Москвад онгоц осолдож, 41 хүн амь эрсдэлээ

Д.Тулга / Гадаад мэдээ

ОХУ-ын нийслэлд Шерметьево нисэх онгоцны буудалд энэ сарын 5-нд зорчигч тээврийн “Sukhoi Superjet 100” онгоц ослын буулт хийх үедээ шатаж, 41 хүний амь эрсдэлээ.

Уг онгоц Москвагаас Мурманскийг чиглэн хөөрсөн ч эвдрэл гарсан тул буцаж ослын буулт хийх гэж байгаад осолдсон аж. Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд онгоцны ахмадын хэлснээр, "Онгоц хөөрснийхөө дараа аянганд цохиулж, улмаар радиолокацийн систем нь эвдэрч газраас холбоо тасарсан" гэжээ. Энэ үеэр автомат жолоодлогын систем нь ажиллагаагүй болсон тул ослын буулт хийсэн аж.

“Sukhoi Superjet 100” онгоц буухдаа маш хүчтэй газардсанаас болж уг онгоцны хөдөлгүүр шатаж эхэлжээ. Энэхүү СУ 1492 чиглэлийн онгоцонд нийт 73 зорчигч болон нисэх багийн таван гишүүн явснаас 41 хүн амь үрэгдсэн харамсалтай явдал болсон байна.

Албаныхны мэдээлснээр, амиа алдагсдын дотор хоёр хүүхэд байсан бол амьд үлдсэн хүмүүсээс гурвынх нь биеийн байдал маш тааруу байгаа гэжээ.


Сэтгэгдэл

Зочин [59.153.87.29] 2019-05-08 14:56:50

um maanii gej yu tenegteed baigaa yum. um maanaar chiny yum bolj butdeg bol mongol uls delhiid number one baigaa, teneg lam teneg ard tumen

Зочин [139.5.216.154] 2019-05-07 17:56:37

Оросд онгоц осолдох нь жирийн үзэгдэл шдээ

Зочин [103.229.120.194] 2019-05-07 02:03:31

магтаад байсан шинэ онгоц нь уу

Зочин [202.131.225.197] 2019-05-07 00:09:40

RIP

Зочин [202.21.108.66] 2019-05-06 15:11:51

ivan

Зочин [66.181.161.44] 2019-05-06 08:17:19

Лалар иванууд галын машин нэг ч алга

Зочин [202.9.43.217] 2019-05-06 08:12:02

галын машин ирэхгүй их удаж харагдлаа өрөвдмөөр юмаа харин ч нисэгчид нь мундаг тулдаа арайхийж буулгаад тал хүнээ аварлаа даа үнэхээр өрөвдмөөр тэгээгүй бол бүгд байхгүй болох байлаа ум сайн амгалан болтугай ум ма ни бад мэ хум

Зочин [202.9.42.25] 2019-05-06 08:07:21

Аюул осолгүй онгоц бүтээж чаддаггүй юм байх даа

Зочин [103.57.95.83] 2019-05-06 07:19:05

Хөөрхий дөө. Сүнс нь амирлих болтугай! Аваарын хаалганд ойрхон нь цүнх саваа авах гэж, авсан нь түүнийгээ чирч гарах замд саад болж бусдынхаа гарцыг хааж амьдаар нь шаналгасан гэх.

Зочин [202.179.24.182] 2019-05-06 05:53:03

41 биш 14 биш үү?

Зочин [119.40.103.6] 2019-05-06 05:33:03

Аянга цахилгаантай байхад яагаад нисгэсэн юм бол. Ум мани бадми хум.

монгол [139.5.216.47] 2019-05-06 05:26:06

Ум маа ний бад мэ хум. Газар дээрээ тулж яваа автоманшинтай бид тогтохгүй ойчоод байхад онгоц арга үгүй Бусдыг бүү буруутга найз нар аа!

Зочин [91.78.109.229] 2019-05-06 04:30:39

Ум ма ни бад мэ хум,Аянга цахилгаантай байхад анхаарч явах естой л юм даа,

ганаа [202.72.244.219] 2019-05-06 03:09:06

Усанд буучихгүй дээ. Ум

Зочин [64.119.27.215] 2019-05-06 02:59:50

Um mani ongots ugaasa ayultai shuudeee


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.