ИЗНН: Улстөрийн намуудыг татан буулгах хуулийн төслийг нэн яаралтай өргөн барина

П.Урнаа / Улстөр

Өнөөдөр Иргэний зориг ногоон намын төлөөллүүд мэдээлэл хийлээ. Тус намыг 2016 оны ээлжит сонгуулийн зардлын тайлан, холбогдох бусад баримт бичгийг ирүүлээгүй зэрэг үндэслэлээр Сонгуулийн Ерөнхий Хороо Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын нөхөн сонгуульд бүртгэж аваагүй юм. Ингэснээр тус нам нөхөн сонгуульд оролцох боломжгүй болсон.

Энэ талаар ИЗНН-аас мэдээллэхдээ, “42 дугаар тойргийн нөхөн сонгуульд 13 нам материалаа өгснөөс 11 намыг бүртгэж, хоёрыг нь хассан. Манай нам яагаад удаа дараа сонгуульд оролцох эрхээ хязгаарлуулаад байгаа талаар мэдээлэл өгнө” гэлээ.

ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатар хэлэхдээ, “Анх 2015 онд ИЗНН-ыг АН-д нэгдээчээ гэдэг саналыг тавьж байсан. Энэ саналыг тухайн үеийн удирдлагууд хүлээн зөвшөөрч анхан шатны нэгжүүдэд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлгийн үр дүнд 87 хувь нь АН-тай нэгдэхгүй гэдэг шийдвэр гаргаж байсан. Ингээд орон нутгийн анхан шатны нэгжүүдийг хагалан бутаргаж эхэлсэн. Заримыг нь хүчээр аваачиж нэгтгэсэн.

Өмнө нь 2016 оны сонгуульд ИЗНН-ыг нийслэлд, УИХ-д, хөдөө орон нутагт оруулахгүй шийдвэр гаргаж байсан. Бид бүх шатны шүүх дээр ялаад сонгуульд оролцсон. Намын тухайн үеийн генсек М.Хүрэлсүх тамга авч яваад өгөөгүй учраас зардлын тайлангаа хугацаанд нь гаргаж чадаагүй. 2018, 2019 оны нөхөн сонгуулиудад ИЗНН-ыг оролцуулаагүй. Энэ бол улс төрийн хүчний хоёр том намын бусад жижиг намыг намнадаг тактик. Иймд бид АТГ-т хандаж ямар нэгэн санаатай үйлдэл байгаа эсэхийг шалгуулна.

Манай нам Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох эрхээ хасуулсан ч Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу 2020 онд болох УИХ-ын ээлжит сонгуульд оролцох бүрэн эрхээ эдэлнэ.

ИЗНН улс төрийн бохир зүйлтэй тэмцэхийн тулд улстөрийн намуудыг татан буулгах хуулийн төслийг бэлэн болгож, нэн яаралтай өргөн барих гэж байгаа. Өнөөдөр бизнесийн бүлэглэлийнхэн ашигтай учраас их хурал руу үхэн хатан зүтгээд байна. Иймд манай намын “Иргэний хяналтын тухай хуулийн төслийг” мөн өргөн барина. Төр өөрөө өөрийгөө хяанаж чадахаа байчихсан. Энэ нь төрд гараад хэн ч мөнгө идэж чадахааргүй болох хуулийн төсөл юм.

ИЗНН 18,500, 21 аймагт намын үүртэй. Дорнод аймаг хамгийн олон иргэдийн хурлын төлөөлөгчтэй. Түүнчлэн С.Зоригийн үзэл санааг тээгч тус намыг устгах, орвонгоор нь арчих хар хүч өнөөг хүртэл амь бөхтэй ажилласаар байгааг олон нийтэд сонордуулж, Монгол төр шударга, хүчирхэг, итгэлтэй ажиллах Үндсэн хуулийн шинэчлэлийн төлөө хамтрахыг улс төрийн бүх зөв хүчин, иргэний байгууллага, иргэдэд уриалж байгаагаа мэдэгдлээ” гэлээ.


Сэтгэгдэл

ногоон [203.91.115.245] 2019-05-14 04:23:50

Хүний нэр буюу 3ориг агсны нэрийг тээгч улс төрийн хүчин бишийг хүн бүхэн ойлгодог, Харин үзэл санааг монголын хөгжлийн бодлого, хөтөлбөрийг нийгмийн өөрчлөлт шинэчлэлттэй хөл нийлүүлэн хэрэгжүүлж явах үүргийг ард түмнийхээ өмнө хүлээсэн НАМ юм гэж ойлгодог. Нэг ёсондоо Зориг агсны үг байдаг үзэл бодол байдаг Эрх ашигийн эрэмбэ гэж түүнийг нь өнөөдөр эрх баригч ямар улс төрийн хүчин мөрдөж байгааг хэлээд өгөх үндэсний үзэлтэн байна уу, сонсий, үзий, харий бичээрэй

Бай бай [202.179.25.122] 2019-05-14 02:44:14

Тун гайгүй нэртэй шовгонож явсан наманцрыг ингээд намаг шалбааганд шигтгээд хойтохыг нь уншиж дээ.Ум хум пяд пад түн тан шал пал суухаа.

Зочин [202.21.108.213] 2019-05-13 16:02:10

Bugd tatan buugdval taarna shdee ene 30 aad nam

зочин [64.119.27.201] 2019-05-13 14:49:21

та нар наад зоригын нэрийг эрээ цээргүй ашигласан наманцараа татан буулга

Руугаа [103.212.119.176] 2019-05-13 14:31:50

Та нарыг сонсдог хүнч алга ард түмэнч алга хайран цаг заваа алдаж байхаар хөдөө гарч аргал түү

Монгол [81.185.163.142] 2019-05-13 11:38:06

Энэ олон нам эвсэлээ боль... хэнд ч хэрэггүй

Зочин [183.177.100.246] 2019-05-13 10:10:17

Дорнод аймагт ИЗНН-ын төлөөлөгч гэж байдаггүй шүү

"М.Хүрэлсүх" гэж ямар НОВШ вэ? [202.131.228.118] 2019-05-13 09:55:00

Генсек асан "М.Хүрэлсүх" гэж ямар зүс, царай, хорон түүхтэй НОВШ вэ? Түүнийг тэгээд шүүхэд өгч намынхаа тамгыг эргүүлэн авч болдоггүй юм уу? Тамга олдохоо больсон бол тамгыг шинээр хийлгэчихнэ биздээ.

Ард [150.129.143.74] 2019-05-13 09:38:55

Хуулийн төслийг өргөн барих эрх танайд байхгүйг мэдэхгүй юү? Аль ч гишүүн танай тэрийг өргөн барихгүй шдээ. Учраа олж дууграх нь зүйтэй байх аа.

tusa [66.181.168.81] 2019-05-13 09:09:32

Та нар ардчилалын удирдагчийн нэрийг намаасаа авч хаях хэрэгтэй. Уг хүний мөн чанарт хүрэх ухаан байхгүй байна. Тэгээд ч ард түмэн танай нам байдаг эсэхэд эргэлздэг ш дээ.

Зочин [202.179.6.66] 2019-05-13 10:41:33

Тиимээ..Зоригийн үзэл санааг тээгч гэж яаж хэлж чадаж байна?.МоАХ,Ардч.Нам харин Зоригийн гар бие оролцсон ,Зоригийн үзэл санааг тээгч юм шүү дээ.

Зочин [202.9.43.16] 2019-05-13 08:16:20

Хуулийг хэн баталдаг билээ. Та нарын хуулийн төслийг хэлэлцэж батлах уу? Ийм дэмий юм хийж суухаар амьдралаа бодооч.

зочин [64.119.27.201] 2019-05-13 08:08:57

хэрвээ зориг амьд байсан бол нэрийг нь олон дахин худалдаж идхийг зөвшөөрөхгүй

зочин [64.119.27.201] 2019-05-13 08:07:28

та нар зоригын нэрийг идэж дуусаагүй юу одоо бас жаахан идэх юм үлджүү гүйэ мөн мөлжүүртэй зоригын нэр шүү

Зочин [202.126.89.142] 2019-05-13 07:40:16

ene olon namantsaruudiig tsetselj, negtgehiig ni negtgeed tatan buulgahiig ni tatan buulgah heregtei


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.