Хилийн зурвасаар  ОХУ-аас дахин түймэр орж иржээ

Т.Хулан / Шинжлэх Ухаан

Энэ жил улсын хэмжээнд хуурайшилт өндөртэй ялангуяа зүүн гурван аймагт хуурайшилтын зэрэг 90-ээс дээш хувьтай байгаа нь түймэр гарах томоохон шалтгааны нэг болж байгаа юм. Хэнтий аймгийн Батширээт суманд байрладаг Монгол Улсын хилийн 783 дугаар баганын чиглэлээр ойн түймэр дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 15.13 цагт орж ирсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ. Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид нутгийн иргэд галыг тавдугаар сарын 7-ны өдөр цурманд оруулсан байна. Түймрийн өргөн 15 км, урт 13 км үргэлжлэх бөгөөд урьдчилсан байдлаар 19.500 га ой шатжээ.

Гэвч маргааш нь буюу тавдугаар сарын 8-ны өдрийн 14:37 цагт Монгол Улсын хилийн 778-779 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас дахин түймэр орж ирсэн учраас Үндэсний аюулгүй байдлын 30 алба хаагч, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 46 алба хаагч, нийт 77 алба хаагч цурманд оруулсан байна.

Он гарснаас хойш эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд ой, тал хээрийн нийт 48 газар түймэрт автаж, 239 200 га талбай шатсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Өнгөрсөн жил улсын хэмжээнд ой, тал хээрийн бүсийн 77 газар түймэрт автаж, 568 600 га талбай шатаж байжээ. Дээрх түймрийн дийлэнх нь иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж гарсан гэдгийг онцолж байсан юм. Ялангуяа орон нутагт явж байгаа иргэд тамхиа унтраахгүй хаях, зан үйл үйлдэж байгаад түймэр тавьжээ.


Сэтгэгдэл

zochin [192.82.65.29] 2019-05-14 14:15:06

ойн түймэр хөвдөндөө орчихоор дээрээс нь мянга дахин ус хийгээд ч нэмэргүй. Тиймээс хүн болгон л болгоомжтой байж ой модоор хэсээд байлгүй мөрөөрөө гэртээ сууж байвал яасиин..

зочин [124.44.20.30] 2019-05-13 13:49:02

Монголчууд бид олон жил ийм мэт үлгэр сонслоо доо, Оросуудаас нөхөн төлбөр шаардаач ээ, эсвэл энэ асуудлаар байгаль орчны чиглэлээрх олон улсын байгууллагад хандаж болохгүй юу?

Өлзийсайхан Анар [202.179.27.129] 2019-05-12 10:53:07

Орос япон хятад энэ тэрээ нөхөн төлбөр нэхэж байж ЧИНГИС ХААН ХУБИЛАЙН ХААН БАТ ХААН ы нөхөн төлбөр гэж дэлхий нийтээрээ монголоос нэхэх бий дэ ам аа мэд бид баларна шү

zochin [202.126.89.249] 2019-05-12 08:21:24

Гал түймэр юу болж байна гээд Путин асуухад хариуцсан хзн нь Монголоос түймэр орж ирээд байна гээд засгийн газрын хурал дээрээ хариулаад байдаг юм байна лээ. Сэлэнгэ мөрний усыг оросууд өөрсдөө бохирдуулж байж мөн л Монголоос бохир у с хилээр орж ирдэг гэдэг. Үүнээс болоод Эгийн голын УЦС-ыг эхлүүлж болохгүй байгаа. Оросууд үнэхээр их гүрэн шиг байж чадахгүй юм аа!!! Түүнээс нь бллоод эргэн тойрных нь бүх улсууд дургүй. Бид л аманд нь ороод дуугүй байгаад байдаг. Латви, литва, эстони, беларусь, украйн, казакстан гээд бүгдээрээ орост дургүй.

Зочин [43.250.126.130] 2019-05-12 05:33:17

Ер нь бол Орсоос түймэр их орж ирдэг шүү дээ. Үүн дээр 2 улсын ЗГазар ямар ч арга хэижээ авдаг юм бүү мэд. Түймрийг унтраах гэж хэдэн гөл сөнөөгчид, хилийн алба хаагчид болон нутгийн иргэд тэр утаанд дотор хэдэн өдөр сараар ажиллаж эрүүл мэндээрээ хохирч дуусдаг юм даа.

Хулмастай согтуу оросууд [103.10.21.58] 2019-05-12 02:45:20

Оросоос нөхөн төлбөр авах хэрэгтэй. Монголыг бүхий л аргаар хорлож байна.

Зочин [59.153.87.161] 2019-05-12 02:18:46

тэнэг лалруудаа сибирийн их хөвчийн түймрийг та нарын амны зоргоор унтраачихгүй, америкт техаст түймэр гарахад яаж ч чадахгүй 10 гаран жижиг хотоо алдсан америк чадалгүйдээ түймэрдүүлээд байх уу. соошлийн малнуудыг хардаа

Зочин [66.181.189.99] 2019-05-11 11:55:19

Orosuud mongoliig booj bhgu yu. Hedhen john oi modiig n shataagaad duusgachval manaihaas modoor dahin haraat bolno gj bodoj bhad bi lav gaihahgu. Hogiin ulsuud. Mongoliig odoogiin iim baidaltai bhad hamgiin ih noloolj zuil bureer booj haaj uls daa. Manaid nogduuldag tatvar n ediin zasgiin dain hiij bga ulsuudaas ch ondor bgam daa

зочин [124.158.88.87] 2019-05-11 10:36:51

монголын хойд хил дагуу оросын нутгаар түймэр ихтэй байна лээ. унтрааж дийлэхгүй байгаа юм байлгүй

Зочин [202.179.31.54] 2019-05-11 09:05:35

Бузар оросууд санаатай галдаад бнааа


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.