Өвөрхангай аймагт дөрвөн тэрбум төгрөгөөр усан спортын цогцолбор барьж байна

Д.Тулга / Орон нутаг

Хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөхөд анхаарч Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод баригдах усан спортын цогцолборын барилгын ажлыг албан ёсоор эхэллээ. Боулинг, фитнесс болон орчин үеийн олон шинэлэг үйлчилгээнүүдийг багтаасан, 25 метрийн урттай 5 сэлэлтийн зам бүхий тус цогцолбор ашиглалтад орсноор иргэд чөлөөт цагаа үр өгөөжтэй өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдраа хөгжүүлэх, энэ чиглэлийн спортын төрлүүдээр хичээллэх боломж бүрдэх юм. Тус цогцолбор нь улсын төсвийн 3.0 тэрбум, орон нутгийн төсвийн 1.0 тэрбум нийт 4.0 тэрбум төгрөгийн төсвөөр бий болно. Цогцолбор Спортын ордны урд, Наадмын талбайн зүүн талд баригдаж байна. Уг барилгын ажлыг Өв-МТХ ХХК шалгарч, ажлыг гүйцэтгэж байна.


Сэтгэгдэл

иргэн [27.123.215.222] 2019-05-06 07:18:25

Монгол улсын хоёрдахь том хот Дарханд барьдаггүй юм байх даа. Энэ дарга нарын арчаагүй сэтгэлгээнээс болж энэ хотод ямар ч хөгжил алгаа

zub [202.9.45.115] 2019-05-04 10:19:05

sain baina odoonoos meregjiliin bagsh dasgaljuulagchaa beldeh heregtei dee.

Зочин [66.181.160.51] 2019-05-04 02:47:23

Сайхан цогцолбортой болбол сайн л хэрэг. Ашиглаад эхлэхээр энгийн хүн хаалгаар нь ч орох боломжгүй өндөр үнэ тогтоочихвол ёстой хайран хөрөнгө болно доо.

gg [202.9.42.25] 2019-05-03 23:48:10

Uildver bariad oghoor yadgiin bol

Зочин [203.91.118.180] 2019-05-03 07:21:34

Хайран мөнгө, ундны усныхаа асуудлыг бүрэн шийдэж чадаагүй, шаардлагын хэмжээнд шүүж иргэддээ түгээж чадахгүй байж хэрэгтэй хэрэггүй балай юм хийж байх юм, хамгийн түрүүнд иргэдийнхээ тархинд юм хий, соёл, боловсролд нь анхаар, хөгжил гэдэг чинь ухамсар, соёл болохоос хэнд ч хэрэгтэй, бөөн зардал дагуулсан байшин биш шүү дээ

Зочин [203.91.118.180] 2019-05-03 07:18:03

Их л бүтээн байгуулалт хийж байгаа дүр эсгэж, татвар төлөгчдийн мөнгөнөөс яаж хумслах вэ гэсэн бодолд л автаж өдөржин шөнөжин нойргүй бодож яваа биз дээ, тэр засаг дарга гэдэг хөдөөний баагий

lkl [66.181.161.84] 2019-05-03 06:58:56

bas bitgii 5 zamiig ni hasaad 2 bolgochooroidoo

zov [219.142.99.4] 2019-05-03 05:29:20

Хэнтий аймагт Жаргал дарга 2007 онд ийм усан бассейн саун душ ашиглалтанд оруулж билээ. Харамсалтай нь дараа нь ардын нам нь өмнөх ажлыг үгүйсгэж бүр устгасан даа. Ардын намынхан ингэж л ард түмэнд гай болсоор ирсэн.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.