Иргэдийн газрыг булаадгаараа алдартай, тэрбумтан, доктор, прокурор асан П.Эрдэнэбатын хэргүүд үргэлжилсээр...

Д.Тулга / Улстөр

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан анхныхаа тушаалаар Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор П.Эрдэнэбатыг албан тушаалаас нь буулгаж шуугиан тарьсан юм. П.Эрдэнэбат нь иргэдийн газрыг булааж авдагаараа алдартай прокурор. Тэрбээр Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт прокуророор ажиллах хугацаандаа иргэдийн их хэмжээний газруудыг хууль бусаар, албан тушаал, эрх мэдлээрээ сүр далайлган авдаг байсан нь Шүүхээр тогтоогдсоор байгаа юм. Тухайлбал тэрбээр Хан-Уул дүүргийн ахлах прокуророор ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан тэтгэвэртээ гарсан хоёр эмэгтэйн газрыг булааж, улмаар хүч хэрэглэн, хэл амаар доромжилсон байдаг. П.Эрдэнэбатын газрын гэрчилгээг xоxирогч хоёр эмэгтэйн газартай хууль бусаар давxцаж олгосон тул энэ хэргийг шийдүүлэxээр xоxирогчид Шүүx, Цагдаагийн байгууллагад ханджээ. Ингээд уг хэргийг Шүүxээс газрын гэрчилгээг давхардуулан олгосон байна хэмээн үзэж П.Эрдэнэбатын хууль бусаар олж авсан газрын гэрчилгээг цуцалжээ.
Хоxирогч О.Болорцэцэг, Ч.Пагамсүрэн нар Шүүxийн мэдүүлгэндээ “Бид 2015 оны 10 дугаар сард хашаагаа барьж байтал П.Эрдэнэбат хэсэг бүлэг хүмүүс дагуулан ирж төрийн албаны хүний ёс зүйгүй харьцаагаар харьцан, экскавотарын шанагаар цохичих гээд, дагуулж ирсэн хүмүүс нь зэрлэг балмад үгээр биднийг доромжлон, ажил хийх аргагүй болгосон тул бид ажлаа орхисон. Биднийг ажлаа орхисны дараа өдөр П.Эрдэнэбат том нүх ухсан байсан. Энэ байдлаараа хяналтын прокурор П.Эрдэнэбат нь эрх мэдэл, албан тушаалаа удаа дараа ашиглаж, хууль бусаар газар эзэмших эрхийг өөртөө олж авсан нь илэрхий байдаг байна. Уг хэргийн талаар тодорxой баримтууд shuukh.mn болон нийслэлийн газрын сайт дээр тавигджээ.


Тэрбумтан, доктор, прокурор асан П.Эрдэнэбатын газрын маргаан үүгээр дуусдаггүй. Газрын луйвраа нуух, бусдыг төөрөгдүүлэхдээ тэр их гаргуун. Зарим мэдээллийн хэрэгслээр хүмүүсийг төөрөгдүүлсэн, худлаа мэдээлэл цацсан. Жишээлбэл, П.Эрдэнэбат “Өдрийн сонин”-д өөрийгөө хамгаалсан, төлбөртэй том ярилцлага өгөхдөө “Миний хувьд 0,6 га газрыг иргэнийхээ хувьд ном ёсоор нь авсан” гэж ярьсан нь худлаа бөгөөд бодит байдал дээрээ энэ газар дээрээ нэмж эхнэр, хоёр хүүхэд... гээд ойр тойрныхоо бүх хүмүүсийн нэр дээр том газар авсан байдаг. Эдгээр нь бүгд жирийн иргэдийн газар дээр давхцуулан авсан нь хууль бус юм. Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд П.Эрдэнэбат 0,6 га, Эрдэнэбатын Хатантуул 0,7 га, Эрдэнэбатын Мөнх-Ирээдүй 0,6 га, Г.Бямбасүрэн 0,5 га, Ш.Нармандах 0,6 га газар авсан нь бүгдээрээ П.Эрдэнэбатын ойрын хамаарлын хүмүүс юм. Энэ цуваа цааш ч үргэлжилнэ. Эдгээр газрыг хэрхэн хууль бусаар авсан талаар иргэд Шүүхэд бас л гомдол гаргажээ. Ингэхээр эрхэм доктор, тэрбумтан, прокурор маань очиж ажилласан газар бүртээ овоож оцойтол газар булаажээ. Тэр нь бүгд хууль бус учраас Шүүхийн маргаан дуусдаггүй, бараг долоо хоног бүр нэг Шүүх хуралд ордог ажилтай манаргаж явдаг бололтой.
Жирийн иргэнд хашааны алга дарам газар ч олдохгүй зовж байхад мань тэрбумтан, доктор, прокурор маань хэдэн арван га-гаар нь эзэмшчихсэн сууж байдаг. Ер нь УЕПГ-ын дэргэдэх Сургалт судалгааны төвийн судлаач, хяналтын прокурор П.Эрдэнэбаттай холбоотой элдэв таагүй мэдээлэл байнги гарч байна. Түүний эзэмшдэг, Сонгинохайрхан дүүргийн “Драгон” төвийн урд орших томоохон барилга, үйлчилгээний төв нь явган хүний зам дээр барьсан нь иргэдэд асар хүндрэлтэй байгаа. Ялангуяа энэ замаар хөгжлийн бэрхшээлтэй, хараагүй иргэд байнги зорчдог нь маш их хүндрэл дагуулж байгаа юм. Гэвч тэрбумтан, доктор, прокурорыг ядарсан иргэд дийлэхгүй байна. Нийслэлийн мэргэжлийн Хяналтын газар болон холбогдох байгууллагууд шийдвэр гаргаж, барилга эзэмшигчид шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хууль хэрэгжихгүй байна.
Үүнтэй холбоотой өөр нэг том асуудал нь энэхүү барилга доогуур цэвэр усны шугам байрладаг юм байна. Ийм газар барилга барих битгий хэл өмчлөх ёсгүй байдаг. Барилга баривал ус дамжуулах хоолой гэмтэх, ачааллаа даахгүй болох, задрах аюултай байгааг мэргэжлийн хүмүүс хэлж, шаардлага, албан тоот хүргүүлсээр байгаа ч асуудал шийдэгдэхгүй 10 жилийн нүүрийг үзжээ.

Монголын прокуроруудыг хөрөнгөөрөө тэргүүлдэг П.Эрдэнэбатын АТГ-аас гаргасан ХОМ нь хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргасан юм. Прокурор хийгээд ийм их хөрөнгөтэй болж болдогыг тэрбээр яруу тодоор харуулжээ. Доктор, тэрбумтан прокурор П.Эрдэнэбат нь 4.5 тэрбумаар үнэлэгдэх 5 орон сууц, 5 үйлдвэрлэлийн барилга, 6 авто зогсоолтой. 164 сая төгрөгийн 5 авто машин, 173 сая төгрөгний уран зураг, үнэт эдлэлтэй. Дансандаа 182 сая төгрөгний хадгаламжтай. Бусдаас 4 тэрбумын авлагатай... гэхчлэн цааш хөрөнгө мөнгө, газар нутаг нь үргэлжилнэ шүү дээ.image


Сэтгэгдэл

Д [66.181.180.108] 2022-04-12 15:39:02

Уг хүн нь сайн л хүн байсан юмсан

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:54:34

QAG6wg http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:58:04

RPy7Uk http://pills2sale.com/ levitra nizagara

зочин [202.126.89.150] 2019-05-10 05:28:56

Луйварчин юм даа иймэрхүү юмнуудыг төр дийлэхгүй бол ард түмэн шийтгэдэг газартай болмоор байна да

аэа [202.55.191.194] 2019-05-10 01:25:37

Энэ ЭЛДЭНЭБАТ ГЭЖ сайхан будлианы хөрөнгө байнаа үүнтэй холбогдсон юм бүхэнл ноцтой ,но-той байхын ийм юмнуудыг заавал эрхлүүлж хүний эрх яриад яадгийн шударга шүүхээр оруулж байх ёстой газар нь аваачиж хадах хэрэгтэй

хх [202.55.191.194] 2019-05-10 01:21:14

цахилгааны техникийн нөхцөлийг тухайн үед хангагч байгууллага нь өгчихөөд өчнөөн орон жил тэрүүгээрээ явж ирчихээд асуудал үүсээд ирэхээр буруу техникийн нөхцөл авсан байна чам дээр арга хэмжээ авна цахилгааныг чинь таслана гээд байвал яахуу

хх [202.55.191.194] 2019-05-10 01:16:07

Жирийн иргэн өөрийгөө л хамгаална эрхтэн дархтан,төрийн байгууллага гээд бүгд чамайг буруутгана чамайг дээрэмдэнэ яаж ч заргалдаад нэмэргүй цагийн гарз

Зочин [150.129.140.185] 2019-05-09 08:16:24

Монголчууд өөрсдөө сонгож оролцож байгуулалцаж байгаа нийгэм

Зочин [66.181.168.81] 2019-05-09 04:58:11

хогын хулгайчдаа наадах чинь

Зочин [119.40.103.6] 2019-05-09 04:27:31

Зөв байна. Төрд шургалсан хулгайч дээрэмчдийг цэвэрлэснээр монгол орон урагшлах нөхцөл буй болох байх. Ийм новшнууд олон бий дээ.

Өвгөн [103.10.23.116] 2019-05-09 07:13:58

Монгол төр бол Нам нэрээр сэм нэгдэж хуйвалдсан хулгайч нар Нам төвтэй төрийн тогтолцоог ашиглан намын нэрээр Ард түмнийг залилан мэхлэж хахууль элдэв хоосон амлалт хоосон мөрийн хөтөлбөрөөр хуурч Төрийн эрх мэлийг булаасан хулгайч нарын төр болсон Эдгээр төрийн эрх мэдэлд хүрсэн хулгайч луйварчин алуурчин нар Нам дагсан золивон ноходоор бөхсөө долоолгож бууны нохойгоо болгон ашиглаж Төрийн алавыг бөхс арчигч , бууны ноход ,ах дүүс ,төрөл төрөгсөд , хэмээх тэнэг хахуулч хулгайч нараар дүүргэж Ард иргэдийн үүлийг үзэж тамыг нь цайлгаж байгааг Ард түмэн биеэрээ үзсээр нүдээрээ харсаар явна Одоо ухаар өөр сонголт хийх цаг болсон

Зочин [202.131.236.138] 2019-05-09 03:51:21

Газар л тойрч яриад байх юм. Маш их авлига авдаг. Сүүлд 60 тэрбумынхны хэрэг дээр ажиллаж бөөн мөнгө авсан гэдэг. Өмнө нь лав Ука сангаас их хэмжээний авлига авсныг нь гэрчилдэг хүмүүс бий

яана даа [43.242.243.222] 2019-05-09 02:41:21

БИД хэзээ хуулийн байгууллагуудыг бүрдүүлсэн луйварчдаас салах вэ? АРАЙ хэтэрлээ. ШЕЗ ийн дарга нь хүн алсан хүн гэхээр санаанд буухгүй байна. ШҮҮГЧ, прокурорууд авлигаар л баяжсан. ЛУЙВАРЧИДтай тэмцэх ёстой.

Иргэн [202.179.31.28] 2019-05-09 01:34:55

Энэ прокурор ямар нэгэн том бизнес эрхэлдэггүй бол өчнөөн тербумын хөрөнгииг мэдээж луйвараар л олсон нь байгаа Бас хүнээс бүрэн бичиг баримттай газар худалдаж аваад хашаа барих гэсэн чинь хүмүүс булаацалдаад шүүхээр явахаар газрын албаны буруу дахин газар олгоно гээд уулын орой дээр газар зааж өгчихөөд боллоо гэдэг ингэж хүнии мөнгииг бас луйварддаг юм байналаа Иим хүмүүс нэр устайгаа байвч харуйцлага тооцогдохгүй луйвараа хиисээр л байх юм Одоо иимэрхүү хүмүүст төриин төмөр нүүрииг харуулах хэрэгтэй байна

zochin [150.129.143.101] 2019-05-08 23:48:20

гайгүй байрлалтай газрыг албаар давхардуулж өгч, шүүх цагдаа хуулийн байгууллагаар далайлгаж булааж авдаг газрын дээрмийн арга барил манайд нүүрлээд удаж байгаа. Чадлаа хүртэл хөөцөлдөж байгаад авах хэрэгтэй шүү..

zochin [150.129.143.101] 2019-05-08 23:44:15

ер нь газар өмчлүүлдэгээ болимоор юм. БНХАУ бол газраа өмчлүүлдэггүй харин эзэмшүүлдэг ба эзэмшүүлсэн тохиолдолд зарж борлуулах ажил дээр хяналт тавьж хуулийн зохицуулалт хийхгүй бол болохгүй болоод байгаа. Үүнээс гадна энэ хүн яаж хөрөнгөжсөн нь тодорхойгүй байна жинхэнэ авлигач, луйваарчин дээрэмчин юм бишүү..

Зочин [122.201.22.170] 2019-05-08 15:32:25

Ходломор ч хун л ба уул безнест хуч узсэн бол энэ хэдэн тэрбум юу ч биш тэр луйварчин макс гамбаатар бол хажууд нь жорлон юм ба

Зочин [103.57.93.201] 2019-05-08 15:10:22

Муу новш бна

зочин [202.126.89.205] 2019-05-08 05:04:05

энэ шүүгч проkурууд яаж баяждаг арга ухаанаа улс эх ороноо хөгжүүлхөд заагаад өгөө хэрэв хууль бусаар баяжсан бол очдог газраа очооррой

Зочин [103.57.92.33] 2019-05-08 03:03:33

шөрхсибөрбис

зочин [103.57.92.33] 2019-05-08 03:02:23

өнгөрсөн жилийн мэдээ байна энэ бүхэн Макс компаний захирал Дагвадоржийн Ганбаатарын иргэдийн газрыг дээрэмдэж аьах гэсэн санаа нь хэрэгжихгүй болохоор төлбөр төлж худал мэдээлэл цацуулдаг нь тодорхой болсон Ганбаатар нь хувь иргэний зөвхөн өөрийнх нь нэр дээр 540 000 мк газрыг эзэмшсэн байсныг шалгаж байгаа асуудал нь хаагдаагүй байгаа мөн захиргааны хэргийн шүүгч ийм хуулиас давсан эрх мэдэл гэж байдгийг хурал дээр гайхаад сууж байсныг мэдэх нэгэн байна. манайхан юмны үнэн мөнийг ойлгож байж нэгнээ адал да жинхэнэ мөнгөөр бүхнийг шийдэж хүний нэр хүндэд зоргоороо халдаж байгаа Д.Ганбаатарын энэ үйлдлийг шалгаж тогтоолгох байлгүй дэ. Монголын морин тойруулга гэж гоёор нэрлэсэн Ганбаатар гэх хүний хувийн эрх ашиг болох морин тойруулгын газрын луйврын үнэн мөнийг монголын ард түмэн нарийн учрыг нь мэдвэл жинхэнэ луйварчин гэж хэн болохыг ойгох болно.

прокурор асан [202.9.42.1] 2019-05-08 01:09:17

П.Эрдэнэбатын хэрхэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнийг шалгаж тогтоохыг шаардаж байна !

Зочин [202.179.24.208] 2019-05-08 01:42:15

yaj horongtoi bolsonig shalgah heregtei ehnertein hamt

Иргэн [182.160.34.166] 2019-05-08 00:35:39

Хойчийн хэдэн үе нь модоо барьж амьдрах үйлийн лай үүрэх нь дамжиггүй,

Unen [66.181.185.239] 2019-05-08 00:31:20

MAKS kompanii eeljit hudal gutgeleg bainaa. Medeelliin ekh surbaljaa battai bolgoj medeelehgui bol khunii ner tord khaldsan hudal medeelel baina. MAKS kompani tolboroo sain hiij dee. Huuligui ulsad amidarch baigaa yum shig avirladag heseg khumuus baih yum..

sain bauna yy manaix xiimori urguu xxk ene xvn manai 1 ga gazriig gazar davxar olgogxson bna gej [125.128.134.54] 2019-05-07 22:57:14

ga gazriig xvch xereglej avsan manaux songino xairxan dvvrgiin daagan tolgoit gedeg gazar umaa bas l lyivriinxaa argiig xereglesen um bna ene talaar shvvxed xandax xeregtei um bna tyxain ved ene xvn givi altai aimgiin aimgiin erunxii frokyror xiij baisan gedeg neg l udur komfanii min gazriig bylaadan da

Хахаха [202.126.89.169] 2019-05-07 17:16:27

Нүгэл нүдээрээ гарнаа гэж өвөг дээдэс минь ямар ч ухаантай улс байсан юм бэ дээ

Зочин [202.126.89.169] 2019-05-07 17:14:14

Хараажын луйварчин л даа

Зочин [66.181.161.7] 2019-05-07 17:08:42

Han uuliin shuugch prokuror nar ajlaa hiihgui irgediig chiregduulj hohiroosoor bna.

Зочин [203.91.115.44] 2019-05-07 16:16:34

Yadag muu buzarttsan umhii huur vee uter turgen buh hurungu ni huraagad gyandad tsul muu tembuutei hulgaichiig er manai huuli huchnii buh baiguulga ATG TEG Tsagdaa shuukh prokuror shiihiin shidver batlan hamgalah eu euiin humuusiig bugdiin shalgah heregtei mash notstoi asra ikh hurungu mungu luivar deerem ikh mungunii too no garch irne shu

zochin [78.232.45.213] 2019-05-07 16:14:39

shorond hataa

babar [202.126.89.157] 2019-05-07 15:45:27

Ard tvmen snudarqa esni toloo bosdoq bolie ard tvmen l snuutqene or hen cn yu busn eee

Saak [46.57.16.29] 2019-05-07 15:18:19

Olzvoi gedeg hulgaichiin l ah duu shtee...

ah ni [66.181.161.105] 2019-05-07 15:12:00

Hurgandaa tcadaagui bol tulgunduu maildag. Ug in huulguigeer shudraga shiidhed amar shuu dee

Зочин [202.21.108.170] 2019-05-07 14:40:31

Mongoliig tonon deeremdsen har novshnuudiig baih estoi gazarni bailgah heregtei

Ананд [202.9.42.252] 2019-05-07 13:22:32

Төриин нэр зүүсэн төрд ажиллахгэээл эмсүүдэн янхан болоол эрчүүд нь цүнх барьдаг учир нь энэ юм байналдааа

Монголын хуульчидаа !!! [202.9.42.1] 2019-05-07 12:29:37

ОДОО ЭНЭ АРХАГ ХУЛГАЙЧДАА ЯАХ ВЭ, зүгээр ингээд гайхаад л суугаад байх уу

Зоч [66.181.161.27] 2019-05-07 23:56:17

Зөв хэллээ. Ингээд гайхаад суугаад байхуу. Төр төмөр нүүртэй байх ёстойг л харья

Зочин [66.181.179.231] 2019-05-07 12:06:48

ingej l alban tushaal erh medelee ashiglahgui yum bol yah gej tom prokuror boloh yum ?chadaj bga yumand arga alga daa?chaddag yum bol huraaj avaad shorond hiichih hariy za?/////??/????

zochin [202.126.89.229] 2019-05-07 11:59:24

novshiin pizdaag alaach davarsan luivarchid

Зочин [139.5.216.235] 2019-05-07 11:50:47

Буруутай эсэхийг шүүхээр тогтоогоод зохих хариуцлагыг нь үүрүүлэх ёстой. Түүнээс зүгээр ингэж яриад хэрэггүй байхаа.

Зочин [103.212.116.133] 2019-05-07 11:46:10

ЭНЭ ХУЛГАЙЧ ХЭД НАСЛАНА ГЭЖ ИНГЭЖ ШУНАДАГ ЮМ БОЛ. ЧАМАЙГ ШАТААГААД ГАЗАРТ БУЛАХАД АЛГА ДАРАМ ГАЗАР Л ХАНГАЛТТАЙ. ИНГЭЖ ИХ ШУНАЛТААД БАЙВАЛ БУРХАН ЧАМАЙГ БОЛОН ГЭР БҮЛИЙНХНИЙГ ЧИНЬ ГЭСГЭЭЖ БҮГДИЙГ ЧИНЬ ХААШ ХААШАА НЭГ МЕТР ГАЗАРТ БАГТААЧИХАА МЭДЭХ БАЙЛГҮЙ

ХУУЛЬ БУС ОРЛОГЫГ НЬ УЛСАД ХУРААЖ АВ ! , 15 ЖИЛИЙН ЯЛ БИЕЧЛЭН ЭДЛҮҮЛ ! , ѲРШѲѲЛ БҮҮ ҮЗҮҮЛ ! ! ! [66.181.161.100] 2019-05-07 11:41:47

ҮЛГЭР ЖИШЭЭ ЯЛ ШИЙТГЭЛ ОНОО ! ! !

Zochin [182.160.32.19] 2019-05-07 11:27:58

Zugeer l alchihaach

Зочин [122.201.22.234] 2019-05-07 11:13:39

Үйлийн үрээ гэж

Зочин [202.9.42.1] 2019-05-07 11:13:37

ИЧМЭЭР , ОДОО ИЙМ ГЭМТ ХЭРЭГТНҮҮДЭД ГИШГЭХ ГАЗАРГҮЙ

Зочин [66.181.161.2] 2019-05-07 11:03:47

Улаан луйварчид

Цэдэн [66.181.169.162] 2019-05-07 10:30:45

Хөөрхий өсөхдөө өлөн зэлмүүн өссөн юм Энхбаяр угсаа гарал муутай улсыг судлаад худалдаж авч муу юм хийлгэдэг байсан юм сайн угсаатай хүн ингэж улаарсан бух шиг явахгүй шүү дээ ойлгоорой ард түмээн наад хүн чинь ханах гэдгийг мэдэхгүй

Зочин [202.9.42.1] 2019-05-07 10:58:33

txx хоосон гуйлгачин айлд өссөн хүүхэд л байгаадөө

Зочин [202.179.31.88] 2019-05-07 09:28:10

Шүүхээр ялыг нь өгөөч. Ийм юмнуудыг бусад хохирогчид нь бүгд нийлээд өг ! Хөрөнгийг нь шалгаад үндэслэлгүй бол улсад хурааж ав !

Зочин [91.247.56.131] 2019-05-07 09:24:36

Elbegdorjod Sain hoshnogduuljdee hoorhii

Очин [122.201.24.192] 2019-05-07 09:06:34

Хурцын араас явуулаач

зочин [66.181.161.127] 2019-05-07 08:58:58

наадах чинь ман ын гишүүн байж байгаад энхбаярын үед ажилд ороод дараа нь элбэгдоржид бөгсөө худалдчихсан гар ш дээ

Ju [122.201.31.185] 2019-05-07 08:55:36

Muu ulgaichiig shalaj shorond n hii

Туслаач [140.112.103.127] 2019-05-08 02:32:36

Би бас газараа дээрэмдүүлсэн. СХД-д нэг газар авчаад, дараа нь Солонгосд 8 жил ажиллаж ажиллаж, хураасан мөнгөөрөө ганц орох орон газар дээрээ барьяа гээд Монголдоо очтол, миний газарыг СХД-ийн газарын албаны нэг түшмэл, өөрийн дотоны найздаа давхардуулаад өгчихсөн байсан. Би болохоор надад газар байгаадаа гээд бодоод явсан, араар өөр хүнд давхар олгочихсон байсан. Би цагдаад хандаад хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан байна гээд тоож авч хэлэлцээгүй, тэр миний газарыг дээрэмдсэн гар нь бас нэг прокрор байсан, цагдаа нь түүнээсээ айсан байхаа. Би ингэж дээрэмдүүлсэн хаана ч очсон олон жил болчихсон байна хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна гэдэг. Хэнд хандах вэ, энэ улсад чинь жирийн иргэдээ хамгаалсан хууль байна уу. Мэддэг хүн байвал зөвлөгөө өгч туслаач


55 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
55 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.