“Гэр бүлийн үнэ цэнэ” зөвлөгөөн боллоо

У.Уранцэцэг / Нийслэл

Өнөөдөр Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Төрийн ордны Их танхимд “Гэр бүлийн үнэ цэнэ” зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, НҮБ-ын хүүхдийн сан, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулжээ.

Тус зөвлөгөөн нь хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгахад чиглэж байна гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Гэр бүлийн үнэ цэнэ” зөвлөгөөнийг нээж хэлэхдээ: “Энэ тавдугаар сарын 1-нээс Цагдаагийн газар улс даяар “Хүүхэд хамгаалагч” төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн зорилго нь гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотойгоор байнгын хяналтад оруулах юм. Энэ ажилд цэрэг, цагдаагийн ахмад ажилтнуудыг сайн дурын үндсэн дээр татан оролцуулах, сонгон шалгаруулалтыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд зохион байгуулна.

Үүний зэрэгцээ “ЗӨВ ТУСГАЛ” хөдөлгөөнийг сарын хугацаатайгаар улсын хэмжээнд эхлүүлж байгааг надад мөн илтгэсэн. Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, зөв ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгоход олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгах зорилго агуулсан хөдөлгөөн зохион байгуулагдаж байгаа юм байна. Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага хамтран ажиллаж байгаагийн нэг илрэл нь “ЗӨВ ТУСГАЛ” хөдөлгөөн бөгөөд иргэн бүрийг дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна” гэв.


Сэтгэгдэл

Зочин [64.119.24.120] 2019-05-15 17:52:33

ЭНЭ их хүчирхийлэл нус нулимсны ард гэр бүл салалт байгаа. Айл гэр үймүүлж хүүхэд өнчрүүлдэг нөхөртэй нь завхайрдаг хүүхнүүд гэр бүл хүүхдийн хүчирхийлэл, эрх яриад нэг их том том юм бичихийг харахаар дургүй хүрэх юм. Өөрсдөө наад захын ёс зүйгүй байж, ичээсэй. Гэрээ засаад төрөө зас гэдэг юутай үнэн.

ХН [202.179.25.213] 2019-05-15 10:11:19

ӨӨРӨӨ ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ОЙЛГООГҮЙ Л ХҮН ШИГ БАЙХЫН. ГЭР БҮЛ ТОГТСОН АЖ АМЬДРАЛ БАЙДАГ Ч ЮМ УУ ДАА ЗАЙЛУУЛ....

Doromjilj hanahgii gar yum da. [103.212.118.183] 2019-05-15 08:09:42

Irge

Зочин [66.181.185.26] 2019-05-14 23:48:01

Гэр бvлийн vнэ цэнийг мэддэг, амьдралаараа харуулсан хvнийг еок болгое. Одоо хvмvvс терийн тэргvvнээсээ энэ талаар vлгэр дууриалал авах гэхээр гуэ мен хэцvv бнаа

Эгч [202.126.89.46] 2019-05-15 04:48:28

Бат тулга гэр бүлийн үнэ цэнэ мэддэг хүн мөн үү.яаж энд ирж үг хэлж чадаваа. Ичиж үхээсэй

Зочин [202.9.42.209] 2019-05-14 21:48:39

Ухрийн махны талаар албан есны байр сууриа илэрхийлнэ уу ард тумэн хулээж байна гэр булийн талаар бол авах юм байхгуйг чинь 3 саяуулаа мэднэ

zochin [192.82.65.29] 2019-05-14 21:20:34

зөв арга хэмжээ санаачилсан байна. Хүүхдээ сайн, зөв хүмүүжилтэй хүн болгохын тулд өөрсдөө тийм байх хэрэгтэй өөрөөр хэлбэл та өөрөө хүн шиг хүн байж хүүхдээ тийм болгоно тиймээс өөрөө зөв хэрэглээтэй архи уудаггүй, тамхи татдаггүй байж хүүхэд чинь тань шиг бна гэсэн үг шүү хүүхдээ хулгайч болгоё гэвэл хулгай хий, худалч болгоё гэвэл дэргэд нь худлаа ярь гм-эн..

Зочин [202.9.42.209] 2019-05-14 20:02:44

Хаха тийм зовлогоонд ийм хунийг оруулдаг нь яажаагаан доромжлоод бну


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.