Уул уурхайн компаниудын техникийн хүчээр Сүхбаатар сумын 5 дугаар багийн хогийн цэгийг цэвэрлэлээ

Д.Тулга / Орон нутаг

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил аймгийн хэмжээнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудтай уулзаж харилцан санал солилцсоны үндсэн дээр Сүхбаатар сумын Бор гүвээ 5 дугаар багийн хуучин хогийн цэгийг тэдний техникийн дэмжлэгтэйгээр цэвэрлэх ажлыг эхлүүлээд байна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд Бор гүвээ 5 дугаар багийн хуучин хогийн цэгийн 204 га газрыг түрж булах ажилд “Тод Ундарга”, “Баян талын өв”, “Уулс ноён”, “Рэдхил Монголия”, “Ди Зэт Энд Ай” компаниуд машин техникээр, “Дархан төмөрлөг”, “Шар нарст”, “Мон Тэнгэр”, “Оюу Майнинг” компаниуд хоол хүнс, шатахууны туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байна.

Энэхүү ажилд Сүхбаатар сум гэр барьж ажилчдын хоолыг бэлтгэн үйлчилж байна. Мөн “Сэлэнгэ Энерго”, Сэлэнгэ АЗЗА ОНӨААТҮГ-ууд техникийн хүчээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Аймгийн зүгээс энэхүү талбай дээр цаашид цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөлттэй байгаа юм.

image

Иргэдийн ухамсаргүй үйлдлийн улмаас үүсэж хүрээгээ тэлсэн хогийн цэгийг түрж, булж цэвэрлэх ажилтай зэрэгцэн хорооллын иргэд хог хаягдлаа асгаж хаях байдал ихээр их гарч байгаа тул орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгаж, эрүүл аюулгүй нөхцөлд амьдрах асуудал дээр сэтгэл гаргаж хамтран ажиллахыг уриаллаа.


Сэтгэгдэл

зочин [66.181.185.174] 2019-05-03 14:57:23

Бүгд холбоотой мафи

зочин [66.181.185.174] 2019-05-03 14:55:44

Сэлэнгэ аймаг Зүүнхараа Баруунхараа Ерѳѳ Бугант алтнЫ хууль бус техникжсэн Нинжа Хууль хяналт нинжа аймаг сумын удирдлагууд нийлсэн бүлэглэлүүдийн мафийн тѳв цэг болж газар шроо уул ус гол горхи орвонгоороо эргэж уул уул лус савдаг уйлан хайлж байна.Ерѳнхийлѳгчѳѳ Ерѳнхий сайдаа Оюунэрдэнэ гишүүнээ анхааралдаа авч цаад мафийн толгойлогчдыг илрүүлж шоронд хийж улсад учруулсан хохирлыгбарагдуулж АТГ аа ажиллуулах хэрэгтэй байна.

Зочин [64.119.20.132] 2019-05-03 05:41:33

Шууд булж байхаар шатаагаад булвал ядаж үнс нь хурдан задрах байхдаа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.