Амиа хорлохыг завдсан үйлдлийг таслан зогсоож, иргэний амь насыг аварчээ

У.Уранцэцэг / Хууль

-ГУДАМЖ ТАЛБАЙД ОЛОН НИЙТЭД АЮУЛТАЙ ҮЙЛДЭЛ ГАРГАСАН ГЭХ ХЭРЭГТ ШАЛГАЖ БАЙНА-

Сүүлийн саруудад амиа хорлосон байж болзошгүй өндрөөс унасан, өөрийгөө боосон, эм уусан, өөрийгөө буудсан зэрэг олон аймшигт хэргүүд ар араасаа гарсаар байна. Мөн цэл залуухан охид эмэгтэйчүүд учир битүүлэг амиа алдсаар буй. Нэг л өглөө сэрэхэд бидний дундаас хэн нэгэн үгүй болсоор байгаа нь харамсалтай.

Тэдний цаана хайртай дотны гэр бүл, анд найз нөхөд нулимсаа барьж ядан харуусан суугаа. Тэд бидний дундаас хүсэл мөрөөдлөө тээн одсоор байна.

Амиа хорлох үйлдэд гаргаж буй хүний цаана олон учир шалтгаан байдаг гэдгийг сэтгэл зүйчид хэлдэг. Тухайлбал, бага насандаа хүчирхийллийн дунд өссөн, гэр бүлийн таагүй харилцаатай хосууд, гэнэтийн үйл явдал тохиолдоход сэтгэлээ барьж үл чадах тайван бус сэтгэтэй, байнгын хүчирхийлэл дарамттай амьдардаг эмэгтэйчүүд, гэр бүл салалт, хувийн таарамжгүй харилцаа гэх мэтчилэн олон шалгаан бий.

Саяхан гудамж талбайд уйлж суунгаа өөрийнхөө судсыг ханаж амиа хорлох үйлдэл гаргаж байсан иргэнийг цагдаагийн алба хаагчид аварчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутагт байрлах “Зочид буудлын урд судсаа ханасан хүн сууж байна” гэх мэдээлэл олон иргэнээс цагдаагийн шуурхай утсанд ирсэн байна. Хэргийн газарт очиход 39 настай Т нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ амиа хорлохыг завдсан үйлдэл гаргаж байсан аж. Дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчид дээрх үйлдлийг таслан зогсоож, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Тэрээр зүүн гарынхаа шууг ууж байсан архины шилээр зүсэж улмаар их хэмжээний цус алдаж байсан аж.

Одоогоор амиа хорлох үйлдэл гаргасан иргэнийг олон нийтийн газар бусдад аюултай үйлдэл гаргасан, гудамж талбайд танхайрсан гэх хэрэгт буруутган шалгаж байна.


Сэтгэгдэл

зочин [202.21.101.246] 2019-05-14 11:02:09

Хүн амиа хорлох зүгээр л энгийн хямдхан зүйл болоод хувирчээ юу биднийг ийм болгоод байна вэ??? Бид яагаад байна вэ амьдрахын төлөө сүүлчийн амьсгал хүртлээ тэмцэж явах нэгэн байхад, хэн нэгнээс болоод эсвэл энэ буруу бүхэн нь бүрдсэн энэ нийгмээс болоод эсвэл архинаас болоод амиа хорлох сэдэл төрөөд байна бид яах ёстой вэ???

хх [202.55.191.194] 2019-05-14 04:01:37

түр зуурын бэрхшээлээс болж ,эсвэл архины халуунаар,амиа егүүтгэх гэж байгаа бол тэрэн шиг тэнэг явдал гэж хаа байх вэ амьдрая ажил хийе гэвэл монголд захаас аван хийх ажил зөндөө байна даанч залхуу дээр нь мунхаг болохоор яалтай ч билээ

Зочин [66.181.177.69] 2019-05-14 05:22:54

цалинг нь найдвартай өгдөг бол амиа хорлоод байх уу.

Зочин [59.153.113.167] 2019-05-14 03:32:16

Humuus mini uudrug bairsgaaldaa yun uhej hatah be saihan hudulmur erhel oke

Зочин [66.181.176.39] 2019-05-14 02:38:09

Zayagui guilagchid

Зочин [66.181.176.39] 2019-05-14 02:37:49

Sain uheed bai uher mglchud aa. Udahgui hujaa nariin kolon bno

би [202.126.89.32] 2019-05-14 02:22:55

Амиа хорлоход хүргэсэн баян тарган царайлаг хүмүүс цаана нь байдаг.

Зочин [66.181.184.192] 2019-05-14 02:14:17

амьдрах аргагүй болоод л өөрийгөө хорлох гэсэн биз...Уг нь ч 3 хан сая хүн том газар нутагтай асар их баялагтай сайхан чинээлэг амьдармаар юм аа.

хх [202.55.191.194] 2019-05-14 02:06:05

хүний амь нас бүрэлгэхийг завдсан гэдэг нь биш юмуу

zochin [66.181.161.22] 2019-05-14 02:05:37

Amdral hund ajil oldohgui oldson ch tsalin n yniin osolttei yaulduhgui amdrald n hurehgui yaduu ornoos ornii hoorond olon zelmuun amdrah leer yaj hun amd yavhig huseh um be um bodooch toriinhon

хх [202.55.191.194] 2019-05-14 02:04:30

үхэхэд юундаа яардаг байнаа


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.