Тав хоногийн дотор 14 хүүхэд авто осолд өртжээ

М.Амаржаргал / Хууль

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ тав хоног буюу тавдугаар сарын 6-наас 10-ны өдрийг хүртэл нийт 1102 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 776 дуудлага, мэдээллийг хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэл хотод 42 хүн гэмтэж, орон нутагт зам тээврийн ноцтой ослын улмаас нэг хүний амь нас хохирсон хэргүүдэд харьяа байгууллагууд шалгалтын ажиллагаа явуулж байна. Тухайлбал, тавдугаар сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын нутагт, асфальтан зам дээр “T.Pruis” маркийн автомашин онхолдож, жолооч 34 настай, эрэгтэй нас баржээ.

Мөн тавдугаар сарын 8-ны өдөр 15.00 цагийн орчимд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Толгойтын замд “T.Рruis” маркийн автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас онхолдож, зорчигч 47 настай Г, 56 настай Э болон хоёр настай Н нарын гурван хүн гэмтсэн хэргүүд бүртгэгдсэн байна.

Энэ тав хоногт 14 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Энэ нь өмнөх тав хоногуудын ослын мэдээтэй харьцуулахад өндөр тоо юм. Осолд өртсөн хүүхдүүдийн 13 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртжээ. Явганаар хөдөлгөөнд оролцож байсан хүүхдүүдийн ес нь гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч явсан бол тав нь гарцгүй газраар зам хөндлөн гарч явахдаа осолд өртсөн байна.


Сэтгэгдэл

Зочин [64.119.22.239] 2019-05-10 19:48:41

буруу жолооотой машиныг яаралтай хоригло

иргэн [66.181.181.64] 2019-05-10 17:11:44

Жолооч нар ямар ч тохиолдолд гэрэл дохиог сайн баримтлмаар байна. Ойрхонбайна гэж боддог юмуу явган зорчигчийн гэрлээр хурдтай орж ирдэг, хаа нэг газраас гэнэт хүүхэп гарч ирээд дайруулах, мөргүүлэх тохиолдол гардаг. Томчууд маань бага насны хүүхдүүдэд зам гарахад нь туслаад хөтлөөд гаргаж баймаар байна.

Irgen [175.100.48.57] 2019-05-10 16:39:36

Ee arai h dee xyyli dvremee changatgamaar umaa,


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.