"Зэрлэг амьтан хамгаалах, асрах төв" 19 амьтны бэртлийг эдгээж байгальд нь тавьжээ

М.Амаржаргал / Шинжлэх Ухаан 2023

Суурьшлын бүсийн тэлэлт, хур тунадасны горим өөрчлөгдсөний улмаас ойн дагалдах баялаг буюу самар, жимсний гарц багасчээ. Үүний улмаас зэрлэг амьтад хоол тэжээл хайх зорилгоор суурьшлын бүс рүү орж, ихэнх тохиолдолд нохойд хазуулж бэртэх нь элбэг байдаг аж. Мөн авто зам руу орж, машинд мөргүүлэх зэргээр гэмтдэг байна.

Тиймээс гэмтсэн амьтдыг хамгаалах зорилгоор "Зэрлэг амьтан хамгаалах, асрах төв"-ийг өнгөрсөн онд байгуулсан. Энэ оны эхний таван сарын байдлаар тус төвийнхөн 19 амьтны бэртлийг эдгээж, байгальд нь тавьсан байна. Ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага Монгол Улсад ганц л бий. Тиймээс Улаанбаатар хот орчмын ногоон бүсийнх гэлтгүй орон нутгаас ирсэн бэртэлтэй амьтдыг ч эмчилдэг байна. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва тус төвийн үйл ажиллагааг сайжруулахад тодорхой дэмжлэг үзүүлж, холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгөх тус төвтэй танилцах үеэрээ хэлжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.43.16] 2019-05-13 08:19:19

Баяр хүргэе. Ажилд нь амжилт хүсье

zochin [66.181.160.65] 2019-05-13 06:04:50

Mash zov ajil bna amtand hairtai baij hun tolovshdog um


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.