Шороон болон цасан шуурга шуурч, сэрүүсэхийг анхааруулж байна

М.Амаржаргал / Байгаль орчин

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр Баян-Өлгий, Говь-Алтайн нутаг, Ховд, Баянхонгор, Дундговийн хойд, Өвөрхангайн өмнөд хэсгээр өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Мөн өнөө шөнө нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр ихэнх нутгаар бороо, хур тунадас орж, шороон болон цасан шуурга шуурч, сэрүүсэхийг анхааруулж байна.

Харин баруун аймгуудын нутгаар маргааш үүлэрхэг, шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 6-11 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг шөнөдөө нутгийн хойд хэсгээр өдөртөө зарим газраар бороо нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч шөнөдөө дөрвөн градус дулаанаас нэг градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус байна.

Отрын нутаг Хэрлэн Баян-Улаан орчмоор үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 9-14 метр, өдөртөө нутгийн хойд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.245] 2019-05-09 20:06:43

Bayrlaa


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.