Хойд Солонгос пуужингууд харважээ

У.Уранцэцэг / Гадаад мэдээ

Хойд Солонгос улсаас богино зайн тусгалын хэд хэдэн пуужин харваж туршсаныг Сөүлийн албаныхан мэдээлж эхлээд байна. Пуужинг нутгийн зүүн хэсгийн Ходо хойгоос харвасан байна. Пуужингууд зүүн хойд зүгт өглөөний 09,00 цагт харвасан ба 70-200 км орчим зайг туулсны дараа 09,27 цагт Японы тэнгист унасан байна.

Энэ нь Хойд Солонгос улс 2017 оны арваннэгдүгээр сараас хойш анх удаа пуужин туршсан хэрэг болно. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хойд Солонгосын албаныхан шинэ төрлийн тактикийн зэвсэг туршсан гэж мэдээлсэн. Энэ нь Вьетнамд АНУ-ын ерөнхийлөгчтэй Хойд Солонгосын удирдагч уулзсанаас хойших анхны туршилт байв. Уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хэлэлцээ хийлгээгүй. Өмнө нь хоёрдугаар сард Сингапурт хийсэн хэлэлцээрт Хойд Солонгос нь холын зайн тусгалын болон цөмийн пуужин туршихгүй гэж амласан аж. Тиймээс энэ удаагийн богино зайн тусгалын туршилт нь хэлэлцээрийг зөрчөөгүй гэж тооцогдоно. Гэхдээ энэ нь АНУ-аас Хойд Солонгосын эсрэг эдийн засгийн хоригоо цуцлахгүй байгаад Пеньян тэвчээр алдарч буй хэрэг гэж ажиглагчид дүгнэж байна. АНУ-аас Хойд Солонгосыг цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсооход дорвитой алхам хийхийг шаардаж байгаа билээ.


Сэтгэгдэл

Зочин [103.10.23.116] 2019-05-06 02:30:08

Эх орноо эрх чөлөөгөө энгэж хамгаалахгүй юм бол өөр хэрхэн хамгаалах юм Хүчтэй байж л хамгаалаж чадна Оростой Хятадтай БНС улстай учраа сайн олох хэрэгтэй мөн Ёпонтой хэлэлцээ хийх хэрэгтэй

tusa [139.5.217.220] 2019-05-05 07:45:22

Улсын эмфсл

tusa [139.5.217.220] 2019-05-05 06:03:52

олон улсын нийслэл мэдэхгүй эргүү төлөгөө.

зочин [202.126.88.38] 2019-05-05 05:47:59

Одоо хашаагаа дагуулаад танк эсэргүүцэх хориглолт хийж авахаас

зочин [202.126.88.38] 2019-05-05 05:52:47

усгана уу өөр ниитлэлиин сэтгэгдэл орчихож

Зочин [194.228.76.84] 2019-05-04 13:44:02

Пеньян гэж хэн бэ?

Зочин [202.126.89.116] 2019-05-04 13:17:57

Гэр хорооллын Оо шиг өмхий санаатай хөгцөрсөн шар тос шиг шар ногоон царайтай юм ягаан юм чинь би л "ЯГААН НОЁН "ноёны сүнс сүүдэр гэж дэмийрч байна гэнэ шүү цаана чинь.

Зочин [203.91.118.122] 2019-05-06 02:15:58

Юу солиороод байгаан


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.