Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өвлийн хуваариар үлдээлээ

М.Амаржаргал / Нийгэм

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өөрчлөх, эсэх талаар хэлэлцэж, бүсчлэлийг өвлийн хуваариар үлдээхээр шийдвэрлэлээ. Энэ асуудлаар өнгөрсөн сард иргэд, олон нийтийн дунд санал асуулга явуулсан бөгөөд асуулгад оролцсон 7000 гаруй иргэдийн 72 хувь нь өвлийн цагийн бүсчлэлийг хэвээр үлдээх хүсэлтээ илэрхийлсэн байна.

Олон нийтийн санал болон мэргэжлийн байгууллагын судалгаа дүгнэлтийг үндэслэн ийн шийдвэрлэжээ. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал зургаагаас есдүгээр сард хамгийн бага байдаг. Тээврийн цагдаагийн байгууллагын мэдээллээр энэ үед замын хөдөлгөөний ачаалал 30 хүртэл хувиар буурдаг гэсэн тооцоо байна.

Замын хөдөлгөөний ачааллын оргил үед хөдөлгөөний хязгаарлалтын бүс нь Саппорогийн уулзвар, III, IV хорооллын эцсийн уулзвар, Тасганы овоо болон 32-ын тойргийн уулзвар, Дарь эхийн уулзвар, КТМС-ийн урд талын аюулгүйн тойрог, Офицеруудын ордны тойрог, Чулуун овооны уулзвар, Дүнжингаравын уулзвар, 120 мянгатын уулзвар, Механик тээврийн сургуулийн хойд уулзвар, Гурвалжингийн гүүрний урд уулзварыг хамруулдаг байсан. Гэтэл замын хөдөлгөөний ачаалал багасадаг үе буюу зуны улиралд Геологийн төв лабаратори, Дамбадаржаа, ХСИС, Их тэнгэрийн ам хүртэл тэлж байгаа нь агуулга тооцооллын хувьд амьдралд нийцэхгүй байгаа тул өвлийн цагийн хуваариар хэвээр нь үлдээх саналаа Тээврийн цагдаагийн байгууллагынхан ирүүлжээ.

Тиймээс олон нийтийн санал болон мэргэжлийн байгууллагын судалгаа дүгнэлтийг үндэслэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өвлийн хуваариар үлдээхээр шийдвэрлэв.


Сэтгэгдэл

зочин [202.179.30.6] 2019-05-03 07:39:38

Хязгаарлалтаа бүрмөсөн цуцлаач шааруудаа, юм л бол хязгаарлана хаана зогсооно гэж байх юм , хамгийн амархан арга хэмжээг л авч байдаг . энэ олон цагдаа гар ажлаа хийгээч, өөр олон арга байна ш дээ малууд ааааа

Зочин [202.126.89.56] 2019-05-03 04:43:16

Yavj yavj Amarsaihan chin ard irdinhe sanal bodlig hulen avdag n taalagdaj bna. Tsagaan tolgoit shig buhnig uurinhu husel bodlor hij ard irgede daramtlahgui bna gedeg mash zuv shu. Ajla avad niled zuv sanachlagud gargad ehnes hiiged ehelsen amjilt husie.

Зочин [202.9.43.217] 2019-05-03 03:17:41

Энэ Амарсайхан чинь харин Ард олны эрх ашгийн төлөө ажилладаг хүн юм байна шүү. Амжилт хүсье.

Зочин [202.9.43.217] 2019-05-03 03:12:19

За ашгүй дээ. Хүн энэ цагийн болон Бүсийн хязгаарт чинь тохируулаад ажил төрлөө зохицуулчихдаг юмаа. Хязгаарын бүсээ ӨВӨЛ ба ЗУН гэж ангилахгүй боллоо гэж ойлголоо.

Тэнэг юмуу [43.228.131.163] 2019-05-03 03:02:35

Цагаа бичээч хэдэн цагийн өвлийн цагийн хуваарь гэж

Зочин [183.177.100.10] 2019-05-03 03:12:17

2 уулаа тэнэг. Ийм зүйлд бухимддаг. Ха ха

Зочин [103.212.116.121] 2019-05-03 03:07:05

Чи өөрөө тэнэг уншаач. Бүсчлэл нь тэлж байна.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.