Сүхбаатарын талбайн авто зогсоол нийслэлийн өмчид ирж, орлогоо хотод төвлөрүүлнэ

М.Амаржаргал / Нийгэм

Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газар 13 жилийн турш хувийн компанийн эзэмшилд явж ирснийг хотын Захирагч С.Амарсайхан олон нийтэд ил болгож, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд гэрээг нь цуцлах захирамж гаргасан. Захирамжийн дагуу “UB constraction” компанийнхан газраа чөлөөлж өгсний дараа хууль журмын дагуу дээрх 2.5 га газрын ашиглалт, арчилгаа, зам засварын үйлчилгээг нийслэлийн өмчит “Улаанбаатар АЗЗА” ХХК-д хариуцуулсан билээ.

Улаанбаатар хотын төв талбайн урд талын 2.5 газар нийслэлчүүдийн мэдэлд нэгэнт ирсэн учраас одоо тус газрыг хэрхэн яаж тохижуулж, иргэдийнхээ амарч тухлах ая тухтай орчин нөхцөлийг цогцоор нь бүрдүүлэхийн тулд ямар бүтээн байгуулалт хийвэл зохимжтой вэ гэдэг талаар төслийн уралдаан зарлах гэж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар мэргэжлийн байгууллагуудын дунд энэхүү төслийн уралдааныг 14 хоногийн хугацаанд зарлаж, шалгарсан төслийн дагуу бүтээн байгуулалтын ажил даруй эхэлнэ.

Сүхбаатарын талбайн урд хэсэгт бүтээн байгуулалтын төсөл сонгон шалгаруулж, ажил эхлэх хүртэл “Улаанбаатар АЗЗА” ХХК-ийнхан хуучин авто зогсоолыг иргэд олон нийтийн хэрэгцээнд нийцүүлэн түр ашиглуулж байхаар болсон. Тиймээс өнөөдөр өглөөнөөс эхлэн тус талбайд НИТХ-ын 66 дугаар тогтоолын дагуу 30 минут нь 500, нэг цаг нь 1000 төгрөг гэсэн тарифаар тээврийн хэрэгслүүдийг төлбөртэй зогсоож эхэллээ. “Улаанбаатар АЗЗА” ХХК-иас авсан мэдээллээр өглөө 07.30-10.30 цагийн хооронд тус талбайд 150 автомашин бүртгүүлж ороод байгаа аж.

Өмнөхөөс ялгаатай нь эл төлбөртэй зогсоолоос олсон орлого нийслэлийн төсөвт бүхлээрээ орох юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “UB constraction” компанийн мэдэлд байсан төлбөртэй зогсоолын орлогоос 30 хувь нь нийслэлд төвлөрөх ёстой байсан боловч нэг ч төгрөг Улаанбаатар хотод орж ирээгүй тул гэрээг нь цуцлах үндэслэл болсон билээ. Дашрамд дуулгахад, нийслэлийн өмчит “Улаанбаатар АЗЗА” компанийн хариуцаж буй тус зогсоол нь ажлын өдрүүдэд тээврийн хэрэгслүүдээс зогсоолын төлбөр авах боловч амралтын өдрүүдэд иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.


Сэтгэгдэл

Зочин [203.91.115.47] 2019-05-09 01:50:57

ГАЗАР ДООР ЗОГСООЛ ДЭЭРЭЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙ

Иргэн [203.91.118.180] 2019-05-09 01:24:26

Төрийн үйлчилгээ үнэгүй байх ёстой, яагаад гэвэл татвараа төлж иргэд энэ эрхээ авсан байдаг, иймд эхний 1 цаг ядаж үнэгүй байх ёстой шүү, хотын төвийн Төрийн байгууллагуудаар иргэд үйлчлүүлэх гэхээр машин тавих газар олдохгүй маш хэцүү, тэгээд төрийн ажилтан дарга нартай нартай уулзаад үйлчилгээ авах гэсээр байтал дор хаяж 2-3 цаг болдог гэдгийг анхаараачээ

Иргэн [59.153.114.83] 2019-05-08 15:22:50

Улсын нийслэлийн төв талбайгаа заавал зогсоол болгох шаардлага байна уу? Хүмүүс чөлөөтөй тайван алхах талбай байвал зүгээр юм. Төв талбайгаа авто машины зогсоол болгосон улс байхгүй байх Төв талбайгаа чөлөөтөй байлгах хэрэгтэй байна

Зочин [210.246.14.38] 2019-05-09 00:56:05

Ynen shyy uursduduu l ashig haihiim daa

hahajah [185.39.141.108] 2019-05-08 10:47:26

bariin amnaas haraad hahaha... choniin amand .... lalaruud

Зогсоолоо хэвээр үлдээнэ үү. Үүнээс өөр юу барих гээд байгаа юм бэ? [202.131.228.118] 2019-05-08 09:00:22

Машины зогсоол хэрэгтэй. Орлогыг нь хотын захиргаа авч байгаа нь зөв. Харин зогсоолыг элдэв "бүтээн байгуулалт" болгомооргүй байгаа юм. Тэр нь хэнд хэрэгтэй юм бэ???

Зочин [59.153.115.77] 2019-05-08 08:26:28

tolboroo kartaar avdag bolmoor bn. end tendhiin mongo huraah tsegiin tolboriin hed ulsad hed n mongo huraagchiin halaasand orj baigaa bol

зочин [66.181.160.69] 2019-05-08 07:13:20

Овоо л доо, манайх чинь төртэй юм байна, баярлалаа.

Зөв [150.129.143.74] 2019-05-08 07:03:02

Гэхдээ 14 хоногийн хугацаанд олигтой юм гарахгүй болохоор бас бэлэн бэлдчихсэ нөхөд байгаа юм шиг баына. Энэ харин буруу шүү.

Зөв [150.129.143.74] 2019-05-08 07:00:46

Амарсайханыг зөвхөн үүний нь төлөө дахин сонгоход болно. Улаан хацарт, Салга саарал, Су нар ямар ч арга хэмжээ авалгүй хуйвалдацгаагаад байсан юм.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.