“Дорнын бүжиг”-ийн арван жилийн ой тохиож байна

Д.Тулга / Орон нутаг

Дорнод аймгийн хүүхэд, залуучуудын дунд бүжгийн спортыг түгээн дэлгэрүүлэх сурталчлах, багийн спортыг хөгжүүлэх, өсвөр үе, хүүхэд залуучуудыг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, гоо зүйн хүмүүжил, боловсролыг олгох зорилгоор “Дорнын бүжиг“ Төрийн бус байгууллага нь 2009 онд байгуулагдсан бөгөөд 2019 онд үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойгоо өнөөдөр хөгжимт драмын театрт тэмдэглэн өнгөрүүлж байна.


Баярын арга хэмжээнд аймгийн хүүхдийн төлөө Зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцож баярын мэндчилгээ дэвшүүлж, шагнал гардууллаа. Тус клуб нь 10 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж давхардсан тоогоор 8000 гаруй хүүхэд багачуудыг хамруулсан.

2009 оноос эхлэн аймаг орон нутгийн хүүхдийн хөгжил оролцоог дэмжих бодлого зорилттой уялдуулан, хүүхэд багачуудын бүжгийн спортоор хичээллэх, суралцах хүсэл сонирхол, хэрэгцээнд тулгуурлан “Хаврын уянга“ бүжгийн спортын тэмцээнийг зохион байгуулж ирсэн бөгөөд 2014 оноос эхлэн Аймгийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр 5 жил, нийт 9 жил тасралтгүй зохион байгуулж, Улсын чанартай тэмцээнийг орон нутагтаа 2 удаа амжилттай зохион байгуулжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.