ТОЙМ: Өнөөдөр болсон онцлох үйл явдлыг хүргэж байна

Д.Тулга / Нийгэм

-Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх асуудлыг НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулж, Зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар баталлаа.

image

Захирамжид “Дулааны улирал эхэлж, өдөр уртсаж байгаатай холбогдуулан байгалийн гэрэл ашиглаж эрчим хүчийг хэмнэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажил хэрэгч соёлыг төлөвшүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг жил бүрийн зургадугаар сарын 01-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний хооронд 08.00 цагт, бусад хугацаанд ажил эхлэх цагийг 09.00 байхаар тогтоосугай” гэжээ.

- “Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд ажил хаялт зарлалаа. Учир нь нүүрс тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа 170 орчим компани нэгдэн нүүрсийг тонн тутмыг 115 юаниар зөөдөг байсан бол одоо 65 юаниар нүүрс зөөж байгааг эсэргүүцэн. Засгийн газарт шаардлага хүргээд байгаа юм.

image

"Баян-зам" тээвэрчдийн холбоо, Нүүрс тээвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс тээврийн үнэ ингэж огцом унаснаар нүүрс тээвэрлэгч компаниуд ямар ч ашиггүй ажиллаж, үйл ажиллагаа доголдоход хүрлээ гэж үзэж ийнхүү ажил хаялт зарлаж байгаагаа мэдэгдлээ.

-Энэ сарын 1-нээс эхлэн нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг хориглосон. Ингэснээр иргэд сайжруулсан шахмал түлшийг ирэх өвөл хэрэглэх юм. Энэ дагуу хэрэглээг хангах зорилгоор төрийн болон хувийн компаниуд шахмал түлш үйлдвэрлэж байгаа.

image

Эдгээрийн нэг "Таван толгойн түлш" ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшийг нийслэлд 107 цэгт борлуулах бөгөөд одоо түүхий нүүрсний худалдаа эрхэлж байгаа иргэд, ААН-үүдтэй хамтран ажиллахаар төлөвлөжээ. Уг цэгүүд дээр 100 мянган тонн орчим түлшийг нөөцөлж, худалдаалахаар болжээ. Түүнчлэн нийслэлд нүүрс худалддаг 503 иргэн, ААН байдаг аж.

-Эмээлтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор дөрөвдүгээр сарын 8-нд БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүнсний стандартын шаардлага хангахгүй буюу үхсэн болон өвчтэй 20 тонн малын мах тээвэрлэн ирсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ.

image

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өгч буй мэдээллээр, лабораторийн шинжилгээний хариугаар үхсэн малын сэг зэм байсан нь тогтоогдсон тул Сонгинохайрхан дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, цагдаа, прокурор, онцгой байдал, мал эмнэлгийн газрууд хамтран тус махыг устгалд оруулж, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

-Увс аймгийн Улаангом суманд өчигдөр буюу тавдугаар сарын 5-ны өдөр тарваган тахал өвчний сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн.

image

Тэгвэл лабораторийн шинжилгээний хариу өнөөдөр 13:15 цагт гарч, онош үгүйсгэгдсэн байна. Холбогдох журмын дагуу албаныхан лабораторийн шинжилгээний хариу молекул биологийн аргаар батлагдах хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоон ажиллажээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.