Ё.Баатарбилэг: Дунд, ахлах ангийнхан сурах бичгээ түрээсэлж хэрэглэнэ

П.Урнаа / Улстөр

Улсын хэмжээнд 1465 цэцэрлэгт 200 гаруй мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна. Манай улс хүүхдүүдийг цэцэрлэгт 91.8, хувилбар сургалтаар 8.2 хувьд хамруулж сургуульд ороход нь бэлтгэж буй.

Сүүлийн 20 гаруй жилд хүүхдүүдээ сургуулийн өмнөх боловсролд жигд сайн хамруулсан нь дэлхийд тэргүүлэх жишиг болсон тухай салбарын сайд Ё.Баатарбилэг онцолжээ. Хамран сургах байдал сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой хүүхдүүдийн 81.9 хувьд хүрсэн ч төдийлэн хангалтгүй байгааг аж.

Тэрээр “Сургалтын байгууламжийн чанар стандарт төрийн болон орон нутгийн өмчийн 167 цэцэрлэгийн барилгын 45 хувь нь насжилт өндөртэй. Энэ нь сургууль цэцэрлэгийн барилга шинээр барих шаардлага байсаар байгааг илтгэж байна. Энэ хичээлийн шинэ жилд 138 сургууль, 174 цэцэрлэгт барьж ашиглалтад оруулна. Сурах бичгийн хүрэлцээ, дотуур байрны хангамж тааруу байгаа. Улсын хэмжээнд 34 мянган хүүхэд 500 гаруй дотуур байранд амьдарч байна. Дотуур байрны ус хангамж, ариун цэврийн хүрэлцээ тааруу, нийт сургуулийн 53 хувь, дотуур байрны 61 хувь нь модон жорлонтой” гэлээ.

Бага ангийн сурагчдын сурах бичгийг 100 хувь, дунд, ахлах ангийнхныг 40 хувийг төрөөс үлдсэнийг нь өөрсдөө хангахаар зохицуулсан байдаг. Дунд, ахлах ангийн сурах бичгийг бүрэн хангаж, ингэхдээ сургуулийнхаа номын сангаас түрээсийн журмаар авдаг байхаар салбарын яам төлөвлөж байна. Энэ ажилд 8 тэрбум төгрөг төсөвлөжээ. Ингэснээр тухайн өрхийн эдийн засагт ачаалал үүсэхгүй гэж үзэж байгаа аж.

Түүнчлэн бага насны хүүхдүүдийг шим тэжээлтэй хоол хүнсээр хангах талаар олон жил ярьж байна. 2012 оноос хойш үдийн цай, дотуур байрны хүүхдүүдийн хоолны мөнгө нэмэгдээгүй аж. Иймд хоолны зардлыг нэмэхээр Засгийн газраас санал боловсруулж, УИХ-д хүргүүлсэн байна.


Сэтгэгдэл

МОНГОЛЫН БОЛОВСРОЛ [202.179.25.213] 2019-05-15 02:55:46

СУРАХ БИЧГЭНДЭЭ Ч БУС. БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО ЧИНЬ БҮРМӨСӨН ДАМПУУРЧЛАА. ҮНДЭСНИЙ УЛАМЖЛАЛТААР ЯВНАА ГЭСЭН. ТӨД УДАЛГҮЙ АНГЛИ АМЕРИК БОЛСОН. МӨН Л ТӨД УДАЛГҮЙ КЕМБРИЖ Л ГЭСЭН. ОФОРД Л БОЛСОН. ЭРГЭЭД Л УЛАМЖЛАЛТ Л БОЛСОН. ГЭСНЭЭ Л ЦӨМ Л БОЛСОН. ОДОО БАС ЮҮҮ Ч БОЛОХ ГЭЭД БАЙГААН. ЦӨМ НЬ ДАМПУУРСЫМ БАЙНА. ТИЙМ ҮҮ

Зочин [150.129.141.88] 2019-05-14 07:56:32

Манайх шиг гурай гуйлгачин улс байдаг болов уу боловсрол нь хүртэл түрээс дээрээ хүрчихсэн дэлхийн ядуу гэгдэх улс хүртэл манайхаас хамаагүй дээр байгаа даа хамаагүй хол хөгжсөн боловсролтой байгаа даа

Зочин [124.158.107.6] 2019-05-14 07:43:36

За болиочээ. Ягаад доромжлоод байгаа юм бэ?

dsn [150.129.141.118] 2019-05-14 05:20:07

Ene delhiid erunhii bolovsrol ezemshijj bgaa huuhduuded surah bichig tureeseldeg uls bn uu? ymar ichmeer yum yriad bn aa! bytshan urseddee nom tureesej mungu oloh argiig daid ta yaj sedev ee? tegeed ichihchgui niited yaj zarlaj chadaj bn aa? yostoi buzar shingejee!!!

zochin [202.179.27.117] 2019-05-14 04:56:24

Yamar hugiin said be

Багш [103.9.89.18] 2019-05-14 04:15:52

Сурах бичгийнхээ агуулагын чанарыг сайжруулж 70-80 оны сурах бичиг шигээ чанартай болгомоор байна. Хуучин сурах бичгүүдийг нэг үзчихээч. Үнэхээр өгөөжтэй илүү дутуу зүйлгүй номууд байна шүү дээ. Одооны сурах бичгүүд чинь мэдлэг өгөх агуулага багатай баахан хоосон асуулт тавьсан тэр нь номноосоо олддоггүй ийм л сурах бичгүүд байна. Социализмын үед мөнгөний ашиг хонжоо харж зохиогдоогүй жинхэнэ шалгуур давж зохиогдсон сурах бичгүүд чинь агуулгаараа хамаагүй сайн байна. Математик,физик, хими, биологи,асторном,орос хэл,зураг,монгол хэлний сурах бичгүүд үнэхээр сайн байсан байна. Болдог бол 70 оны сурах бичгүүдээ хуулаад хэвлээд хэрэглүүлбэл одоогийн номнуудаас чинь хавьгүй өгөөжтэй байна. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн тоо, агуулагыг бодитойгоор багасгамаар байна. Гэрийн даалгварыг маш багасгах хэрэгтэй. Хичээлээ ангид нь сайн заагаад элдэв даалгавар өгдөггүй болсон ч болно шүү дээ.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.