Увс аймагт тарваган тахал илэрч, хөл хорио тогтоолоо

П.Урнаа / Орон нутаг

Өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймагт тарваган тахал өвчин гарч гэр бүлийн хоёр иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тарваган тахал өвчний улмаас тус аймагт хөл хорио тогтоосон хэвээр байгаа.

Тэгвэл өчигдөр Увс аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрч мөн хөл хорио тогтоожээ. Тодруулбал, тус аймгийн Түргэн сумын Суугийн аманд хаваржиж байсан малчнаас тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээ, шинжилгээ хийлгэж хөл хорио тогтоож, онцгой комисс хуралдсан байна.

Урьдчилсан мэдээллээр тус иргэн үхсэн тарвага өвчсөн аж. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамж гарч, өнөөдрөөс эхэлж Улаангомын сургууль, цэцэрлэг хүнсний барааны зах хөл хорио тогтоож ажиллахгүй болохыг мэдэгджээ.

Мөн нийтийг хамарсан тэмцээн уралдаан зохион байгуулахыг хориглосон байна.


Сэтгэгдэл

zochin [203.217.139.225] 2019-05-06 07:55:54

Хүмүүс ямар сонин байдаг юм бэ. Мэргэжлийн хяналтынхан хөдөөний айл бүрт очиж хэлж ярьж, сахиж суух ёстой юм уу. Өөрсдөө үхсэн тарвага өвчиж суухдаа яадгийн. "Газрын харх" иддэг гэж гадныхан манай монголчуудыг шоолдог, муулдаг. Хэдэн зуун сая малтай байж тарвага алаад, идээд, хордоод үхээд байгаа нь өөрсдийн нь буруу ш дээ. Тарваганы мах иддэг хүмүүсийг гайхаад ойлгохгүй юм

Зочин [64.119.19.229] 2019-05-06 06:01:17

Хөдөөний иргэд тарвагны мах хэрэглэхээ түр зогсоож болдоггүй юм байхдаа, үүнээс нийгэмд тархаж болзошгүй өвчин гай гамшгийн талаар орчин үед мэдээлэл аваагүй байдаг юм байхдаа, дэлхийд манайхаас өөр оронд ийм өвчин үлдээгүй гэж бичээд байна, хөдөөнийхөнд өөр идэх хүнс олдохгүй байгаам байхдаа, тэгвэл тэдэнд дээр үед шиг тв, радиогоор нь сурталчилгаа явуулаачээ , ямар хоцрогдсон хүмүүс байдаг юм- өөрийгөө бодохгүй гэхэд бусдыгаа бодмоор юм

Зочин [202.179.31.9] 2019-05-06 04:20:37

Хавар цаг тарчиг туранхай цагаар гурайтсан тарвагаар яахнав дээ. Ээдээ энэ монгол хүний хэнэггүй зан мухар сүсэг хэцүүдлээ, орон суурин газрын хүмүүс нь ндгээнэ тураана гэсэн юманд хууртаал

Irgen [139.5.216.150] 2019-05-06 02:54:01

Anhaaruulga irgen burt hureegui bna, tuhain oron nutgiin udirdlaga mergejliin baiguullaguudin nuhduuded hariutslaga tootsoh heregtei, heneggui heden shouchid

Зочин [139.5.216.47] 2019-05-06 05:36:23

Анхааруулга тэр болгон газар хүрэхгүй л дээ fes.ийн хүрээ богинохон , тоглоомонд донтсон хүүхдээс дор комет ббичиж хэрэлдэх донтой бид хэд л үзэж байгаа шүү дээ За бариад идчихэв.

Zochin [202.131.228.82] 2019-05-06 03:05:27

Baigaliin davagdashgyi hyphen zyiliin Omni hen ch hychin mohosdono. Ene jil tahliin golomttoi jil yum bnsu daa, urged seremjtei Baghdad ilyydehgyi

12 [139.5.218.200] 2019-05-06 02:39:37

Тэнэг


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.