"Майдар эко хот"-д Үндэсний кино үйлдвэр сүндэрлэнэ

Д.Тулга / Нийгэм

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний кино үйлдвэрийн шав тавих ёслолд оролцлоо.

Уг кино үйлдвэр нь Төв аймгийн Зуунмод сумаас 10 км зайд байрлах “Майдар эко хот” төслийн талбайд Монголын үндэсний кино үйлдвэрийн шав тавих ёслол болсон юм.

Шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцлоо.

Зуунмод суманд тун удахгүй энд сүндэрлэх Майдар эко хотод нийтдээ 50 га талбайг хамарсан 9 студи, үйлдвэрлэлийн цех, задгай зураг авалтын талбай, агуулах, оффиссоос бүрдсэн орчин үеийн техник, технологи бүхий кино үйлдвэрлэлийн цогцолбор байгуулагдах аж.

Майдар хот нь дотоод, гадаадын жуулчдыг ихээр татсан газар байх нь тодорхой бөгөөд ирсэн жуулчдын нүдийг хужирлах зүйлс энэ цогцолборт бас бий болох байх. Энэ кино үйлдвэрлэлийн талбайд жилийн турш, цаг уурын хамаарлаас ангид зураг авалт хийх, түүхэн үе шатууд дахь хот айл, хотын архитектурын байгууламжид түүх, уламжлалт соёл ахуйг харуулсан зураг авалт хийх боломжтой болох юм байна.

МУ-ын ерөнхийлөгч нээлтийн үеэр хэлэхдээ: Миний зүгээс төслийг дэмжиж байгаа гол шалтгаан нь мэдээллийн технологийн нэн сүүлийн үеийн ололтыг кино урлаг өөртөө авч, хэрэгжүүлж байдаг. Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, компьютер график, видео графикчид эх орондоо дэлхийн захиалгыг хүлээн авч оюуны үйлдвэрлэл явуулах боломж нээгдэх юм гэж үзсэнийх юм.

image

Дэлхийн түүхэнд өөрийн гэх байр суурийг баттай эзэлдэг Монголын түүх, домог, уламжлалын талаар кино бүтээл туурвих олон улсын уран бүтээлчдэд эх нутагт нь, амьд уламжлал соёл дотор нь бүтээлээ туурвих боломжийг энэ төсөл олгоно гэдэгт итгэлтэй байна.

Аль ч улс орон өөрийн гэсэн кино урлаг, кино үйлдвэрлэлтэй байдаг. Үүгээрээ дамжуулж эх орон, түүхээ сурталчлах, залуу үеэрээ эх орончоор хүмүүжүүлэх гэх мэт үзэл суртлын ажлуудыг хийдэг. Монгол Улс ч гэсэн 1937 онд анхны хар цагаан буюу уран сайхны “Монгол хүү” нэртэй кино хийж Нью-Йоркийн кино театрт мөн гаргаж байсан.

1990 оноос өмнө монгол кино тодорхой байр, суурь эзэлдэг томоохон бүтэцтэй байсан. Үүнээс хойш энэ салбар хувийн уран бүтээлчдийн хөдөлмөр, уран бүтээл дээр тогтож ирлээ. Одоо төр засаг дэмжих цаг нь болсон гэж бодож байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа Ардын жүжигчин Н.Сувд, Монгол кино үйлдвэрийн захирал Ж.Солонго, найруулагч Г.Жигжидсүрэн болон Монгол Улсад ирсэн Холливудын жүжигчин, найруулагч нарын хамтаар шав тавих ёслолд оролцлоо.

image

Майдар хотод баригдах үндэсний кино үйлдвэрийн цогцолборын хувьд 50 га талбайг хамарсан 9 студи, үйлдвэрлэлийн цех, задгай зураг авалтын талбай, агуулах, оффиссоос бүрдсэн, орчин үеийн стандартад нийцсэн Монголын анхны кино үйлдвэрлэлийн цогцолбор болно.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:01:53

N9atRZ http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [73.95.135.16] 2019-05-08 21:10:16

Монгол кино үйлдвэрийн дарга гээд тэр зогсож байгаа Солонго гэдэг нөхөр Монголкино 1990 он хүртэл буй болгосон эд зүйлс өмч хөрөнгө баышин барилга газар аль бүхнийг нь алга болгосон юм гэдэг Тэр бүгд нь багадаад одоо тэр Майдар хот гэдэгт 5 га газар 9 студи юу юу ч гэнэв шинэ эзэмшильютэй болох гэж байгаа юм баых..Хажууд нь зогсож буй тэр Жигжидсүрэн гэдэг нөхөр үүнд нь бас их тус болж хаацайлж амиа борлуулж явдаг гэсэн. . Монгол киноныхон тэр Сувд энэ гурваас өөр хүнгүй болсон баймааргүйсэн.

Оросуудыг энэ арга хэмжээнд ирүүлээгүй юм уу? [202.131.228.118] 2019-05-08 03:52:24

Далайн ц-а-а-а-а-на байдаг Голливудаас зочин авчирсан юм байна. Харин ОХУ болон БНХАУ-аас зочин авчирсан юм уу? Ялангуяа Монголын кино урлаг, үйлдвэр (индустри) орос зөвлөлтийн тусламжийг авалгүй 70-80 жил хөгжичихсөн юм үү? Цаашид ч авахгүй юу? Иймд ядахдаа Үндэсний кино үйлдвэрээ нээхдээ тэднийг уриарай даа, Монголын киночдоо.

Зочин [176.179.151.233] 2019-05-07 17:17:18

Uildver ch geh shig doromjilchih yuma

Зочин [66.181.161.7] 2019-05-07 17:09:50

Show haha

Зочин [66.181.188.179] 2019-05-07 13:40:07

Эхлээд нэмүү өртөг бүтээдэг үйлдвэрүүдтэй болж ард түмэн ажилтай орлоготой болоод дундад төвшиний амжиргаатай болсоны дараа тэдний хэрэгцээнд зориулж kино үйлдвэрлэмээр юм??? Орлогогүй бол ядуучууд юу ч үзэж чадахгүй шүү дээ???

Зочин [202.126.89.248] 2019-05-07 13:31:40

Нөгөө миеэ гарсан бол яана гэж бодож байна та нар

Зочин [150.129.143.100] 2019-05-07 12:19:27

Зочин [202.9.43.226] 2019-05-07 12:18:40

Энэ хот хаана байдаг юм бэ?

Зочин [139.5.219.164] 2019-05-07 10:36:42

Saihan medee bn amjilt

Зочин [66.181.161.54] 2019-05-07 10:25:24

Төр кино хийнэ ээ. Тархи угаана аа.

Зочин [202.55.188.41] 2019-05-07 10:20:32

Энэ улс тэгээд Баттулгын улс л болох тѳѳрѳгтѳѳ шилжээ шив дээ.

Зочин [120.16.160.112] 2019-05-07 09:34:08

Тэрийгээ нууна штээ Хятхдуудаас

ИРГЭН [202.70.34.115] 2019-05-07 08:04:30

САЙХАН БОЛГОЖ БНА ДАА, МОНГОЛ ЯЛНА ААГЭЖ............


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.