“Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг баривчилсан нь хууль бус байсан гэж үзжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

“Huawei” компанийн санхүү хариуцсан захирал М.Ваньжоу 2018 оны арванхоёрдугаар сард Канадад баривчлагдсан юм. Тэрбээр Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг зөрчсөн хэрэгт холбогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн авах хүсэлтийг АНУ-ын Хууль зүйн яам гаргаад байгаа юм.

“Huawei” компанийн санхүү хариуцсан захирлыг арванхоёрдугаар сард барьцаагаар сулласнаас хойш тэрбээр Ванкувер хот дахь гэртээ амьдарч байна. М.Ваньжоугийн хэргийг шүүх хурлыг хэрхэн үргэлжлүүлэх эсэхийг шийдэхийн тулд түүнийг лхагва гарагт шүүхэд дууджээ. М.Ваньжоу энэ удаа шүүхийн урд хаалгаар орж ирсэн бөгөөд тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард газар доогуурх автомашины зогсоолоос шүүх рүү орж байжээ. Санхүү хариуцсан захирлын хуулийн багийнхан мэдэгдэхдээ, М.Ваньжоуг баривчилсан нь улс төрийн зорилготой, хууль бус байсан хэмээгээд, түүнийг АНУ-д шилжүүлэн өгөх ямар ч шалтгаан байхгүй гэжээ.

Мөн тэд М.Ваньжоуг дөрвөн сая ам.долларын үнэ бүхий байшингаас нь 10 сая гаруй ам.долларын үнэтэй байшин руу нүүлгэх зөвшөөрлийг шүүхээс хүссэн байна. Ингэснээр түүний аюулгүй байдал улам баталгаажих ажээ. Шүүх уг хүсэлтийг хүлээн зөвшөөрчээ. М.Ваньжоу дараагийн удаа есдүгээр сарын 23-нд шүүх хурлаар орно. Уг шүүх хурал удаан үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд түүнийг шилжүүлэх хүсэлтийн талаар хэлэлцэж магадгүй байна.


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.188] 2019-05-09 23:09:26

Эх гүрний дээрэнгүй үзэл. Энэ амэрикийг байгал дэлхий нэргэх болоогүыл юм байхдаа

Зочин [59.153.87.29] 2019-05-09 12:52:18

nuguu mogul geed delhiin number one utas pc haachsan be

Зочин [66.181.190.253] 2019-05-09 12:04:29

Хуэвэй үнэхээр сайн утас юм байна лдаа АНУ улс төрийн бохир арна хүртэл хэрэглэж байхыг бодоход

Зочин [103.57.92.132] 2019-05-09 10:06:34

Санаатай худал гарчиг уу. Huawei гэгч балай хятадын тагнуулын утсыг бойкотлох нь зөв

Гарчиг нь агуулгатайгаа зөрж байна. [202.131.228.118] 2019-05-09 09:08:48

Энэ нийтлэлийн гарчиг нь нийтлэлийн агуулгатайгаа тохирохгүй юм. Ванжоүг баривчилсаныг Канадын шүүх "хууль бус байжээ" гэж үзсэн тухай энэ нийтлэлийн хаана ч алга байна шүүдээ, редактораа. Харин энэ эмэгтэйн өмгөөлөлөгч нар нь тэгэж байгаа бололтой. Гэхдээ энэ бол зүгээр л нэг талын ба чухал биш зүйл байна.

Зочин [202.9.42.172] 2019-05-09 08:52:52

Хүнээ,даргаа,мэдлэгээ хамгаална гэж энэдээ.4 саяын байрнаас 10 саяын байрлуу нүүлгэж чадаж байнашдээ.энэ толгойд бүх юм байна.10 саяын байр нь хэн ч нэвтрэхийн аргагүй юм байгаа даа.гэхдээ бүү зов.манай орон байрныхан энийг бичиж байх хооронд орцон л байгаа.мөрийцхүү?

иргэн [64.119.18.130] 2019-05-09 08:21:24

Дээрэнгүй АНУ Huawei-г дарж авч, iphone оо зарах гэсэн муухай санаа


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.