"Хог" дагасан МИНИЙ АМЬДРАЛ

М.Амаржаргал / Нийгэм

-ӨӨРТӨӨ ТОХИРСОН АЖИЛ ХИЙХИЙГ МӨРӨӨДДӨГ-

Энэ хүнийг Отгонбаярын Нямдорж гэдэг. Тэрбээр Архангай аймгийн Ихтамир суманд төрж өссөн. Одоо 35 настай, 2006 онд барилга дээр ажиллаж байхдаа гурван давхраас унаж хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болсон. Суга таяг тулдаг түүнийг "Хөл, гар муутай" гээд ажилд авах хүн олдохгүй, эхнэр, гурван хүүхдээ хоосон хонуулахгүйн тулд Хархорин захын ойролцоо "хог" зардаг. Тэрбээр зарах бараагаа ихэвчлэн хог дээрээс түүдэг бөгөөд заримдаа хэн нэгнээс хямдхан бараа худалдаж авах үе бий. О.Нямдоржийн дөрөвдүгээр ангийн боловсролтой, хөгжлийн бэрхшээлтэй боллоо гээд архинд толгойгоо мэдүүлэлгүй өөрийнхөө хэмжээнд хөдөлмөрлөж амьдарлаа чадан ядан авч яваа жирийн л нэгэн монгол эр хүн.

Тэр монголын төрөөс нийгмийн халамж хүртэх ёстой ч оршин суух хаяггүй гэх шалтгаанаар "гадуурхагдаж" орлогынхоо багагүй хувийг өвчин намдаах эмэнд зарцуулдаг. Гэсэн ч энэ амьдралдаа бууж өгөлгүй хогийн цэгээс өрөөл бусдад хэрэгтэй зүйлсийг олж цуглуулан 2000-5000 төгрөгийн хооронд зарж борлуулдаг. Элэгдэж хуучирсан гутал, хүүхдийн тоглоом, үсний сам, аяга, шилэн таг, тоос шороонд дарагдсан шатрын хүлэг, гар утасны гэр гээд төрөл бүрийн барааг зардаг. Өдрийн орлого нь янз бүр хамгийн багадаа 5000 төгрөгтэй гэртээ харьдаг байна.

image

О.Нямдорж бидэнд ярихдаа "Зургаан жилийн хугацаанд хог зарж амьдралаа залгууллаа. Хоосон хонолгүй, хоёр идэлгүй сайхан л амьдарч байна. Би дөрөвдүгээр ангийн боловсролтой, хөдөө мал маллаж байгаад хотод орж ирсэн. Гурван хүүхдээ өөр шигээ боловсрол мэдлэггүй нэгэн болгохгүйн тулд сургуульд сургаж байна. Ирэх намар бага маань сургуульд орно. Нуруун дээрх ачаа маань улам л нэмэгдэх бололтой. Гэхдээ би шантрахгүй ээ, хөл муутай ч гэсэн суга таягаа тулаад цүнхээ үүрээд явахад амьдрал болох байхаа. 35 нас гэдэг бол эр хүний хувьд оргил үе нь. Энэ л насан дээрээ өөртөө тохирсон ажил хийж амьдралаа сайжруулах юмсан гэж мөрөөддөг. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш дээ. Хэн нэгэн надад ажлын санал тавьбал итгэлийг нь алдахгүй ажиллах болно. Заримдаа замын цэвэрлэгч хийх юмсан гэж боддог. Хөлөөрөө хог шүүрдэхгүй гараараа хог шүүрдэх юм чинь гайгүй байлгүй дээ.

Хархорин зах дээр хог зардаг хүмүүсийг цагдаа нар өдөр бүр хөөж муур, хулгана шиг замын наана цаана гарсаар өдрийг бардаг. Жирийн амьдралтай хүмүүс биднийг муу хүмүүс л гэж боддог юм шиг байна лээ. Гэвч над шиг амьдралаа залгуулах гээд зүтгэж буй олон хүн бий. Сайнтай, муутай хорвоо юм чинь олсон мөнгөөрөө архи аваад уучихдаг, хэрэг тарьдаг, гудамжинд яваа хүмүүсийг шоглодог нэгэн ч бий. Төр засгаас биднийг анхаараад бараагаа зарах талбайтай болгож өгөөсэй л гэж хүсдэг. Энд юм зарж байгаа хүмүүсийн ихэнх нь худлаа ярьж хулгай хийгээгүй мөрөөрөө л амьдарч явна. Байнга нүд үзүүрлэх юм" гэж бидэнд сэтгэгдлээ хуваалцсан юм.

image

-ХОЁР ДҮҮРЭГ ДАМНАСАН ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДИЙГ ЦЭГЦЭНД ОРУУЛАХ БОЛОМЖГҮЙ ЮУ-

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах "Хархорин" зах 1993 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ захыг түшиглэн амьдралаа залгуулдаг маш олон иргэд байдаг. Нийтийн эзэмшлийн зам талбайд жижиглэн худалдаа эрхэлдэг маш олон иргэд бий. Энд бараа зарж буй хүмүүсийн ихэнх нь нийгмийн эмзэг давхаргынхан, өрх толгойлсон эмэгтэйчүүд гээд янз бүрийн иргэд цагдаа нарт хөөгдөж туугдан өдрийнхөө амжиргааг залгуулдаг. Хархорин захын ойролцоох явган хүний зам дээр эдгээр иргэд хөл гишгэх зайгүй бараагаа өрж, хойгуур урдуур нь өнгөрөх хүн бүр бараагаа сурталчилна. Нүд хужирлах ганц өнгөлөг зүйл харагдахгүй ч хүнд хэрэгтэй маш олон бараа байдаг гэдгийг жижиглэн худалдаа эрхлэгчид хэлж байв. Эдгээр наймаачид замын урд болон хойд хэсгээрээ Сонгинохайрхан болон Баянгол дүүргээр зааглагдах ч зарж буй зүйлс нь ижилхэн “хог” нэртэй бараа юм. Дүүрэг дамнасан худаалчдыг эмх цэгцэнд оруулах гэж дүүргийн удирдлагууд олон жил тэмцэж байгаа ч тус эс олсон.

Баянгол дүүргээс явган хүний орц гарцыг чөлөөлөх гэж цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын улсын байцаагчтай хамтран шаардлага тавьж, хүч хэрэглэсэн ч үр дүнгүй. Зөрчлийн тухай хуулиар торгуулийн 50 мянган төгрөгөөр торгоход, мөнгөө төлчхөөд л жишим ч үгүй сууж байдаг аж. Нөгөө талаас үнэхээр амьжиргааны түвшин доогуур орлоготой хүмүүс бий гэж үзээд Вокзал, III, IV хорооллын хоосон талбай, лангуунд эхний хоёр сарын түрээсийг нь дүүргээс төлөх нөхцөлтэйгөөр лангуу түрээслүүлэх санал тавихаар эрс татгалздаг байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image


Сэтгэгдэл

Irgen [66.181.187.241] 2019-05-10 13:48:25

Ene xumuust tusgai gazar olgoj uguuch yadaj gartsan deer suulgamaargui bnaa gerel doxiogoor garch amjdaggui.gartsiig 2talaas ni shaxaad nariixan bolgood suuchdag.

Зочин [59.153.87.29] 2019-05-08 15:32:07

zavaarsiin

Zochin [172.58.75.23] 2019-05-08 13:41:48

Mongol hundee, mongoliin tur niigmiin halamj uguuch?! Hayggui gd tuslamj uguhgui bj bolohguishtei. Ene hunii ard bas mongoliin urs usun tornij bn. Yadhdaa tednii ireeduig bodood, etsegt n tuslamj, halamj ugch boldoggui uymu?

Зочин [59.153.113.245] 2019-05-08 12:02:17

Bid nar ene tur zasgiin tolgoid garsan mongol eh oron ard tumnee uchuuhen tudii ch boddoggui nuhduudiig yaaj ch chadahgui yum bnoo

Зочин [150.129.143.247] 2019-05-08 09:25:51

Энэ хунд группийн монго гэж огоочээ Тэр хаяггуй ямар хамаатай юм Дэндуу хунд сурталтай байна

Зочин [202.9.42.25] 2019-05-08 08:35:40

35 настай гэхэд наснаасаа дэндүү хөгшин царайтай байна. Одоо үеийн монголчууд наснаасаа хөгшин царайтай болсон

Зочин [66.181.184.74] 2019-05-08 14:10:21

Өдрийн орлогоо бодож шанласаар гадаа гандах ч ямар л амар байв гэж дээ.

Зочин [66.181.187.153] 2019-05-08 10:42:27

хөдөөны улсууд тэгнэ ш дээ.байнга гадаа байхаар аргагүй ш хөөрхий.

Монгол [103.26.195.224] 2019-05-08 07:50:33

Ардчилалын ур шим энэ шуу дээ !!! Хогийн цэг тэнд юу бна

Зочин [202.9.42.25] 2019-05-08 07:11:15

төр засгаа арчаагүй гээд байдаг монголчууд өөрсдөө арчаагүй юм.

зочин [66.181.161.105] 2019-05-08 06:50:33

ман ынхан ардуудад очих ёстой жидүүг нь идчихлээр яаж амьдрах вэ бас баялгын хишиг өгөлгүй 3 жил болчлоо бас л идчихсэн

Зочин [103.26.194.127] 2019-05-08 06:50:14

Battulga nobsh toriin terguun bolj ooriihoo idsen tomorzamiin mongiig l segselee dee bidnii oriig darna gej hudlaa shaasan Asa gej mahan tolgoi songuuliihan shoun baahan orilood baisan suraggui uhsen hatsaniihan mongol ulah sda hudalch luibarchid uym daa Odoo hurtel uy hiib shouchin nobshnuud

Зочин [66.181.185.15] 2019-05-08 06:47:48

хуурамч ардчилалын үр дүн

өвгөн [103.10.23.116] 2019-05-08 06:10:19

Тухайлсан нэг гудмийг энэ хүмүүс худалдаа хийхээр олгож болно доо Хар хорин захын гадна талбай гаднах зам дагуух хэрсгийг ямарч түрээсгүй олгооч Энэ хүмүүс Монгол улсын иргэд Амьд явах эрхтэй хүсүүс Төр амьд явах эрхийг нь бодтойгоор хангах ёстой Архи уудаг архаг архичин болсон хүмүүсийг эмчлэж эрүүль сарууль болгох нь төрийн ард түмнийхээ хүлээсэн үүрэг юмАрхид ороод муу журшлаа хачж чадахгүй болсон хүмүүсийг нийгмээс тусгайрлаж Ажилаж амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэж эмчлэх ухуулан тануулах ажил хийгээсч Архийг 8 нэрийн хүнсний дэлгүүрээр зардгаан болооч Архи бол хүнс биш Архийг хүнс гэж үзэн хүнсний дэлгүүрээр зарах нь иргэдээн цай бүү уу Архи хэмээх хүнсний ундааг уу гэсэнтиэй адил болож ойлгодоод архичин улам бүр залуужан тоогоор өсөж хяналтаас гарч 8 нэрийн дэлгүүр дамжан хэсүүчлэх Архичин нар гудам бүрд бүлэг бүлгээрээн би болсоор байна Эрх мэдэлтэн нараа таа нар өрөөнөөсөө гарч яваад өөрөө нэг хараач

1234 [103.10.23.116] 2019-05-08 07:00:59

АРХИЧИН НАРЫГ НИЙГЭМЭЭС ТУСГАЙРЛАХ ХЭРЭГТЭЙ АЖИЛ ХИЙЖ АМЬДАРАА АВЧ ЯВАА ХҮМҮҮСЭЭН ТӨР ДЭМЖЭХ ХЭРЭГТЭЙ ДЭЛХИЙН БҮХИЙ Л ОРОНД ИЙМ БАРАА ЗАРДАГ ГУДАМ БИ ТУРШЛАХ СУДЛАХ ДУРТАЙ ДАРГА НАР ҮҮНИЙГ НЭГ ҮЗ

Зочин [103.212.119.17] 2019-05-08 06:14:06

Эргүүтээд бай оркоо

Зочин [182.160.35.36] 2019-05-08 06:06:03

АН ГЭХ ХУЛГАЙЧ НАРЫН БҮЛЭГЛЭЛ 12-16 онд төр бариад монгол хүнийг хог дээр өөрсдөө АСЕМ бонд гэж хамаг мөнгийг нь идчихсэн.

Зочин [66.181.185.15] 2019-05-08 06:39:51

үнэн

Зочин [59.153.112.237] 2019-05-08 04:49:16

МАН төр барихаар ийм болголоо

Буруу Цолмон [103.10.23.116] 2019-05-08 06:54:11

МАН харин өөрчлөгдөж гадаадын луйварчин нарын гар хөл бууны нохой нараасаа салаж байна АН улам бүр хулгай луйвартаан шигдэж байна Нүдээн ухаанаа нээгээд сайн хар тэнгээ Гадаадын луйварчин нарын уяны ноходоос Монгол төрийн эрх мэдлийг булааж авах гэсэн Монголоо гэсэн цэвэр Монгол хулгайч ноходын хийж байгаа эрх мэдлийн төлөөх тэмцэд Энэ тэмцэд Монголын ард түмэн бол маш их хэрэгтэй Аргаа басан үед хүний нохой идхээр өөрийн нохой ид гэж үг байдаг Өөрийн нохойг нохойн эзэн болох Ард түмэн дуртай цагтаан бариж уяхад их амархан Гадний эзэнтэй золивон нохойг бариж уяхад хэцүү Өөрийн Монгол нохой нартайгаа хүч амтарч байж л саяа тэднийг гэнжлэн уяж чадна

Зочин [59.153.112.237] 2019-05-08 04:48:56

МАН 3 жил төр барихдаа ийм болгов

Зочин [59.153.112.237] 2019-05-08 04:48:05

МАН, Жэнкогийн төр Монголыг өнгөрсөн 3 жилд ийм болголоо.

Зочин [202.70.34.130] 2019-05-08 13:52:11

МАН аас өмнө ийм л байсан шүүдээ

Зочин [59.153.112.237] 2019-05-08 04:47:33

Жэнко, МАН-ын удирдаж буй төр засаг монголчуудыг сүүлийн 2-3 жилд ийм болголоо.

зочин [64.119.22.54] 2019-05-08 04:47:26

Ямар ч хүнд амидрах сэтгэл,зүрх зориг байвал бүх зүйл сайханаар харагдаж бүтдэг юм даа.4- ангийн боловсролтой мэрэгэжилгүй ажил хийх сонирхолтой чадвартай хүн төр засгийн энэ их хулгайч луйварчин нараас хамгийн мундаган болж харагдаж бгаа биз.манай зарим залуус архи,уухгүй залхуугүй байвал зориг, зүрх сэтгэл байвал энэ хүн шиг амидрал ажлаа аваад явах чадвар байгаа даа.архи амидралын дайсан үүнээс монголчууд маани хол яваасай билээ.энэ залууд баярлалаа,амжилт хүсие

Baij l baig l dee [108.218.234.108] 2019-05-08 04:37:06

Heregtsee baigaa bolool baij baigaa biz. Ugaasaa delhiin buh hotuudad iiimerhuu humuus baij l baidag shde. Eniig hucheer boliulbal end baigaa buh humuus homeless bolood gudamjaar neg guilga guigaad suuh baih daa, tegvel ulam l amgalan taivan baidal aldagdana shuu. Harin ch ingeed uursdiiguu bolgood yavj baigaa ni ih yum

ЗОЧИН [202.179.27.91] 2019-05-08 04:26:13

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТА 5 ШАРЫН АВТОБУСНЫ БУУДЛЫГ ИРЭЭД НЭГ ХАРЧИХВАЛ ЗҮГЭЭР БАЙНА. 00 БАЙХГҮЙ ТУЛ АВТОБУСНЫ ЖОЛООЧ НАРААС ӨГСҮҮЛЭЭД ТЭР ХАВИЙН БҮХ ХҮМҮҮС ГАДУУР БИЕ ЗАСАЖ НАРИЙН ГУДАМЖААР ЯВАХАД ХЭЦҮҮ БАЙДАГ ТА УЛСЫН ИХ ХУРАЛД БАЙХДАА Ч ҮҮНИЙГ АНЗААРЧ ХОЛБОГДОХ АЛБАН ТУШААЛТАН НАРТАА ҮҮРЭГ ӨГӨӨГҮЙ ШҮҮ АНХААРВАЛ ОЛОН ХҮН БАЯРЛАНА ШҮҮ

Зочин [66.181.185.15] 2019-05-08 06:40:58

завгүй байгаа яаж мөнгө олох вэ.яаж нэр хүнд олох вэ гээд

zochin [103.26.194.195] 2019-05-08 04:17:24

Hereglehee bolison yumaa shuud hayj bhaar awaachaad ugmuur sanagdlaa

Zochin [202.179.24.16] 2019-05-08 03:40:08

Huurhii bidnii mongolchuud. Ardchilal geh heden hulgaichuudiin hurungiin huraaj ard irgeddee huvaaj uguh yumsan

Зочин [59.153.112.237] 2019-05-08 04:50:40

МАН-ын хЖДҮ идсэн УИХ-ын гишүүдийн төрөөс идсэн мөнгө, Нямка сайдын Бөхийн өргөөнөө том орд харш, Эрдэнэтээс хулгайлж идсэн шахааны мөнгийг хурааж авч энэ өвгөнд өг.

hi [49.0.191.250] 2019-05-08 03:32:49

Hello

Зочин [202.131.227.178] 2019-05-08 03:26:33

улсынхаа хамаг үйлдвэрийг хятадад зараад төмрийн хог болгосон Эби хужаагийн буруу энэ тарвагыг наманан далд оруулах хүн ойрхон байгаа шүү.

Зочин [66.181.185.15] 2019-05-08 06:41:56

үнэн түүх

Зочин [59.153.112.237] 2019-05-08 04:45:37

Ардчилал, эрх чөлөөний эцэг Элбэгдоржийг бүү гүтгэ. Элбэгдоржийн ачаар монголчууд дэлхийгээр аялж, хүссэн газар бүртээ явж боловсрол эзэмшиж, ажиллаж, хувийн өмчтэй болж, хөдөөнөөс хот руу чөлөөтэй шилждэг болсон. Төрийн үйлдвэрийг М.Энхсайханыг Ерөнхий сайд байх үед хувьчилж эхэлсэн бөгөөд Н.Энхбаяр хамгийн ихийг нь хувьчилсан. Төрийн өмчийн хорооны даргаар З.Энхболд ажиллаж хамгийн их төрийн үйлдвэрүүдийг хувьчилсан.

Зочин [202.9.42.253] 2019-05-08 02:56:16

солонгост хүртэл хог зардаг гудамж байдаг

Зочин [66.181.185.15] 2019-05-08 06:42:13

зах уу

ЗОЧИН [49.0.135.63] 2019-05-08 02:47:08

ДЭЛХИЙН БҮХ ТОМ ХОТУУДАД ИЙМ "ХОГ" ЗАРДАГ ГУДАМЖ БАЙДАГ. БИДНИЙ ДУУРИАДАГ ОРОСЫН МОСКВА ХОТОД "КРЕМЛЕВСКОЕ БАРАХОЛКА" ГЭЭД ЯГ КРЕМЛИЙН ОЙРОЛЦОО ИЙМ ЮМ БАЙДАГ Ш ДЭЭ. НЬЮ-ИОРК ЛОНДОНЫ ИЙМ ЦЭГҮҮД БҮР АЛДАРТАЙ ЮМ БАЙНА ЛЭЭ. АЛЬ НЭГ ДҮҮРГЭЭС ДЭМЖВЭЛ ЗҮГЭЭР Л ЮМ. ЦАГДАА НАР НЬ АЖЛАА МЭДЭХГҮЙ ДЭЭР НЬ УХААН МУУТАЙ ТУЛ АРХИЧИН БА ЖИРИЙН АМЬЖАРГААГАА ЗАЛГУУЛАХ ГЭЖ БАЙГАА ХҮН ХОЁРИЙГ САЙН ЯЛГАЖ ЧАДАХГҮЙ БӨӨНД НЬ АРХИЧИД ГЭЖ ХАРААД БАЙХ ШИГ БАЙГАА ЮМ. СОНГИНО ХАЙРХАНЫ ДАРГА МАН Ы ТЭНЭГ ТОЛГОЙ СЭТГЭЖ ЧАДДАГГҮЙ ГЭЖ БОДОХОД ЯДАЖ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА САЛДАНГИЙН ОДОНТУЯА МУНДАГ УЛС ТӨРЧ ,АРД ТҮМНИЙ ЗОВЛОНГ ОЙЛГОДГООРОО НЭГИЙГ БОДМООР ЮМ АА.

Зочин [182.160.39.32] 2019-05-08 02:34:59

АН-хан цөөхөн ард түмнийг ийм болгосон. бас миеэ овогтынхон хамаатай шүү.

ӨВГӨН [103.10.23.116] 2019-05-08 06:40:54

АН Ардчил авчарсан гэвэл түүн шиг худлаа зүүль байхгүй Ардчилсан холбоо хэмээх тарийн бус байгуулаг Ардчил гэхчийг авчирсан Монголын ардчил бол учир мэдэхгүй хөөрсөн хэдэн танхай залуусийг Гадаадын луйварчин нар ашиглан тэдний гараар хийлэгсэн зүүль Ардчилсан холбооноос нэр төр эрх мэдэлд дуртай туу гэхэд турхархад юуч хийх Батүүл мэт хэдэн тэнэг танхай залуусийг гаднийхан ашгилан гар хөлөө болгож байгуулсан нам Үүнийг ухаарсан С Зориг Нинэж Нөгөө Ардчилын эцэг гэх Ардчилыг исэргүүцэн гэр бариж тэмцэж явсан сүүлд нь шоронд орсон нэг хүн байдаг даа энэ мэт шудраг ухаалаг хэсгээн Намаас хөөж Амь насанд нь хүрч дуусгаад Өнөөдөр Эрдэнэ мэт шоронгийн хулгайч гэмэт хэрэгтэн нар АНийн дарга болож данхалзаж яваа нь энэ намын үнэн нүүр царай юм Монгол төрд нам нэрээр сэм хуйвалдсан гадний луйварчин нарын бууны нохой болсон МАНАН бүлэглэл ноён сууж Газарын баялгаа луйварчин нарт найр тавин өгч оронд нь авсан хахуулын мөнгөө гадний банкид нууж Эрх мэдлээ ашгалан төрөөс хулгай хийж хуулийг гууль болгож бүр давраад хулгай луйвараа хуулчлан хамгаалах хууль зохиож батлан түүнээн төрийн нэрээр ард түмэнд тулган хүлээлгэж байгааг ухаарсан Тэдний дунд байсан Монголоо гэх сэтгэлтэй нэг хэсэг нь Монголоо өмгөөлөн босож тэмцэн Монгол төрийн эрх мэдлийг иргүүлэн олосоор байгаа боловч бүрэн ялаж дийлээгүй л байна Энэ тэмцэл бол ямарч гэсэн Монгол төр гадаадын гар хөл болсон золивон хавсаруудаас Дотоодын Монгол банхаруудад шилжэн ирэх нэг шат ахисан тэмцэл юм Харин хулгайч нарын гараас Монгол төрөө нэг мөр салаа гэж бүү андуу ард иргэдээ Дараагийн шатний тэмцэл зайлашгүй ирнэ Одоо бол МАНАНгийн эсрэг хүчээ нэгтгэх тэмцэлийн үеэ

Зочин [59.153.112.237] 2019-05-08 04:47:01

Бүү гүтгэ. АН ардчилал, эрх чөлөө, өндөр хөгжил авчирсан. Харин МАН ийм хүмүүсийг бий болгосон. Соц үед монголчууд бүгд ийм ядуу байсан. Харин ардчиллын алтан хараацайнуудын авчирсан ардчилал, эрх чөлөөний ачаар монголчууд ихэнх нь дундаас дээш амьдралтай болсон.

zochin [66.181.161.118] 2019-05-08 02:18:24

Ard tumen amdarch bna avilgachid zadarch bna bostsgoo mongolcguud min

Зочин [66.181.185.15] 2019-05-08 06:43:35

ардчилалын 30 жилийн үр дүн

Зочин [59.153.112.237] 2019-05-08 04:49:41

МАН төр барьсан 3 жилд монголчууд ийм болов.


44 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
44 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.