АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн даргаар Х.Буянтүмэнг томиллоо

Д.Тулга / Хууль

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, өөр ажилд томилогджээ.

Үүнтэй холбоотойгоор Газрын даргын 2019 оны тавдугаар сар 7-ны өдрийн Б/83 дугаар тушаалаар Х.Буянтүмэнг Мөрдөн шалгах хэлтсийн даргаар томилсон байна. Х.Буянтүмэн нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой юм. Тэрбээр,

-Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга,

-Улсын мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч,

-Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст тасгийн дарга,

-Улсын мөрдөн байцаах газарт чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга,

-Нийслэлийн цагдаагийн газарт чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга,

-Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт хэлтсийн дарга, Мөрдөн байцаах газарт хэлтсийн дарга,

-Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дэд дарга,

-Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.170.215] 2019-05-09 05:11:27

Их л хүнд үед ажил авлаа. Залуу хүн байна дайчин байх л хэрэгтэй шүү.

Зочин [202.126.89.15] 2019-05-09 04:20:36

Mergshsen mordogch hvn bna amjilt hvsiiii

Зочин [59.153.85.133] 2019-05-09 04:01:51

цагдаагаас хүн тавихгүй бол өөр хаанаас мөрдөн байцаагч олох юм бол. прокурорын мөрдөн байцаагч нар нь эрүүдэн шүүсэн гээд шоронд орчихсон, тэгээд ч хэдэн цагдаа шалгахаас өөр хэрэг шалгаж үзээгүй. АТГ-н урд нь цагдаагаас зугтаж прокурорын мөрдөн байцаагч нарыг авчихсан болоод ажил нь уначихсан байхад одоо шүүгч, өмгөөлөгч нарыг мөрдөн байцаагчаар авах юм уу

Зочин [119.40.98.162] 2019-05-09 03:57:09

цагдаагийн хүмүүс очихоор л болохоо больчоод байгаа юмдаа

Zochin [64.119.24.181] 2019-05-09 03:15:44

Нүдэнд дулаахан хүн байна. Муу юм хийхгүй байх аа. Ажлын амжилт хүсье.

ZOCHIN [66.181.161.21] 2019-05-09 03:05:14

TSAGDAAGAS hun tavimaargui bna

Haraa [64.119.16.142] 2019-05-09 02:46:15

ATG-n darga bolohoor hun dee nudee oljee amjilt

Иргэн [202.126.89.185] 2019-05-09 02:43:02

Мэргэшсэн хуульч, мөрдөгч хүн бна, Монгол улсынхаа төлөө зүтгэж ажиллаарай!

Зочин [202.126.89.198] 2019-05-09 02:41:43

Amjilt khusie.

Зочин [66.181.167.246] 2019-05-09 02:03:52

амжилт хүсье. баяр хүргэе


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.