10,000 ширхэг суулгацыг ерөнхий боловсролын сургуулиудад тарааж байна

М.Амаржаргал / Байгаль орчин

Монгол Улсын Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу жил бүр зохион байгуулдаг “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг угтан “СУРГУУЛИЙН ОРЧИНДОО МОД ТАРЬЦГААЯ-2019” үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ хүрээнд 10,000 нарс модны суулгацыг ерөнхий боловсролын 100 сургуульд үнэ төлбөргүй өгч, сурагчид болон багш, ажилчид, эцэг эхчүүдийг “Бүх нийтээр мод тарих өдөр”-т идэвхтэй оролцоход уриалж байна.

Үйл ажиллагааны нээлтийг “Сэтгэмж” цогцолбор сургууль дээр эхлүүлж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга нар оролцож, 100 ширхэг нарс модны суулгацыг “Сэтгэмж” цогцолбор сургуульд гардуулан өгч багш, сурагчдын хамт тарилаа.

10,000 ширхэг суулгацыг ерөнхий боловсролын 100 сургуульд тараах, тарих үйл ажиллагаа 2019 оны энэ сарын 9-11-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Мөн “Тарьц суулгац-2019” үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд 2019 оны энэ сарын 14-нийг хүртэл явагдана.


Сэтгэгдэл

Зочин [202.21.108.134] 2019-05-10 18:11:32

ЦЭЦЭРЛЭГ МОД ТАРИНА НЭГ ХҮҮХЭД 15000 ТӨГРӨГ ХУРААЛГА ГЭСЭН БАЙНА ҮНЭГҮЙ ЮМ УУ ҮНТЭЙ ЮМ УУ

зочин [66.181.161.58] 2019-05-10 18:09:20

Хамгийн гол нь усалгаа. Хятадууд хөрсний усыг нь соруулаад усалдаг тзхнологи ашиглаад маш их мод тарьж ургуулсан. туршлага бий. Бид одоо ундны цэвэр усаараа усалж байгааг багасгах хэрэгтэй. Юм хийж байгааг дэмжнээ. Зөв.

80 оны сурагч [202.21.112.117] 2019-05-10 17:14:45

За даа жаахан хөдөлмөр хийлгэж бгаө хэлбэр. Ургахгүй ээ ургахгүй. Юун хүүхдүүд вэ! Томчууд тарьж чадахгүй бхад

sod [66.181.180.22] 2019-05-10 17:08:02

Чадах чадахгүй хүмүүс жил бүр мод тарьж байна гэж хэдэн мянган суулгацыг газарт булж үхүүлдгийг болимоор байна аа. 80-аад онд сурагч байх үед л мод тарьж байсан, тэр цагаас хойш олон жил мод тарихыг харж байна. Энэ олон жил тарьсан модоо ургуулж чадсан бол өдийд Улаанбаатар хот ширэнгэн ойн дунд л байх байлаа. Тиймээс ингэж мод, мөнгө, цаг заваа үрэхийн оронд энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагуудыг дэмжиж, хөрөнгө, сууцлгацаа өгч тариулан, арчлалт хамгаалалтыг нь хариуцуулж баймаар...


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.