Эх орны төлөө тангараг өргөсөн мөрдэстнүүд нэгдэн чуулж байна

Д.Тулга / Нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ноос өнөөдөр Орхон аймагт “Мянган мөрдэстөн” чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Чуулга уулзалтад орон нутаг дахь төрийн цэргийн байгууллагын алба хаагчид, тэтгэвэр, чөлөөнд байгаа буй ахмадууд болон орон нутгийн удирдлагууд оролцож, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны салбар зөвлөлийг Орхон аймагт байгуулах юм.

Төр-нийгмийн түншлэлийн хүрээнд Монгол Улсын аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчид, тэтгэвэр, чөлөөнд буй ахмадууд, нийгмийн хариуцлагаа дээдэлсэн байгууллага, иргэд нэгдэж “ Монгол цэргийн нэгдсэн холбоо” нийгэмд үйлчлэх ТББ байгуулсан. Төрийн хууль, хүчний мэргэжлийн 30 гаруй байгууллагыг нэгтгэсэн тус холбоо улс төрөөс ангид, нийгэмдээ хандсан ажил, үйлчилгээ явуулах эрхэм зорилго, зорилтуудыг дэмжих ажлын хүрээнд үйл ажиллагаан чиглэгддэг. Тэдний хувьд Монгол хүмүүн бүрт жинхэнэ эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн суулгах нөлөөллийн ажиллагааг хийж, Монгол эх орноо хайрлан хамгаалах, түүний төлөө хүчин зүтгэх чанартай эх оронч зүрх , сэтгэлийг утгаар нь дэлгэрүүлэн үндэсний үзэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэхийг зорьдог байна.

“Мянган мөрдэстөн” чуулганд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, зөвлөх Л.Алтангэрэл, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны нарийн бичгийн дарга, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, дэслэгч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа зэрэг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага оролцож байгаа юм.

“Монгол цэргийн нэгдсэн холбоо” нь анхны чуулганаа төрийн ордноо зохион байгуулж байсан бол, удаах ажлаа “Үндэсний санах ой” хэлэлцүүлгийг эрдэмтэн , судлаачдыг оролцуулан өнгөрсөн сард зохион байгуулсан юм. Энэ удаагын арга хэмжээ нь холбооныхоо салбарыг Эрдэнэт хотод байгуулан , улмаар салаалуулан бүх аймаг сумдад байгуулах төлөвлөгөөтэй аж. Эх орны төлөө зүрхээ өгсөн, тангараг өргөсөн эрхэм хүмүүн болгон энэ холбоонд нэгдэж, нэгдэхээр дэмжиж байгаа нь “Монгол цэргийн нэгдсэн холбоо” хэмээх агуу хүчирхэг байгууллага Монгол орныхоо төлөө хүчин зүтгэхээр төрөн гарч ирж байгаа нь бахархууштай.

image

image

image

image

image

image

image

image


Сэтгэгдэл

зочин [202.131.243.190] 2019-05-03 08:37:08

шал дэмий юм хийх юм, хийх ажлаа олж ядсан юм.Ахн

ЗОЧИН [202.131.233.190] 2019-05-03 06:31:12

ЕС ХҮН ИЙМ ХОЛБОО БАЙГУУЛЖ БУЙ НЬ ЭНЭ ДЭЛХИЙД АНХНЫХ АЖ, ИЙМ ЦЭРГИЙН ХОЛБОО УЛС ДАЯАР БАЙГУУЛЖ ЯАХ ГЭЖ БУЙ ЮМ БОЛ, ШААРДЛАГА ГАРВАЛ, ӨӨРСДИЙН НЬ АЛБАН ТУШААЛ, ЭРХ МЭДЭЛ, ЯМБА ГАНХАЖ ЭХЭЛБЭЛ ЕР-Ч, ЕС НАР ЦЭРГИЙН ЭРГЭЛТ ХИЙХ БЭЛТГЭЛ, СУУРЬ НЬ ГЭЖ ЭНЭ ХОЛБООГ ЯРЬЦАГААЖ БНА, ТҮҮНЭЭС БУС ИЙМ ХОЛБООГООР МУ ДУТААГҮЙ БАЙМААР, ЭНД БҮР ЕР-ИЙН ТУСЛАХ-ГЕНЕРАЛ,БХЯ-НЫ ГЕНЕРАЛУУД,УДИРДЛАГУУД ОРЧИХСОН УЛС ТӨРЖӨӨД,ЭНЭ ТЭНД ДАЛДАГАНААД ЦУГ ЯВААД БАЙХ ЮМ, БХЯ, ЕР-Н ЦЭРГИЙН ТУСЛАХ НАР УЛС ТӨРӨӨС АНГИД, ЯМАРВАА ЭВСЭЛ ХОЛБООНД НЭГДЭХГҮЙ БАЙХ ХУЛЬ БИЙ ДЭЭ, ЭНЭ ЕС, ЭНЭ ХОЛБОО НЭГ Л БИШЭЭ.

Зочин [103.10.23.116] 2019-05-03 14:08:05

Хамгийн зөв эх орон ард түмөндөө амь насаараа дэнсэн тавиж үнэнч байна гэж тангараг өргөсөн хүсүүс Харин хулгайч нарт үүлчлээд эх орон ард түмнө өргөсөн тангаргаа мартчахгүй бол шүү Их хурлын гэшүүн нэртэй хулгайч нар сүүдрэн тусгах нь муугийн цондон шүү

фффф [66.181.160.60] 2019-05-03 04:31:18

гөлөгнүүд бөгс боовоо ч угааж чадахгүй ацнууд

zochin [103.26.193.96] 2019-05-03 04:31:01

jargaad l bai ta nar. tsaana chini hyataduud ezen suuj bn gazar shoroondeer chini.

Иргэн [202.179.4.250] 2019-05-03 04:30:57

Цэргийн диктатур тогтоох гэж байгаа юм уу. энэ олон мөрдөстөн, цэргийн холбоогоор яах гэж байгаа юм болоо.

Зочин [103.10.23.116] 2019-05-03 14:11:34

Монгол шиг хулгайч нар төрд нь үүрэлсэн оронд Цэргийн эргэлт л хэрэгтэй дээ Цэргийн эргэлт хийсэн орнууд одоо ямар их хөгжөж цэцэглсэнийг хар л даа Ардчил хэмээн балайрч хулгайч нар төрд нь үүрлэж ард түмэн нь ядлужурч байсан орон Цэргийн эргэлтээр аз жаргал хөгжөлд хүрсэн нь олон байна

Зочин [211.36.136.181] 2019-05-03 04:25:36

Сдакуудад өөр хийх ажил алгуу


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.