Хууль бусаар зэвсгийн наймаа эрхэлдэг байсан бүлэг этгээдүүдийг Эрүүгийн цагдаагаас саатууллаа

У.Уранцэцэг / Хууль

Галт зэвсгийн байлдааны болон бусад төрлийн их хэмжээний сумыг Нийслэлийн “Нарантуул”, “Хархорин” худалдааны төвүүд, бусад газруудаар зарж борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан бүлэг этгээдүүдийг баривчиллаа.

Тодруулбал, “О”, “Э”, “Ч”, “Н”, “У”, “ нарын бүлэг этгээдүүдийг хууль бусаар зэвсэгийн наймаа эрхэлсэн хэрэгт буруутган Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас баривчилсан байна. Тэднээс хууль бусаар олж авсан 50.000 /тавин мянга/ ширхэг орчим байлдааны зориулалттай болон бусад төрлийн сумыг тээврийн хэрэгсэл, гэр, орон сууцаас нь олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Мөн Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 0311 дүгээр цэргийн ангиас галт зэвсгийн байлдааны 2000 орчим сум алдагдсан талаар Төв аймаг дахь Цагдаагийн газарт бүртгэгдэн шалгагдаж байгаа аж.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:24:20

JmwYqQ http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [64.119.19.93] 2019-05-10 01:42:15

ххх Энхболд Баттулга хоёр цэрэгт явж үзсэн биш. Тэгээд командлагч энэ тэр гэж хөөргөчихөөд Армийнх нь бүх сумыг хулгайлчихаж дээ

зочин [150.129.141.174] 2019-05-09 12:39:58

Байлдааны сумаар буудаж буугаа эвдэж байдаг хун бх уу.

kkkk [43.228.129.4] 2019-05-09 09:06:40

odoo l medej bgaa yumuu ugaasaa l zah deer l zaraad bj bdag shdee. uursdiin change uudee l oruulah gej bhgui yu. iimerhuu jujig zunduu l bdag daa

zochin [123.179.4.126] 2019-05-09 06:47:02

zvgeer neg sumtai bsan hvmvvs bvr baildaani sumtai bolj tenegteh ni

Батнасан [139.5.217.231] 2019-05-09 05:23:15

Энэ их сум ангийн зориулалтаар хулгаалагдаагүй нь ойлгомжтой.Манай цэргийн ангиудынажлын хариуцлага ямар байгаагын хөдлөшгүй баримт. Иймд зэвсэгт хүчний ерөнхий командлагч Батлан хамгаалахын сайд хоёр хариуцлага хүлээж огцрох нь ЗӨВ.

Батнасан [139.5.217.231] 2019-05-09 05:17:23

Манай цэргийн ангиудад зэвсгийн хадгалалт хамгаалалт ямар байгааг харуулж байна.Энэ их сум зөвхөн ан агнуурт зориулж хулгайлагдаагүй нь тодорхой Үүнд тагнуулын байгуулга ОНЦГОЙ анхаарах ёстой.Батлан хамгаалахын сайд зэвсэгт хүчний ерөнхий командлагч хоёр хариуцлага хүлээж огцрох нь ЗӨВ.

Тэгвэл улсын хэмжээнд шалгавал ... [202.131.228.118] 2019-05-09 04:52:29

Тэгэхлээр улсын хэмжээнд цэргийн бүх анги нэгтгэлүүдээс хичнээн сум алдагдсан байгаа бол оо? Зүгээр л Улаанбаатар хотын 2 зах дээр шалгахад л 50-60 мянган сум олж байгаа юм чинь, улсын хэмжээнд шалгавал ёстой их гарах байхдаа.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.