УИХ-ын дарга Г.Занданшатар мод тарив

Т.Хулан / Улстөр

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Н.Цэрэнбат, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар өнөөдөр /2019.05.11/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн арга хэмжээнд оролцож, мод тарилаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн нээлтэд хэлсэн үгэндээ “Та бүхэндээ буян хураах энэ сайхан хуртай өдрийн мэндийг дэвшүүлье. Монгол хүн мод тарихыг амьдралдаа заавал хийх гурван том сайн үйлийн нэг гэдэг.

Намайг арван жилийн 77 дугаар сургуульд суралцаж байхад манай билогийн хичээл дээр мод үрслүүлдэг байсан. Бидний үед хүүхдүүдэд тэгж зааж, хүмүүжүүлдэг байлаа. Одоо сургууль бүхэнд үүнийг хэвшүүлбэл хойч үе маань ойн талаар өндөр боловсролтой болно. Ойгоос мод огтолж авчраад ургуулах биш, үрслүүлээд, үржүүлж тарьдаг болно. Энэ жил салбарын яамнаас уулнаас биш мод үржүүлгийн газраас үрсэлгээ авч, тарьж ургуулах гэж байна" хэмээсэн юм.

Тэрбээр мөн, мод болгоныг эзэнтэй болгож, зөвхөн тариад орхилгүй, арчилж ургуулдаг байхыг мод тарихаар цугласан аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд захиад "Тарьсан модондоо өөрийнхөө нэрийг зүүж, “Энэ миний мод” гэж арчилж тордож, сэтгэлээ шингээж ургуулаарай. Мод бүхэн амин сүнстэй. Модыг ургуулахад хүн та бидний сэтгэл хэрэгтэй. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг зөвхөн тарьдаг биш, арчилж ургуулдаг болгож шинэчлэн баяжуулъя. Өнөөдөр тарьсан мод нь ирэх жил ирэхэд цэцэглэсэн байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье" гэв.

Нээлтийн ажиллагааны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Н.Цэрэнбат, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон УИХ-ын Тамгын газрын хэлтсийн дарга, ажилтнууд УИХ-ын Тамгын газрын нэрэмжит талбайд нэмж мод тарив.

Энэ өдөр тус цэцэрлэгт хүрээлэнд аж ахуйн нэгж байгууллага, иргэд 10 төрлийн 3000 гаруй мод бут сөөг тарьжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Zochin [202.9.43.7] 2019-05-13 03:51:11

Zandanshatar mod tarilaa gedeg hend heregtei yum be?????? Irgenii uurgee bieluuleed baij baig l dee. Hamgii ni beldej ogchihood shoudaad.......! Iim teneg zuiluud bichihee bolioch dagaldan baysagch teneguud ee!!!!!!!

зочин [202.21.100.138] 2019-05-13 02:35:51

10жилийн сургуульд байхдаа мод тарьж байсан гээд Өмнөх үеийнхээ зүйлээс дурсаж байна гэдэг зөв л байна.

зочин [150.129.141.174] 2019-05-13 00:21:05

Нэг мер мод тарьчихаж болохгуй бгаа юм байх даа. Жил болгон цувуулаад байх юм.

Зочин [103.10.23.116] 2019-05-12 23:33:41

Хэрэгүй тариж үхүүлэж байгаар Хороонд өгч айлуудаар тариул үхэж алга болхгүй

зочин [202.55.191.205] 2019-05-12 21:37:38

Их хурлын дарга мод тарих сайхан шоудах юм аа хэнд хэрэгтэй юм вэ ээ

Зочин [202.126.89.186] 2019-05-12 11:54:20

Эргэж тойрч байгаарай

Зочин [103.10.23.116] 2019-05-12 23:35:28

Юун эргэж тойрао вэ Манай даргад тийм зав байхгүй Бөхсийг нь долоогч нар амрахч зав өгөхгүй долоож зовоож байхад

Зочин [59.153.87.48] 2019-05-12 11:06:41

7 хоногийн дараа өөрийнхөө тарьсан модыг таньж олохуу новшийн улс төр

хх [202.55.191.194] 2019-05-12 09:23:56

мод тарих яах вэ өөр хийх юм алгуу наадахы чинь хэн ч очоод тарьчихна шударга байхын үрийг тариач замбараагүй заваан их хурлаа эмх цэгцэнд нь оруулаач хулгайч гишүүдтэйгээ хариуцлага тооцооч

Зочин [64.119.18.183] 2019-05-12 06:31:26

Шоудаж ханадаггүй олигарх

Zochin [139.5.217.152] 2019-05-12 04:59:34

Хайран мөнгө улсын хөрөнгө үрэхээ болих хэрэгтэй

Зочин [150.129.141.227] 2019-05-12 04:07:35

Шоудахдаа л сайн юмаа. Наад суулгасан модоо 2 жилтасралтгүй тордоод бусдадүлгэр жишээ үзүүлээрэй. 2-3 жилтасралтгүй услаж арчилж байж гэмээ жинхэнэ мод боллоо гэж үздэг юмшүү. Та нарын тарьж бн гэж шоуддаг суулгацууд үхээд хатаад хайран болдогийг бүү март!!!


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.