Эрдэнэбүрэнгийн УЦС эрчим хүчний “ТУСГААР ТОГТНОЛ”-ыг хангана

Т.Хулан / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 5-р сарын 13-наас 14-нд Ховд аймагт ажиллалаа. Засгийн газрын тэргүүн Ховд аймаг дахь албан томилолтоо БОЭТ-өөс эхэлсэн. Тэрээр эхлээд Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөр орж ажил байдалтай нь танилцсан юм. Ховд, Баян-Өлгий, Увс гээд баруун аймгуудын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг тус төв хамгийн сүүлийн үеийн 102 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байна. Гагцхүү барилга байгууламжийн тухайд их засвар, өргөтгөл шинэчлэлийн ажил зайлшгүй хийх шаардлагатай болсон талаар эмнэлгийн удирдлагууд ярьж байлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа 50 ортой “Хүүхдийн эмнэлэг”-ийн шав тавих ёслолд оролцлоо. Тус эмнэлэг баригдсанаар орон нутгийн хүүхэд багачуудад үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжирна гэж үзэж байгаа юм. Нийт 5,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах тус эмнэлгийг хугацаанд нь чанартай барьж, 2020 он гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөхийг гүйцэтгэгч компанийханд үүрэг болгосон юм.

image

ХОВДОД БАРУУН БҮСИЙН ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАХ ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭР БАРИГДАНА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг үргэлжлүүлэн Буянт сумын Шохойтын бэл хэмээх газар баригдах “Цементийн үйлдвэр”-ийн шав тавих ёслолд оролцлоо. Хэдийгээр манай улс төвийн болон зүүн бүсэд жилдээ 4 сая тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүдтэй болсон ч алслагдсан баруун бүсэд тээврийн өртөг зардал өндрөөс шалтгаалан хотод 1 тн нь 160,000 төгрөгийн үнэтэй байгаа цемент Ховдод 320,000-350,000 төгрөгийн үнэтэй болж очдог байна. Харин энэ байдлыг шийдвэрлэхэд Ховд аймагт баригдах Ховд эко цементийн үйлдвэр чухал ач холбогдолтой юм байна. Шав тавих ёслолын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртИргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, байгаль орчин, хүний эрүүл мэндийн шаардлагад нийцсэн барилгын үйлдвэрлэлийг дэмжиж, аюулгүй, хүртээмжтэй орон сууцаар хангах төрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлнэ” хэмээн тусгасан” болохыг онцлон дурдсан. Тиймээс баруун аймгуудад барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, барилга орон сууцны үнэ өртгийг бууруулахад Ховд аймагт шинээр баригдах цементийн үйлдвэр шийдвэрлэх чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэдгээ илэрхийлсэн юм. Засгийн газрын тэргүүн аймгийн төвүүдийг хот болгон хөгжүүлж байж төвлөрлийг сааруулж, ая тухтай амьдралыг цогцлоож чадна. Түүний тулд орчин үеийн орон сууц, барилга байгууламжийг олноор барьж байгуулах шаардлага тулгарч байна гэсэн юм. Харин үүнийг хийхэд нэн түрүүнд барилгын гол орц болсон хямд үнэтэй, чанартай цемент ус агаар шиг чухал байгаа талаар баруун бүсийн иргэд олон жил ярьж, санал хүсэлт тавьж ирсэн гэдгийг тодотголоо. Ийнхүү эх орныхоо хязгаар нутагт эзэн болон амьдарч буй иргэдийнхээ сайн сайхан амьдрал, ирээдүйн хөгжил дэвшлийн тусын тулд Засгийн газар онцгой анхаарал хандуулж байгаад Ховдын төдийгүй баруун аймгийн иргэд туйлын баяртай байна. Тэд бүсчилсэн хөгжлийн бодлого цаасан дээр бүдгэрч үлддэг урьдын алдааг давтахгүй байх, үйлдвэржилтийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэхэд энэ бүтээн байгуулалт үлгэр жишээ болно гэсэн Ерөнхий сайдын үгийг алга ташин хүлээн авлаа. Ховд аймагт баригдах энэ цементийн үйлдвэр ашиглалтад орсноор орон сууцны үнэ 30-40 хувиар хямдрах бодит боломж бүрдэх юм. Энэ үйлдвэр Ховд аймагт байгуулагдаж байгаа нь газар нутаг, байршлын давуу талаас гадна авто зам, эрчим хүч гээд дэд бүтцийн боломж, түүхий эдийн нөөцөд тулгуурлаж байгаа гэдгийг албаны хүмүүс онцолж байна. Энэ үйлдвэр баригдсанаар тонн нь 350 мянган төгрөгийн үнэтэй байгаа цементийн үнэ 2 дахин буурч, баруун аймгууд зөвхөн тээвэрлэлтийн зардлаас гэхэд жилдээ 43 тэрбум төгрөг хэмнэх тооцоо ч гарсан байна. Мөн ирэх онд ажил нь эхлэх Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад шаардлагатай гол бүтээгдэхүүн болох цементийг дэргэдээс нь, дотоодоосоо хангах том боломж нээгдэж байгаа юм. Түүнчлэн цементийн үйлдвэр дагасан 250-350 ажлын байр орон нутагт шинээр бий болж, улсын төсөвт жилд 5-6 тэрбум төгрөгийн татвар төлөх юм байна. Юутай ч олон жил яригдаж, олон Засгийн газар дамжин шийдвэрлэгдэлгүй өдийг хүрсэн энэ том төслийг У.Хүрэлсүхийн Засгийн газар ийнхүү хөдөлгөлөө.

image

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ЭРЧИМ ХҮЧНИЙ “ТУСГААР ТОГТНОЛ”-ЫГ ХАНГАНА

Ерөнхий сайд Ховд аймагт ажиллах үеэрээ Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцал хэмээх газар очсон. Энд“Эрдэнэбүрэнгийн УЦС”-ыг барьж байгуулах юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч онд УЦС баригдах энэ газар дээр очиж танилцсаныхаа дараа Засгийн газрын 161 дүгээр тогтоолоор Хятадын хөнгөлөлттэй зээлд оруулах тогтоол гаргасан. Энэ дагуу яг одоо Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ТЭЗҮ-г шинэчлэн боловсруулах ажил ид хийгдэж байгаа юм. Ирэх оны дөрөвдүгээр сар гэхэд газар шорооны ажлыг эхлүүлэх зорилго тавиад байгаа талаар холбогдох албаны хүмүүс Ерөнхий сайдад танилцууллаа. Өнөөдрийн байдлаар Ховд, Увс, Баян-Өлгий гэсэн баруун гурван аймаг ОХУ-аас эрчим хүчний хувьд 80 орчим хувийн хамааралтай байгаа юм. Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих шинэчилсэн ТЭЗҮ-гээр 90-100 МВТ хүчин чадалтай станц баригдана. Энэ нь Монгол улсыг эрчим хүчний импортын хараат байдлаас ангижрах, 2023 он гэхэд эрчим хүчий хувьд ”тусгаар тогтносон” улс болоход чухал үр нөлөөтэй гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолж байлаа. Энэ станц баригдсанаар баруун таван аймагт үйлдвэрлэл хөгжих, ШИНЭ ХОВД-ыг бүтээн байгуулах өргөн боломж бүрдэнэ гэдгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлж байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцсан юм. Ийнхүү өнгөрсөн нэг жилийн дотор хоёр ч удаа Ховд аймагт ирж, баруун бүсийн хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг гараанаас нь хөдөлгөсөнд Засгийн газрын тэргүүнд Ховдчууд гүн талархал дэвшүүлж байна.

imageimageimage


Сэтгэгдэл

Зочин [66.181.186.170] 2019-05-15 16:33:45

энэ бямбацогтыг авч суусан хүүхнийхээ хүүг өндрөөс шидсэн гэж нутгийнхан нь хуулийнхан ярьдаг юм билээ. хогийн шүү тийм бол

Зочин [202.9.42.193] 2019-05-15 09:09:32

ЯРГАЧИН БЯМБАЦОГТ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ЯВААД Л БАЙГ УУ

Зочин [109.70.100.21] 2019-05-15 08:52:41

МАХН-ын ахмад гишүүд С.Бямбацогтыг АТГ-т шалгуулахаар болжээ .

энийг шалгаачээ атг [202.9.42.193] 2019-05-15 08:37:56

Мөнххайрханд балгас болгоод орхисон УЦС-аа яах гэж байна Бямбацогтоо тэр олон сая доллар хаашаа орсон !!!

ЮУ ВЭ [51.15.36.100] 2019-05-15 08:24:04

ХҮҮЕ ЭНЭ БЯ ОВОГТ БАТТУЛГА ХҮРЭЛСҮХЭД ДОЛИГНООД ЭХЭЛСЭН БАЙНАШД НӨГӨӨ М.ЭНХБОЛДОО ЯАСАН БЭ УЛЫ НЬ ДОЛООЧИХ ГЭЭД ҮХЭН ХАТАН ХАМГААЛААД ХАРАЙЛГААД БАЙДАГСАН ЮУ БОЛОВ ???

ховд ,чандмань [202.9.42.193] 2019-05-15 08:30:27

бямбацогт ээж талаасаа шинжаны хятад. тэхээр долдой бялдаг ашигч зальжин өөдгүй байх нь аргагүй шдээ.

мэдлэг боловсролгүй [202.9.42.193] 2019-05-15 08:18:21

С.Бямбацогтийн Монголд учруулсан хор хохирол асар их. Зөвхөн тендер концесс ждү-гээр хязгаарлагдахгүй ээ. Мэлгэртэйгээ хөтлөлцөөд дээлээ нөмрөх цаг ойрхон бизээ огт эргэлзэхгүй байна.

Зочин [202.55.188.45] 2019-05-15 06:24:56

Мундаг байноо.энэ засгийн газар.Хурдан ашиглалтанд оруулаарай.

tusa [66.181.168.81] 2019-05-15 06:12:19

Ховдчууд бүтээн байгуулалтад сэтгэл хангалуун байгаа нь тэдний үнэлэмжээс харагдлаа. Ер нь хийж байгаа зүйлд эрч хүч, урам өгөх хэрэгтэй. Ганц нэг зориг муутай, юмны ард үлддэг, эргүү төлөг царайлсан, хятад гаралтай нөхдүүд эсэргүүцэж, болгоомжилж байх шиг байна. Монголчууд бид чинь тэнгэр заяат ард түмэн шүү дээ.

Зочин [68.183.91.3] 2019-05-15 05:08:45

Хүүхдийн эмнэлэг баригдаж хүүхдийн эрүүл мэндэд анхаарч байгаад сувилагч миний бие баярлаж байгаага ерөнхий сайд болон нутгийн гишүүндээ хэлье Таны ажилд амжилт хүсье

Зочин [27.0.232.182] 2019-05-15 04:50:42

2023 он гэхэд эрчим хүчний хувьд ”тусгаар тогтносон” улс болно гэнэ үү. Сайхан сонсогдож байна шүү амжилт

Зочин [72.35.247.103] 2019-05-15 04:48:50

Эрдэнэбүрэнгийн УЦС чинь 100 мВт хүчин чадалтай байх гэнэ. Тэгэхээр эрчим хүчний импортоос хараат байдал арилна гэсэн үг. Энэ том бүтээн байгуулалтыг хөдөлгөж буй У Хүрэлсүхэд, олон жил ярьж зүтгүүлсэн Бямбацогт гишүүндээ баярлалаа

Зочин [195.154.179.182] 2019-05-15 04:46:51

Манай Ховдын 3 гишүүн ч гар сэтгэл нийлж ажилласаны хүч шүү дээ. Ялангуяа туршлагатай тулхтай Бямбаа гишүүндээ гялайлаа

АТГ [77.247.181.162] 2019-05-15 08:13:29

ЖДҮЧИН БЯМБАЦОГТЫГ БАРЬЖ ШАЛГААЧ

Зочин [185.245.84.202] 2019-05-15 04:45:19

ХОВДЫН ХӨГЖЛИЙН ҮҮД НЭЭГДЛЭЭ. ЭРДЭНЭБҮРЭН ЭРЧИМ ХШЧНИЙ ТУСГААР ТОГТНОЛЫГ АВЧИРНА ГЭДЭГ ҮНЭН ШҮҮ. БАРИЛГЫН ТАЛХ ГЭГДДЭГ ЦEМEНТИЙН ҮНЭ Ч АШГҮЙ ХЯМДРАХ НЬ. ОЛОН АЖЛЫН БАЙР ГАРВАЛ БИЛЛИАРД ТОГЛОЖ ГИЮҮРЧ ӨДРИЙГ ӨНГӨРӨӨДӨГ ЗАЛУУС ШАЛ ӨӨР БОЛНО БАЙХ ДАА. САЙН ЮМАНД САДАА МУНДАХГҮЙ ГЭГЧЭЭР ХООСОН ШҮҮМЖЛЭГЧИД ИХ БАЙГАА Ч ТЭДНИЙ ЧАЛЧАА ҮГИЙГ БҮҮ ТОО. БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ ШИНЭ ХОВД МАНДАН БАДРАГ

Зочин [66.181.187.175] 2019-05-15 04:41:36

эрчим хүчний тусгаар тогтнол гэдэг үг оросуудад таалагдахгүй дээ РЖД, РоссЭнергострой, Росснефть группын Забайкальск -ийн салбарууд зүгээр хараад суухгүй л байх

батаа [202.9.45.236] 2019-05-15 23:17:57

үнэн шүү. тооцож бх хэрэгтэй. ухаалаг бодлого явуулах нь зөв.

Зочин [165.227.36.122] 2019-05-15 04:41:33

Ховдын ард түмний өмнөөс ерөнхий сайд болон нутгийн гишүүддээ дахин дахин баярлалаа гэдгээ хэлэе

Ховд [150.129.143.74] 2019-05-15 04:37:46

Манай концес

Зочин [165.227.36.122] 2019-05-15 04:40:54

Уйлаач тэгээд

Зочин [169.57.213.58] 2019-05-15 04:37:30

Бямбацогтоо энэ эрчээрээ зүтгээд бай. Ерөнхий сайдад маш их баярлаж байна. Гишүүдийнхээ хэн нь хэн бэ гэдгийг ялгаж чадаж байна. Гишүүд том том бүлтрээд байлгүй төлөөлж байгаа тойгргийн иргэдийнхээ төлөө зүтгэдэг байхад болно.

Зочин [103.25.59.108] 2019-05-15 04:33:41

Энэ юугаа ч мэдэхгүй мөртлөө мэддэг хүмүүс ямар их болоо вэ. Эднийг битий тоо. Бямбацогт гишүүндээ амжилт. Энэ Ховдынхон маш их хүлээж байсан бүтээн байгуулалт шүү.

Зочин [37.120.145.37] 2019-05-15 04:29:20

Мундаг байнөөө. Бямбацогт овоо муу гар юмаа. Ховдынхон тасарлаалдааа. Тэр нь ч зөв дөө

Зочин [202.55.188.45] 2019-05-15 04:23:05

сайхан мэдээ буюу.90 оноос хойших хамгийн сайн засагийн газар болж байх шивдээ.

Зочин [103.9.90.53] 2019-05-15 04:07:23

Бямбацогт сайн байна шүү

Зочин [103.9.90.53] 2019-05-15 04:07:09

Цахилгааны үнэ ховдод буурна гэж ойлголоо зөвүү сайна байна

Зочин [103.9.90.53] 2019-05-15 04:06:54

Хурдан шаиглалтад оруулаарай. Бяар хүргэе

Irgen [202.126.89.140] 2019-05-15 03:50:41

Bayan-Olgiid tsementiin uildver bga daa ug ni.

Зочин [203.91.118.180] 2019-05-15 03:42:30

Дөргөн Тайширын усан цахилгаан станцууд ашиглалтад ороод байсан. Тэр станцууд эрчим хүчээр хангаддаггүй юм уу

Зочин [202.179.31.62] 2019-05-15 03:26:26

Нэг их сүр сүр юм хэлэлгүй чимээгүй хийгээд яваач. Хавчдаг улсынхаа дургүйг хүргэх гэж байгаа мэт сүр сүр юм ярих юм. Бүх юмаа чимээгүй нам гүм нэг мэдэхэд хийчихсэн бай ! Эгнэж сууж зураг авхуулж тууз хайчлахгүйгээр !


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.