БНХАУ хариу арга хэмжээ авна  гэв

Админ / Гадаад мэдээ

“АНУ манай бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасанд бид харамсаж байна. БНХАУ хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй боллоо” хэмээн тус улсын Худалдааны яам мэдэгджээ. Хятадын 200 тэрбум ам.доллар бүхий бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг 10-25 хувьд хүргэж нэмэгдүүлэх бодолтой байгаагаа АНУ-ын эрх баригчид өнгөрсөн лхагва гарагт мэдэгдсэн юм. Энэ шийдвэр нь энэ сарын 10-нд хүчин төгөлдөр болж магадгүй байгаа аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар 2018 оны арванхоёрдугаар сарын эхээр Аргентинд уулзах үеэрээ гурван сарын дотор хоёр улсын хооронд худалдааны хэлэлцээр байгуулахаар тохиролцсон билээ. Урьд нь төлөвлөж байсны дагуу нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг 10 хувиас 25 хувьд хүргэж нэмэхгүй байхыг зөвшөөрснөө Трамп мэдэгдсэн юм. Худалдааны гэрээ байгуулах хугацаа гуравдугаар сарын 1-нд дууссан боловч АНУ-ын Ерөнхийлөгч хэлэлцээ амжилттай болж буйтай холбоотойгоор татварыг нэмэхгүй гэдгээ мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.