“Microsoft” үүлэн тооцоолуурын шинэ үйлчилгээгээ Хятадад нээжээ

М.Амаржаргал / Гадаад мэдээ

Америкийн технологийн салбарын гол компанийн нэг “Microsoft” корпораци ирэх оны сүүлч гэхэд үүлэн тооцоолуурын хамгийн том зах зээл болох Хятад улсад цоо шинэ үүлэн үйлчилгээгээ нээснээ албан ёсоор зарласан байна. “Dynamics 365” нэрт үйлчилгээ нь ирэх сарын 6-ны өдрөөс эхлэн Хятадын “21 Vianet” группээр дамжин хятад хэрэглэгчдэд нээлттэй болох аж. Ингэснээр Хятадын дотоодын цахим үйлчилгээ үзүүлэгч компани анх удаа “Microsoft” корпорацын үүлэн тооцоолуурын гол гурван системд холбогдох юм.

“Microsoft”-ийн Хятад дахь салбарын Гүйцэтгэх захирал Алан Крозерийн хэлснээр “Үүлэн тооцоолуурын үйлчилгээг Хятадад таван жил явуулсан туршилтын хугацааны эцэст тус компани ийнхүү урт удаан хугацааны, тогтвортой хөгжлийг дэмжсэн, харилцагч түншүүд болон хэрэглэгчдийн хэн хэнд нь ашигтай шинэхэн үйлчилгээг нээлээ. “Microsoft” корпорац одоогоор “Azure” үйлчилгээнийхээ хүрээнд Хятадад 120 мянга гаруй үйлчлүүлэгчтэй. Манай компанитай гэрээ байгуулсан 30 мянга гаруй аж ахуйн нэгжийн нийт 1.8 сая хэрэглэгч “Office 365” үйлчилгээг нь ашигладаг. Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгч таван том компанийн дөрөв нь мөн “Microsoft”-ийн үүлэн тооцоолуурыг ашигладаг” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: CCTV


Сэтгэгдэл

хх [202.55.191.194] 2019-05-14 04:15:56

манайд нээхгүй юм байхдаа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.