С.Амарсайхан: Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал

Д.Тулга / Нийслэл

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2019 онд хэрэгжүүлэх “Гэр хорооллын нутаг дэвсгэрт агаарын бохирдлын хяналт, мониторинг, туршилт явуулах” ажлын хүрээнд өнөөдөр “Улаанбаатар” паласт “Агаар, орчны бохирдлын эсрэг ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” чуулганыг зохион байгууллаа. Чуулганд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Статистикийн газрын дарга Ц.Заяхүү тэргүүтэй холбогдох албаны хүмүүс болон зургаан дүүрэгт ажиллах орон тооны бус 4604 ажилтан, иргэдийн төлөөлөл оролцов.

image

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан чуулганд оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн энэ бүтээлч өдрийн мэндийг энд хүрэлцэн ирсэн та бүхэнд хүргэе. Өнөөдөр бидний энэ танхимд хуран чуулсан зорилго маш тодорхой. Бид хамтдаа нэг л зүйлийн төлөө нэгдэн нийлж, агаарын бохирдлыг бууруулахын төлөө хүчээ нэгтгэхээр цуглаад байна. Агаарын бохирдлыг бууруулах гэдэг хүнд хэцүү бөгөөд нарийн төлөвлөгөө, тооцоолол, нэгдсэн бодлого, хүн хүч, хөрөнгө мөнгө шаардсан энэ ажлыг ганц төрийн байгууллагууд шийдвэрлэнэ гэж зорих нь учир дутагдалтай гэдгийг өнгөрсөн хэдэн жилийн түүхэн сургамж бидэнд хангалттай нотолж харууллаа. Тиймээс Засгийн газрын тогтоолоор энэ сарын 15-наас эхлэн түүхий нүүрсийг нийслэл хотод оруулахгүй, түлүүлэхгүй байх шийдвэрийг хэрэгжүүлэх гэж байгаа нэн чухал хариуцлагатай цаг үе бидний өмнө тулгараад байна” хэмээн онцоллоо.

Мөн тэрбээр “Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмын төслийг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар мэргэжлийн байгууллагуудаас гаргасан санал, зөвлөмжийг тусган, хэлэлцүүлж эцэслээд, БОАЖ-ын сайдад хүргүүллээ. Саяхан бид холбогдох албаны хүмүүсийн хамтаар “Таван толгой түлш” компанийн сайжруулсан түлшний үйлдвэртэй танилцаж, тус тогтоолыг хэрэгжүүлэхэд тулгарч болзошгүй эрсдэлүүд, нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, тодорхой шийдвэрүүдийг газар дээр нь гаргаж ажилласан. Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо маш чухал гэдгийг дахин хэлье. Цаашдаа төр, хувийн хэвшлийнхэн, олон нийтийн байгууллага, ард иргэд бүгдээрээ хүчээ нэгтгэн, нэгэн зүгт харж, нэгдмэл зорилготойгоор хамтран ажиллахаас өөр гарцгүй, хариуцлагатай цаг үеийн өмнө ирээд байна” гэж бүх нийтийг уриалсан юм.

image

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос нийслэлийн төвийн зургаан дүүрэгт орон тооны бус ажилтнууд авч агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр төрөөс хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудыг танилцуулж, сурталчлах, цаашлаад иргэд өөрсдөдөө хяналт тавих боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэхүү чуулганыг зохион байгуулж байгаа юм.

Энэ талаар Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Ч.Гантулга "Сайжруулсан түлшийг хүртээмжтэй хүргэх, хомсдол үүсгэхгүй байх үүднээс их хэмжээгээр худалдаалахгүй байхаар шийдсэн. Нэг өрхөд 2-6 тонн сайжруулсан түлш худалдаалах урьдчилсан тооцоолол гарсан. Өрх бүрт карт тарааж, усны, автобусны карттай адил системээр цэнэглээд явна. Түүгээрээ 540 гаруй цэгээс түлшээ худалдаж авна.

600 мянган тонн сайжруулсан түлшний нөөцийг бий болгох зорилгоор Тавантолгой түлш компани гурван ээлжээр тасралтгүй ажиллаж байгаа" хэмээн ярилаа.

Сайжруулсан түлшийг 25, 600, 900 кг болон нэг тонн гэсэн хэмжээтэйгээр савлаж байгаа. Нэг шуудай нь 3,750 төгрөг буюу нэг тонн нь 150 мянган төгрөгөөр борлуулагдана.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

image


Сэтгэгдэл

Zochin [202.9.42.151] 2019-05-11 11:35:09

Agaariin bohirdol utaagaa martalgui dorwitoi ajil hiij ard olondoo amidral hairlaarai !!!!!! Namar udahgui irj huitrehed bitgii golog zarailaad hudlaa heleed suuj baigaarai !!!!!!!

Зочин [122.201.31.13] 2019-05-11 08:13:36

Энэний хотын дарга гэж юу байдгын өмхий шуналын дэв нэг л их худлаа солиорсон ӨВӨӨ. Чи чаддаг юм бол нмйслэлчүүдийн амжиргааг өдөр ирэх тусам ядууруулж байгаа захын наймаачидыг хуулиар зрхицуулж мах., сүү, хүнс өргөн хэрэглээний үнийг бариаааааач тэр цагт чамайг харъя.

Bi [202.9.43.82] 2019-05-11 02:02:32

Tgd yag arga zamaa yarilda. Umnuh dargiinhaa hiisen ajliig butsaaj nuraagaad irgediin tatvariin mungiig shal demii uren taran l hiihiin bn. Yag irgeded tulgarch bga asuudluudiig shiideed yavuul oh zugeer bnada

Zochin [202.126.89.9] 2019-05-11 00:40:59

Dragon avtovokzaliig nuulgene gej bsan umnuh hotiin dargiin shiidveriig hezee bol gej songino hairhan duurgiin29 r horoonii hudulmurchid udiig boltol huleeseer bna. Mongol ulsiin irged eruul ayulgui orchind AJ turj amidrah erhtei.

Зочин [66.181.161.68] 2019-05-10 23:39:04

amarcaixan yyl yvciin bayad durvud garaltai yum gecen gexdee l cnina man snooxyyz snig xaragdaad baigaa yumdaa ter exner Icninxorloo bac xormoi cyltai sogtood tacraad ynacan baixad n transneiniixand ezemdvvleed tiim cyrag dyyldcan ene xoyor dajgvi caixan xocyyd xaragddag vg xel vil xudluluu xyanaj baigaarai xotiin dargaar cn ydaxgvi baixaa vcreed jil xagas

Mongol [202.126.88.54] 2019-05-10 21:08:25

Vnheer muu ajillaj bna da

эдийн засагч [182.160.32.121] 2019-05-10 20:37:19

ХҮЛЭМЖ БАРИХ ГАЗРААС ӨӨРТӨӨ ХЭДЭН ТӨГРӨГ АВСАН БЭ ??? ХЯТАДУУДААР НОГОО ТАРИУЛЖ МОНГОЛЧУУДАА АЖИЛГҮЙ БОЛГОЖ, ХИМИЙН ХОРООР УРГУЛСАН НОГОО АРД ТҮМЭНДЭЭ ӨГЧ МОНГОЛЧУУДЫГ УСТГАХ АЖЛАА ЗОГСООНО УУ ???

ИРГЭН [139.5.216.96] 2019-05-10 18:57:32

ЭНЭ ДАРГА ҮНЭХЭЭР АГУУ УХААНТАЙ ЮМАА. БИШИРЛЭЭ. ӨМНӨ НЬ ҮҮНИЙГ ХЭН Ч САНААГҮЙ ЮМ БАЙНА. НЭЭРЭЭ Л ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ ШҮҮ. НИЙСЛЭЛЧҮҮД ЁСТОЙ МУНДАГ ХҮН СОНГОСОН ЮМ БАЙНА.

kkkkk [185.39.141.108] 2019-05-10 18:18:06

nihur bid 2 ajilaa hayaad nalaihad nvvrsnii zoonog uhaj tuleh nvvrsee shahmal bolgood suuj bai gesen vg bolj taarlaa.. irgen bvriin oroltsoo gedeg chin dain baildaand hereglej boloh D svhbaayriin vg ... arai avtsaldahgvi b ..

Зочин [103.57.92.64] 2019-05-10 17:56:27

Хотын даргын ах дуу туулвн бургас зядаж барилга барих гэж бгаам бол та тэрийгээ зогсоо юугаар иргэд ундаалж хотын амьдрал оршин тогтохийн бэ яагад ийм эрээ цээргуйм бэ усгуй бол хичнээн байшин байгаад яах билээ юун утаа утаандаа хордоод усаа ууж амьд явж байсан нь дээр биздэ

Zochin [202.126.89.243] 2019-05-10 17:45:20

Chi uuruu bitgii burgas suitgeed bai

Bi [175.100.48.57] 2019-05-10 16:41:28

Ene balai xotiin darga kkk mongol yls yaaanaa


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.