлэглэх юм байна.