Энэ жил сургуульд элсэх зургаан настнуудын бүртгэл эхэллээ

М.Амаржаргал / Боловсрол

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцах сурагчдыг энэ сарын 13- 27-ны хооронд бүртгэж, элсэгчдийн бүртгэлийг удирдлагын мэдээллийн системд оруулна. Энэ жил нэгдүгээр ангид 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ. Таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.

Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй болно. Элсэлтийн явцын мэдээг 2019 оны 5 сарын 17, 24-нд гаргаж мэдээлнэ.

Элсэгчдийг бүртгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар,
  • Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар,
  • 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг,
  • Шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно.


Сэтгэгдэл

Нохой [202.21.124.134] 2019-05-13 09:59:43

Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө гэж. Монголын нийгэмд одоогоор болоогүй.

Зочин [150.129.141.227] 2019-05-13 07:24:30

1р сургууль лав бүртгэл эхлээгүй. Хэзээ эхлэх өдрийг мэдэхгүй бн, бүртгэл эхлэсэнч ажилын бус цагаар буюу 18цагаас хойш бүртгэнэ гэх. Яагаад бүх хүмүүс орон гэрлүүгээ яарсан оройн цагаар бүртгэнэ гэснийг тодруулаачээ. Нөгөөх л хээл хахууль, авлига давтагдах вий дээ. Хяналтуудаа сайн тавиарай даа. Бидний хүүхдүүд багш захирал, сургалтын менежерүүдээс болж олон жил хохирсон. Одоо цаашид үгүй шүү!!! Салбарын сайд асан Цогзолмаа гуай маш зөв ажил хийсэн, одоо Батбаярын үед авилга танил тал хээл хахууль, яамны бичиг таслагдахнуу харъя.

zochin [203.91.119.147] 2019-05-13 05:45:55

харъяа сургууль нь 3 ээлжээр хичээллээд ч бүгдийг нь авч садахгүй гээд байна өөр газар өгье гэхээр харъялал биш тэгээд одоо яах юум бэ

1 [202.131.245.226] 2019-05-13 06:01:14

хаана тэгээд байна

Zochin [27.193.31.98] 2019-05-13 05:14:52

6arail bagadah yumaa ochood eroosoo haanaa bgaagaach anzaarahgui untahan untaad uilahan uilaad suuj bna i

Зочин [150.129.141.227] 2019-05-13 07:25:04

Чи хүүхдээ сургуульд бэлдэх ёстой биздээ. Хохь чинь


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.