Үйлдвэрийн ажилтан халуун чулуунд дарагдан нас барсан хэрэг гарав

У.Уранцэцэг / Хууль

Өнгөрөгч амралтын өдөр буюу тавдугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Шохойн чулууны үйлдвэрт осол гарчээ. Уг ослын улмаас нэг хүн амь насаа алдсан байна.

Тус аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн нутагт дэвсгэрт байх “Мөнх-болор Эрдэнэ” компанийн үйлдвэрт, уурхайн ажилтан 40 настай эрэгтэй М ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ халуун чулуунд дарагдаж газар дээрээ нас барсан аж. Энэхүү хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа ба урьдчилсан дүгнэлтээр хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсаны улмаас хүний амь нас хохирсон нь тогтоогджээ. Дээрх хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.