С.Зориг агсны хэргийг хянах түр хороо хуралдана

П.Урнаа / Улстөр

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

-Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Б.Ундармаа нарын найман гишүүн 2018.06.26-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн талаар Улаанбаатар хотод зохион байгуулагдах Олон улсын парламентын холбооны Ази, Номхон далайн бүлгийн парламентын хоёрдугаар чуулганы бэлтгэл ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд нарын мэдээллийг сонсох.

2.Түр хорооны хуралдаан /Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий/ 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

-Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, санал, дүгнэлт боловсруулах ажлын хүрээнд холбогдох албан тушаалтан, иргэдтэй уулзалт зохион байгуулах;

- Бусад.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

-“Эрдэнэт" үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.05.03-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.05.03-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

4.Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд:

-Бусад.


Сэтгэгдэл

Зочин [73.95.133.35] 2019-05-14 14:32:55

Энэ түр хороо гэдэг юм ийм маягаар үргэлжилэн ажиллавал хууль хүчний байгууллагыг бүрэн дарамтанд оруулж гэмт хэрэгийг хяналтаас гаргаж нийгмийг айдаст оруулах магадлалтай. Цаашилаад улс орны аюулгүй байдалд налөөлөхөд хүрвэл яана.

Зочин [202.9.43.121] 2019-05-14 04:34:30

Түр хороонд амжилт хүсэе

зочин [202.9.45.161] 2019-05-14 04:05:36

элбэгдоржийг л барьж шалгаасай даа

хх [202.55.191.194] 2019-05-14 03:53:16

хуралдсаар байтал хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүс нь үхлээ хурдан шийдвэрлээд нэг талд нь гаргаачээ эсвэл ард түмэн өөрсдөө хөдөлж гаргаж авнашүү захиалгатай хэрэг юм бол захиалагчийг нь гаргаж ирчихээд гүйцэтгэгчийг нь яллаарай


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.