Шахмал түлшийг 107 цэгээр борлуулна

П.Урнаа / Нийслэл

Энэ сарын 1-нээс эхлэн нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг хориглосон. Ингэснээр иргэд сайжруулсан шахмал түлшийг ирэх өвөл хэрэглэх юм. Энэ дагуу хэрэглээг хангах зорилгоор төрийн болон хувийн компаниуд шахмал түлш үйлдвэрлэж байгаа.

Эдгээрийн нэг "Таван толгойн түлш" ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшийг нийслэлд 107 цэгт борлуулах бөгөөд одоо түүхий нүүрсний худалдаа эрхэлж байгаа иргэд, ААН-үүдтэй хамтран ажиллахаар төлөвлөжээ.

Хотын Захирагчаар ахлуулсан нийслэлийн удирдлагууд өнөөдөр сайжруулсан шахмал түлш борлуулах эхний цэгийг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд нээсэн байна. Энэ хороонд 6600 гаруй өрх амьдардаг байна. Эдгээр өрхүүд энэ цэгээс түлшээ худалдан авах аж. Цэгийг цаашдаа нийслэлийн гэр хорооллын 107 байршилд нээх юм байна.

Уг цэгүүд дээр 100 мянган тонн орчим түлшийг нөөцөлж, худалдаалахаар болжээ. Түүнчлэн нийслэлд нүүрс худалддаг 503 иргэн, ААН байдаг аж.


Сэтгэгдэл

Хааб [59.153.87.39] 2019-05-07 23:54:34

Нүүрсний хог нунтаг тонн нь 20000₮, барьцалдуулагч 1 тоннд 10 орчим кг орно 20000₮, тусгайлан хэвлүүлсэн уут, бусад бодис нийлээд 5000₮, таван толгойгоос тээж авчрах зардал 1 тонн нь 50000₮, тэгэхээр 1 тоон сайжруулсан хэмээх хар утаатай, муухай үнэртэй түлш маань 95000₮ болж байгаа юмоо: Гэтэл 2 нугалаад иргэддээ зарна гээд байгаа нь ямар нөхдүүдийг баяжуулах зорилготой зүйл болж байгааг ойлгохгүй л байгаа шүү.

Зочин [59.153.87.29] 2019-05-07 00:19:11

mazuttai holyson nuursnii nuntag hogiig ail bur gertee tulj azutiin hamaaraltai hort havdartai boloh tsag irjee

babar [202.126.89.206] 2019-05-06 23:38:36

Stahqi tvls huusen bbal tarhund cnin cum zooqd qert cnin ocnod hebtcnune snv

оюунцэцэг [66.181.161.83] 2019-05-06 17:51:08

ЭНЭ ӨВӨЛ НИСХИЙН ЭЦЭС ДЭЭР ТАВАН ТОЛГОЙН САЙЖРУУЛСАН НҮҮРС ГЭЭД ЗАРААД БАЙСАН ТОМ БАГААРАА АДУУНЫ ХОМООЛ ШИГ ЮМ ЁРӨӨСӨӨ НОЦОХГУЙ ЭЛЧ МУУТАЙ ҮНС ИХТЭЙ ЁСТОЙ ХЭЦҮҮХЭН ТҮЛШ БАЙСАН МӨН БИШИИГ МЭДЭХГҮЙ НОЦОЛТ МАШ МУУ ТЭРИЙГ НОЦХЫГ ХҮЛЭЭХ ЮМ БОЛ ГЭР ХАДНЫ ХОНГИЛ БОЛМООР ЮМ БИЛЭЭ

Зочин [202.126.89.95] 2019-05-06 17:48:24

Шахмал түлшнийхээ чанарыг сайжруулахгүй бол илч муутай хэцүүхэн л эд байна лээ шүү!!!!!

Зочин [202.179.27.91] 2019-05-06 16:35:38

Гол нь үнэ шүү дээ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.