Нефтийн бүтээгдэхүүнийг бүрэн шинжлэх лаборатори ашиглалтад оруулна

Д.Тулга / Нийгэм

2017 оны нэгдүгээр сард ам.доллар 2500 орчим төгрөг байсан бол 2019 оны тавдугаар сарын 3-ний байдлаар 2640 орчим төгрөг болсон. Өнгөрсөн онд нефтийн бүтээгдэхүүний үнийг гурван удаагийн арга хэмжээгээр нийтдээ литр тутамд нь 250 төгрөгөөр бууруулсан байна. Харин 2019 оны гуравдугаар сараас дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ буцаж өссөн.

ОХУ хилийн үнээ нэмэгдүүлсэн зэргээс үүдэж нефтийн бүтээгдэхүүний үнэ Монголд өсөхөөс аргагүй болсон ажээ. Шатахууны үнэ дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, төгрөгийн валюттай харьцах ханшнаас шалтгаалан өсөж байгаа гэлээ. АНУ-аас Иранд бүтэн хориг тавьсан тиймээс газрын тосны үнийн өсөлтөд шууд нөлөөлсөн гэлээ.

ОХУ-ын Роснефть компаниас нийлүүлж буй шатахууны үнэ 2019 оны 3-р сард тонн тутамдаа 39-50 ам.доллараар, 2019 оны 5-р сард төрлөөс хамааран тонн тутамдаа 17-53 ам.доллараар өссөн нь шатахууны жижиглэнгийн үнэ өсөхөд нөлөөлсөн гэж хэлж байлаа.

Тэгвэл манай улс бензин дизель түлшний 46 хоногийн нөөцтэй буюу хангалттай хэмжээнд байна. Мөн он гарснаас хойш АМГТГ-аас ОХУ-ын Роснефть компанитай хэлэлцэж бүтээгдэхүүний худалдан авах хугацааг уртасгаж 60 хоног болгосон байна.

Мөн холбогдох газраас тээвэрлэлтийн үнийг бууруулах хэлэлцэж байгаа юм байна. Иргэдийн хувьд шатахууны талаар олон маргаан гарах болсон. Тэгвэл холбогдох газраас энэ онд багтаж Ашигт малтмал газрын тосны газар хилээр импортлогдон оруулж ирдэг бүх нефтийн бүтээгдэхүүнийг бүрэн шинжлэх лаборатори ашиглалтад оруулна гэлээ.


Сэтгэгдэл

Zochin [66.181.161.76] 2019-05-03 07:51:26

Benzinii une ussun geed buh yumnii une tsadigaa aldlaa. Deer bgaa MAN iin mahan tolgoituud sandal suudliin heruulees uur yu hiij bnaa. Kui ee benzinii une ussun geed uschin hurtel unee nemchihsen bh yumdaa.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.