ИТГЭЛИЙН зээлээс илүү ИПОТЕКИЙН зээл иргэдэд хэрэгтэй байна

П.Урнаа / Улстөр

УИХ дахь МАН бүлгийн 27 гишүүн ард түмэндээ таалагдахын тулд санаачилан боловсруулсан "Итгэлийн зээл" хуулийн төсөл эсрэгээрээ иргэдийн итгэлийг алдаад байна.

МАН-ын бүлгийн Ажлын хэсгийнхэн эхний жилд 200-300 тэрбум төгрөгийг “Итгэлийн зээл” олгоход зарцуулах тооцоолол хийснээ зарласан ч баярлах хүн тун ховор байлаа.

Өчигдөр "64"-ийн бүлэг дэмжиж үнэмлэхүй олонхи санал нэгдсэнийг бодоход, чуулганы нэгдсэн хуралдаанаар шуудран хэлэлцэх нь. Эл хуулийн төслийн гол зорилго нь иргэддээ 20 сая төгрөгийн өртөгтэй итгэл хүлээлгэх зээл байхад оршино. Үүнийгээ намын мөрийн хөтөлбөрт тусгасанаар иргэдийг ажилтай, орлоготой болгох жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжилтэй холбон тайлбарлаж буй.

Харин тэдний итгэлийг хүлээсэн иргэн нь барьцаа хөрөнгөгүй, ажилгүй, орлогогүй нэгэн ч байж болно. Өөрөөр хэлбэл ямар нэгэн эдийн засгийн баталгаагүй болон ямар нэг зээлгүй, батлан даагчгүй, зээлийн муу түүхгүй иргэнд олгох юм гэнэ.

Зээлд нь бор зүрхээрээ ажил хөдөлмөр эрхэлж, бизнес хийдэг нийгмийн дундаж давхрагынхан багтахгүй.

Учир нь дундаж ажилчин давхрагынхан ямар нэгэн зээлтэй, батлан даагчтай, зээлийн муу түүхтэй. Эл зээлээ ЖДҮХС-гийн нөхцөлтэй ижил жилийн гурван хувь, хугацаа нь ч гурван жил байх аж. Улмаар төр өөрийн мэдлийн байгууллагаараа дамжуулан зээлээ олгоно. Засгийн газар харьяандаа “Итгэлийн зээлийн сан” байгуулж тухайн сангийнхаа хөрөнгийг олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, Засгийн газраас гаргасан бонд, тусгай сан, улсын төсөв, бусад эх үүсвэрээс бүр дүүлэхээр тооцжээ. Олон улсын байгууллагууд итгэл хүлээлгэхгүй бол татвар төлөгчдийн халааснаас санхүүжүүлнэ. Төсөвт дарамт учруулахгүй, иргэдийнхээ амжиргааг сайжруулна гэж ярих атал ахиад л татвар төлөгчдийн халаас руу гар шургуулах нь. Наана нь ярих уриа лоозон сайхан ч, ухаад үзвэл эрх баригч нам сонгуулийн шоуныхаа хундаамыг цутгаж буй нь илт. Удахгүй Хэнтийн нөхөн сонгууль, түүний дараа 2020 онд сонгууль болно.

Бэлэн 20 сая төгрөг амлаад ард түмэндээ итгэл хүлээлгэх гээд байна уу, эсвэл эрх баригчид татвар төлөгчдийн мөнгөөр сонгогчдын саналыг худалдаж авах гээд байна уу гэдэг эргэлзээ төрүүлэв.

Учир нь эрх баригч нам улс орныг удирдаад хэдийнэ гурван жил өнгөрчихсөн. Бүрэн эрхийн хугацаа ганцхан жилийн дараа дуусах гэж байхад гэв гэнэт иргэдээ ядуурлаас гаргана, амжиргааг сайжруулна гэж орилов. Ядуусдаа 20 сая төгрөгийн итгэлийг зээл тарааснаар нийгмийн эмзэг бүлэг шууд байртай болоод, ажил хийгээд, бизнес эхлээд, баяжаад улс орныхоо эдийн засгийг чирч эхлэх нь. Итгэл үзүүлснээр ядуурлаас ангижирчихна гэж тооцжээ.

Өнөөдөр монголд 192 мянган ядуус тоологдсон. Мөн таван хүн тутмын нэг нь нэн ядуу, дөрвөн өрх тутмын нэг нь ядуу байгаа гэх судалгааг хуулийн төслийнхөн дурдсан.

Энэ нь эрх баригчид өөрсдөө хэрхэн ажилласаны нотолгоо. Бензин, мах, өргөн хэрэглээний барааны үнэ ард түмний нурууг сүүлийн хэдэн жил улам бөхийлгөсөн. Ийм байхад “Итгэлийн зээл” нэрийдлээр хавтгайруулсан халамж тараах сонгуульд зориулсан шоу хэнд ч таалагдахгүй. Тэдний энэхүү боловсруулсан төсөл нь ямар ч судалгаагүй, зээлийн эх үүсвэр хаанаас гарах гээд тооцоо судалгаа муутай байгааг ч харуулав.

Эдийн засгийн баталгаагүй хүнд итгэл үзүүлэхээс урьтаж зээлийн хүүгээ буулгах, татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр асуудлыг шийдэх олон гарц байж болох. Гэтэл 20 сая төгрөгийг халамж хэлбэрээр олгочихоод, эргээд сонгуулийнхаа саналыг худалдан авах хэлбэрээ энэ гэж харж байгаа бол иргэдээ басамжилсан, үл тоомсорлож байна гэж ойлгогдохоор байна. Үнэхээр л итгэл хүлээлгэмээр байгаа бол байртай болох гэж зүтгэж байгаа залуусдаа байрны зээлийн хүү, урьдчилгааг нь буулгах арга хэмжээг авч ЖИНХЭНЭ ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭЖ яагаад болохгүй гэж.

Өнөөдөр Монголд байрны ипотекийн зээлийн хүү дэлхийд хамгийн өндөрт тооцогддог. Иймд итгэлийн зээлээс илүү ипотекийн зээлийн хүүг бууруулах хэрэгцээ шаардлага амьдралд нь илүү хэрэгтэй байна.

Ард иргэдийнхээ ядуурал, үнийн өсөлт хөөрөгдөлтийн талаар ярилгүй гурван оныг үдсэн хэрнээ сонгууль дөхөхөөр мөнгө амлаж шоу ярьсан У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох ёстой.


Сэтгэгдэл

үш [59.153.85.122] 2019-05-17 22:49:28

Итгэлийн зээл бол төлөгдөхгүй .

Зочин [202.131.225.14] 2019-05-16 00:43:11

сонгууль дөхөнгүүт итгэлийн зээл ч гэх шиг...битий ингэж пялдагд...ипотекийн зээлээ бууруул... утаагаа багасга....

Zx [59.153.115.85] 2019-05-16 12:31:37

Yah unen

Зочин [64.119.18.82] 2019-05-15 12:05:17

Наад зээлийг чинь монгол банкны найдваргүй зээлдэгчийг нэмэгдүүлэх л зорилготой гэж харж байна даа. тэгснээс ипотекийн зээлийн шалгуур хүртээмж хоёроо эргэж нэг харвал яасан юм бэ? Өмнөх зээлээ төлж дуусгаад байраа томруулах гэсэн чинь урьд нь зээл авсан болохоор дахиж олгохгуй гээд байх юм, зээлээ хөөцөлдөж байхад одоохондоо арилжааны хүүгээр авч бай журам шинэчлэгдэхээр 8хувь руу оруулаад өгнө гэхээр нь авчихсан чинь шинэ журмаараа нэг хүнд нэг л удаа олгоно гэх юм.

зочин [202.179.26.214] 2019-05-15 11:40:22

ЗЭЭЛГҮЙ,БАТЛАН ДААГЧ БОЛООГҮЙ ХҮН ГЭЖ ЭНЭ ХОРВООД БДАГ ЮМУУ ,

УХААРААЧ . ГУЙЯ. БОЛИОЧ [202.126.89.32] 2019-05-15 11:25:37

ОДОО БОЛИОЧ . СӨГДӨЖ ГУЙЯ . МӨРГӨЕ. УЛС ОРОН ЧИНЬ СӨНӨЛӨӨ.

Зочин [66.181.187.173] 2019-05-15 10:34:51

192'000 гэнүү? ийм цөөхөн ядуустай юм уу. ямар хэмжүүрээр ядуу эсэхийг нь тогтоогоод бнаа. тэгээд нөгөө тал нь ямарт бүлэгт багтах уу? хэт даварч задартлаа баяжсан хулгайчуудын бүлэгт нь орох уу?

Зочин [66.181.161.109] 2019-05-15 09:48:28

76 Mal yum da. Idesh hiiged idchih yumsan

Сараа [66.181.182.186] 2019-05-15 08:23:19

Ипотекийн зээлээ яагаад зүгээр өгч болдоггүй юм бэ анх удаа залуу хүмүүс гэо болоод байр авна амьдралаа зохиох гэхээр боож хаагаад тийм ч вм ийм ч юм Гээд байх юм төрийн албан хаагчийг заавал. Тэгэж боож байх ямар шаардлага байна хүрэлсүх баттулга. Хоероо шийдээд өгөөч

Зочин [119.40.98.10] 2019-05-15 08:03:45

Ипотекийн зээлийг 3 хувь болгож дунд давхаргын нурууг жаахан амраач өгөөч

ИРГЭН [124.158.88.8] 2019-05-15 07:14:27

ХҮҮХДИЙН МӨНГӨ, ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ХОЁРЫГ ШИЙДЭЖ ӨГӨӨЧ ЭЭ. ХУДЛАА ЯРЬСААР БАЙТАЛ ДАРААГИЙН СОНГУУЛЬ НЬ БОЛЛОО.. АРД ТҮМНИЙ АМЬДРАЛД НААЛДАХ ЮМ ЮУ Ч ХИЙСЭНГҮЙ ЭЭ

IRGEN [66.181.161.112] 2019-05-15 06:33:59

Buh zeelee 3 huvi bolgovol bug demjine

зочин [202.70.41.114] 2019-05-15 06:10:32

Өндөр үнэтэй зээлээ ипотек рүү шилжүүлмээр байна, холбогдох байгууллага иргэдийн саналыг уншиж тусгаж авдаг юм болов уу

Zochin [202.179.24.241] 2019-05-15 06:32:09

Bi bas banknii huutei zeel avsan. 3%-aa baig gehed yadaj 8% bolgochmoor baih yum. Dundaj amidraltai, tatvar tulj, ajlaa hiij, amidralaa bolgoj baigaa bidniig bur garguund ni husur haychih yumaa. Suuldee bur tatvar tuluhuus ch durgui hurch bna shuu

Зочин [202.70.41.114] 2019-05-15 06:09:18

18 хувийн зээлээр байр авсан, 8 хувьд ормоор байна,8 хувийн ипотекын зээлээ гаргавал сайн байна

ЗӨВ [122.201.21.118] 2019-05-15 05:32:50

МАШ ЗӨВ ЮМ БИЧСЭН БАЙНА.ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭР АРД ТҮМЭН ДУЛААН ТОХИЛОГ СУУЦТАЙ БОЛНО. ИТГЭЛИЙН ЗЭЭЛЭЭР ПРҮСС МАШИН АВЧ УНАЖ ЗАМ ЧИНЬ АЧААЛАЛАА ДИЙЛЭХГҮЙ ТҮГЖРЭЛ БОЛНО.ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА НЭМЭГДҮҮЛСЭН БОЛ УЛС ТӨР БИШ БАЙЛАА.

ѲѲР ѲНЦѲГ . . . [66.181.160.31] 2019-05-15 13:29:10

БҮХ ХҮН ИПОТЕКИЙН ЗЭЭЛ АВНА ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ ! БҮГДЭЭРЭЭ ТЭР ИПОТЕКТ ХАМРАГДАХ БОЛОМЖ Ч БАЙХГҮЙ ХҮЧЭЭР Л ѲГДѲГГҮЙ ЮМ БОЛ ! ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЭЭ ХУВИЙН БИЗНЕСЭЭ ѲРГѲЖҮҮЛЭХ ХѲГЖҮҮЛЭХ АРД ИРГЭД МАШ ОЛНООРОО БАЙГААГ ҮГҮЙСГЭЖ БҮГДЭЭРЭЭ ПРИУС АВААД УНАЧИХАНА Ч ГЭХ ШИГ ХЭТ ТУЙЛШИРДАГАА ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ ? ? ? ТЭМЭЭ ГЭХЭЭР ЯМАА ГЭДЭГ ҮЗЭЛ БОДОЛ ҮГҮЙСГЭЛЭЭСЭЭ САЛААГҮЙ ЦАГТ ЮУ Ч БҮТЭХГҮЙ ЯМАРЧ САЙХАН САНАЛ САНААЧЛАГА ГАРГААД ДОРОО ХИЙ ЭРГЭСЭЭР Л БАЙХ БОЛНО ? , БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТГҮЙ ЗҮГЭЭР Л МАШИН АВААД УНАЧИХААРАЙ ГЭЭД ТАРААЧИХГҮЙ НЬ МЭДЭЭЖ ! ! ! ИПОТЕК ХЭРЭГТЭЙ Ч ИПОТЕКООС ДУТУУГҮЙ ОЛОН ЧУХАЛ АСУУДАЛ АРД ИРГЭДЭД ЧИНЬ БАС БАЙДАГЫГ САНУУЛАХ ЮУН ? ? ?

zochin [66.181.160.48] 2019-05-15 04:46:23

MASH ZUB.

Зочин [103.242.46.45] 2019-05-15 04:44:59

Эпотекийн зээлийг энэ банкууд өөрийн банкнаас зээл авсан компаниудын барилгад гаргадаг хууль бус үйлдэлийг зогсоож иргэн хүссэн байраа авч хүссэн банкнаас зээлд хамрагдах боломжийг бий болгож өгөөчээ

Зочин [66.181.161.88] 2019-05-15 04:41:22

Тэнэглэл

зочин [150.129.140.202] 2019-05-15 04:15:53

ингэж тэнэгтэхээ болиоч ипотехийн зээлээ харин 3 болговол оноо авч магадгүй шүү

mm, [66.181.167.69] 2019-05-15 05:27:02

ok ipotekiin zeelee ydaj 4bolgovol onoo avah bha

Зочин [66.181.187.154] 2019-05-15 04:04:57

Huuchin zeeliin jurmaa saijruulaach...

Зочин [211.36.131.180] 2019-05-15 03:54:09

Ардын намын энэ нөхдүүд 2-3 жил ажиллахдаа дандаа л эргэж буцсан шийдвэр гаргаж байсан шүү дээ.итгэл үнэмшил ердөө ч алга..сонгуул дөхөхөөр л бэлэн мөнгөө тараах хэлбэрээ өөрчилж байгаа юм шиг харагдаж бна. Зээлгүй хүнд олгоно гэнээ.ард түмнээ бүхий л хэобэрээр өрөнд оруулчихаад.монголд зээлгүй хүн ховор доо.

ѳндѳр настан [202.9.43.210] 2019-05-15 03:21:37

Энэ зээл чинь сонгуулийн шоу шүү.Одоо зээлгүй зээл авч байгаагүй хүн тун ховор доо.Ер нь дээдчүүлийн дунд зээлгүй хүн байдаг л байх.Гэхдээ ихэнх нь залингийн аргаар ЖДҮ ээр баяжсан хүмүүс л зээлгүй бхйх

Иргэн [203.91.118.180] 2019-05-15 03:01:46

ХААН БАНК ипотекийн зээл өгөхгүй байна. Захирал нь шинэ журам гаргасан, өмнө нь байрны өндөр хүүтэй зээлд хамрагдаж байсан бол анх удаа байсан ч хамаагүй Ипотекийн зээлд хамрагдах эрхгүй гэж эрх зөрчиж байна. 2018 онд байр нь ашиглалтад орохоор ипотекийн зээл болгон өөрчилнө, материалыг тэгж бүрдүүлсэн гэхээр нь өндөр хүүтэй зээл авч байрны мөнгөө урьдчилаад төлсөн, гэвч энэ бүхэн худлаа боллоо, би сүүлийн 4 жил байр захиалаад хүлээж энэ зээлд хамрагдах бүх шалгуурыг хангаж ямар их хичээл зүтгэл гаргасан гэж сананаа, Ер нь ипотекийн зээл өгөхгүй асуудлыг банкууд, дунд шатны төрийн байгууллагууд гацааж иргэдийг их чирэгдүүлж байна, УИХ-аас ажлын хэсэг гарч энэ талаар шалгаачээ

Зочин [59.153.113.222] 2019-05-15 02:43:34

zail zail buur durgui uneheer ih hurch bna

зочин [112.72.11.67] 2019-05-15 02:43:16

Итгэлийн зээл өгөх нөхцөлөөр бол авах хүн олдохгүй байхдаа зээлгүй хүн байхгүй шүү дээ. харин ипотекийн зээлээ 3% болгочихвол ард түмэнд хэрэгтэй байх боловуу гэж бодож байна. 7 хэмжиж 1 огтол гэдэг үгийг санаарай худлаа похуу зарласан юм болох вий дээ

Irgen [36.37.233.177] 2019-05-15 02:37:49

Myy sain lyibarchid,gaxainyyyd,ard tvmnee,mongol ylsaa idej xanaxgvi bnu,Ter JDY n lyibarchdaa zegtsleech oorsdoo zoriylj xyyli dreamt garaxaa bolioch,Xvnii XODOLMORiiig VNELEDEG xyyli xeregtee bnshteee,Myysain gaxainyydaaa

Зочин [180.149.93.198] 2019-05-15 02:37:18

Эхлээд энэ олон хүнээ багтаах шоронгоо бариарай. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөх байх мөн архины үйлдвэрүүд нь сайхан хөгжих байх. Нэг насаар энгийн байснаас нэг өдөр Хаан байсан дээр гэдэг зарчмаар нэг амьдраад үзэх нь дээ хэдэн залуус маань. За тэгээд энд мөнгө тараана тэнд Эрээн хөгждөг нь бичигдээгүй хууль гэдгийг хэн хүнгүй мэддэг болсон доо.

Зочин [66.181.177.113] 2019-05-15 02:29:58

популист новш юмны үнэ дагаад ѳсдѳг юм байгаа биздээ ѳм

Зочин [103.229.120.168] 2019-05-15 02:23:23

ОЮУНХОР ЯНХАН БИТГИЙ ШОУ ХИЙ ДАХИН ТАНАЙ МАНЫГ ХЭЗЭЭЧ СОНГОХГҮЙ МАЙ САЛААВЧ ! АРД ИРГЭД ТЭНЭГ БИШ ЯНХАН ХАР АЬГАЙ МИНЬ

zochin [103.57.94.194] 2019-05-15 02:19:53

teneguud

Зочин [66.181.161.80] 2019-05-15 07:13:28

Ондор насны тэтгэвэрийн зээлийн хууг бууруулмаар байна бас зээлээ 70/ гэхээ боливол таарна

Зочин [64.119.17.66] 2019-05-15 02:19:10

МАН ямар ч амлалтаа хэрэгжүүлээгүй. доллар бензин. мах. гээд бүх юмны үнэ ѳслѳѳ. МАН ын сайд нар үнийн ѳсѳлтийн эсрэг юу ч хийхгүй гэдгээ зарлачихлаа. иргэдийн ИТГЭЛ алдагдсан. одоо алдсан итгэлийг мѳнгѳ зээлдүүлж худалдаж авахаар болжээ. тэгээд иргэдийг зээлийн дарамтанд оруулж барьцаалах л арга юм.

Зочин [49.0.218.66] 2019-05-15 02:15:25

Ipotekiin zeelend orhod toldog 30 iig bagasgaj boldguim bhdaa,,,,enen deer mash Olin zaluu ger bul gatsaj bn,,,,

хх [202.55.191.194] 2019-05-15 02:12:57

ер нь тэгээд бэлэн мөнгө зээл хэлбэрээр тараах юм байна нөгөө юмны үнэ чинь дагаад тэнгэрт тултлаа өснөдөө яачихсан хар эргүүнүүд вэ Сонгууль дөхөөд ирэхээр нэг л их ард түмнээ бодсон ухаантай хүмүүс болцгоочихын наад зээл чинь улс орны эдийн засгийг элгээр нь хэвтүүлнэдээ монгол төгрөг цаас болно

Элээ элээ гэж [122.201.22.252] 2019-05-15 02:08:16

20 саяын зээл ёстой утгагүй авсан хүмүүс эрээн л явна тэгээд яахын авчирснаа зарах гэж хэцүүднэ өрөнд л орох байхдаа эсвэл орос явна бас адил юм болно баахан өртэй хүмүүсийн чихийг авалтай биш барьцаа ч байхгүй юм чинь тэгээд хэргийн хугацаа дуусаад улсын хэдэн тэрбум төгрөг оргүй дашин шоо. Барьцаа байхгүй юм чинь ямар ч хариуцлагагүй гэдгийг хэн ч мэднэ. Энэ бол иргэдийг өөрсөдтэйгээ адилхан хулгайч дээрэмчин болгох гэсэн Ардын намын увайгүй явуулга. Хэрэв мөнгө байгаа л юм бол залуу гэр бүлүүдийг орон сууцанд оруулахад 1 удаагийн урт хугацааны бага хүүтэй зээлийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Иншэвэл олон талын ашигтай Оюунхорол авгөй ч ёстой өөдгүй санаа муутай гар юм даа.

хх [202.55.191.194] 2019-05-15 02:04:35

юм өгч л байвал авч л байх хэрэгтэй наадуул чинь ждүгээ далдлах гэж л ийм юм хийгээд байгаан өгнө гэсэн дээр нь бүгд авцгаа дараа нь ягл төлж харагдана шдээ бүгдийг нь аваачиж шоронд хийхийг нь харъя лдаа

Зочин [49.0.218.66] 2019-05-15 02:00:29

Baga huutei zeel Ard irgedee mash ih nemer bolno, ene bank bus sanhuugiin baiguulaguud arail dendej bn, enend zohitsuulalt hiih neg helber. Eserguutsej bgaa humuusiin ondor huutei zeeliig haachih geed hetsuu bgaa bol eserguutsej bgaa. Erdenees avhuulaad ooroo hulgai hiine, Ard tumend yuuch ohgui bh sanaatai halzan ovgon,,,

Irgen [66.181.191.212] 2019-05-15 01:56:34

Itgeliin zeeliin munguuruu tetgewer neweerei.

Зочин [66.181.188.18] 2019-05-15 01:56:31

Ярьж эхлээд байгаа Итгэлийн зээл гээч юм ч дэмий юм болох л байх аа даа. Сонгуулийн зардал босгох хямд эх үүсвэр болох тал руугаа ява биздээ.

зочин [66.181.161.8] 2019-05-15 01:51:22

ѳгвѳл авьяа авсан хүн нь уаж ийгээд тѳлнѳ шүү дээ энэ засаг сайн ажиллаж байгаа шүү амжилт хүсье

Зочин [49.0.218.66] 2019-05-15 01:36:18

Ene zeel mash zov bn, Europe iin ornuudiin bas iim zeel olgodog sh Dee. Eserguutsej bgaa humuus ymar ataarhuum be. Ard irgeddee Baga huutei mng zeeldeg bol Mon Tom tus. Ih huutei golomtnii Zes cartand hurtel bariulj bn shuu Dee, Al aliiniin demjij bn. Tord butsaaj ogoh mng shuu Dee, zugeer taraagaagui,,,

zochin [202.179.31.15] 2019-05-15 01:34:46

Ipotekiin zeeliin huugee 3 huvi bolgood buuruulchih. Tegvel ard tumend tom buyan bno shuu.

Зочин [66.181.181.84] 2019-05-15 01:24:38

Би МАН намын гишуун.одоо болтол тогтмол ажилтай болж чадаагуй явна.Ядахдаа энэ зээлийг нь авч бизнес хийж узмээр байна.

Зочин [103.10.21.87] 2019-05-15 01:21:50

ЗАСАГТ МӨНГӨ БАЙГАА Л ЮМ БАЙНА Ш ДЭЭ 3 САЯ ХҮНЭЭ ТУРААХАА БОЛИО

bat [202.9.44.251] 2019-05-15 01:21:03

Ipotekiin zeeliin hurteemjiig nemegduuleechee.humuust bairand tohi tuhtai amidrah bolomjiig olgoochee.songogchdiin sanal tatah yaduu argaasaa salaachee.ardiin namiinhaan.

Зочин [103.10.21.87] 2019-05-15 01:21:01

БАЙР АВАХ ЗАЛУУЧУУДАД 20САЯ ӨГЧ ТУСЛАА УТАА БАГАСНА

Зочин [66.181.181.84] 2019-05-15 01:19:16

20 саяын зээл ажилгуй орлогогуй хумууст маш их хэрэгтэй.маш их дэмжиж байна. Итгэлийн зээл олгоно гэсэн амлалтанд итгэж олон иргэд МАН намд санал нэмэрлэсэн байгаа.

Зочин [202.72.245.122] 2019-05-15 00:53:10

Байр авахаар банкнаас авсан зээлүүдийг ипотекийн зээлд хамаруулах ажил зохиион байгуулаач ихэл хүнд буяан болж итгэл өгнө дөө

зочин [202.131.242.74] 2019-05-15 00:48:14

ипотекийн зээл та нарыг авсан байрны чинь үнийг банкууд 3 нугалж аваад танд тусалж байгаа зүйл огтхон ч алга тиймээс та нар барилгын компануудтай шууд урт хугацааны гэрээ хийх эсвэл ЗГ тайгаа барьцаа байрны ордероо тавиад 3 % хүүтэй зээлэнд хамрагдах боломжтой гарц байгаа юм биш үү тооцоогоо сайн хийгээд банкинд ашиглуулмааргүй л байна даа

Зочин [64.119.25.161] 2019-05-15 01:22:18

Зөь

Зочин [139.5.219.44] 2019-05-15 00:29:24

МАН -аас юу что гуйгаад онгорсоон. 20 сая аа тэврээл зайлаарай гахай Оюунхоролоо

Зочин [49.0.218.66] 2019-05-15 00:27:57

Al alnil heregtei bna shuu Dee, hergelgeenii 20 saych bas zugeerel bn, Tor iim bodlogo yvuulj bh heregtei have Dee , dandaal zah zeeliin hurgeed Ard irgediig idej BN. Amjilt.

Baigal [124.158.112.3] 2019-05-15 00:22:25

Банкнаас авсан байрны зээлийг бүгдийг Ипотекийн зээл болгож ард түмэндээ туслаач гэж гуймаар байна


56 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
56 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.