Монгол банкны өдрийн тойм

Д.Тулга / Эдийн засаг

ЗАХ ЗЭЭЛИЙН ТОВЧ МЭДЭЭ:

  • 2019 оны эхний улиралд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн урьдчилсан гүйцэтгэлээр 3.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ нь шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт болов. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг найман хувиар, үүнээс бөөний болон жижиглэн худалдааны салбарын нэмэгдэл өртөг 13.9 хувиар, аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 11.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Монголбанк 2019 оны эдийн засгийн өсөлтийг 6.9 хувь гэж таамагласан бол Азийн хөгжлийн банк 6.7 хувь, Дэлхийн банк 7.2 хувиар өснө гэсэн тооцооллыг танилцуулаад байна.
  • Дотоодод томоохон компаниуд хөгжиж байж жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих боломжтой болно гэж “Шинэ эдийн засгийн форум”-д оролцогчид байр сууриа илэрхийллээ. Мөн жижиг, дунд үйлдвэрүүдийн хөгжилд хиймэл оюун ухаан, дижитал хувьсгал чухал хамаатай болсныг Монголын Бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан онцолсон юм. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид цаашид эн тэргүүнд Төрийн байгууллагын үйлчилгээг чирэгдэлгүй болгох, татварын таатай орчныг бүрдүүлэх, авлагыг бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэнийг Монголбанкнаас сүүлд хийсэн судалгааны дүгнэлтэд онцолж байв. Тухайн оронд ажлын байр бүрдүүлэгч гэдэг утгаараа жижиг, дунд үйлдвэрийн хөгжил чухал гэж гүйцэтгэх удирдлагууд дүгнэсэн юм.
  • Орон сууцны үнийн ерөнхий индекс дөрөвдүгээр сард 1.054 нэгж болж, өмнөх сараас 0.38 хувиар буурлаа. Үүнд шинэ орон сууцны үнийн өсөлт саарсан нь гол нөлөө үзүүлсэн бол хуучин орон сууцны үнэ өмнөх сард бага зэрэг өсжээ. Ерөнхий индексийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.6 хувиар өссөн талаар “Тэнхлэг зууч” компани мэдээллээ. Шинэ орон сууцны үнийн индекс 1.252 нэгж болсон нь өмнөх сараас бага зэрэг буурсан боловч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.85 хувиар өссөн байна. Хуучин орон сууцны үнийн индекс 0.982 нэгж байгаа нь өмнөх сараас 0.51 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 5.76 хувиар өссөн үзүүлэлт юм. Дөрөвдүгээр сарын мэдээллийг гаргахдаа Улаанбаатар хотын зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4498 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.
  • ХХААХҮЯ 2019 онд 10-12 мянган тонн мах нөөцлөх, махны үнийг тогтвортой байлгах зорилт тавьсан гэж “Монцамэ” агентлаг мэдээллээ. Энэ сарын 9-12-нд олон аймагт цасан шуурга болсны улмаас “Хүчит шонхор” захын махны нийлүүлэлт хомсдсон байна. Нийслэлд нийлүүлэх махны хэрэглээг нэмэх, аж ахуйн нэгжүүд “Хүчит шонхор” захаас мах худалдан авахыг зогсоох арга хэмжээ авснаар, мягмар гарагаас эхлэн махны үнэ тогтворжиж байгаа гэж салбарын яам мэдээллээ. Судалгаагаар өнгөрсөн онтой харьцуулахад хонины махны үнэ 17 хувь, ямааны махны үнэ 28 хувь, үхрийн махны үнэ 14 хувиар өссөн байна.

Эх сурвалж: bloombergtv.mn

ВАЛЮТЫН ХАНШ:

Валют Зарласан
ханш
Өөрчлөлт
(Өдөр)
Валют Ханш
USD/MNT
EUR/MNT
CNY/MNT
GBP/MNT
RUB/MN
2,643.22
2,971.51
383.97
3,421.78
40.42
0.02
0.15
-0.13
-0.43

0.15
EUR/USD
GBP/USD
USD/CHF
USD/CNY
USD/JPY
1.1209
1.2913
1.0085
6.8719
109.65
Эх сурвалж: mongolbank.mn, investing.com


БОНДЫН ӨГӨӨЖ:

Бондын нэр Валют Купон Үнэ
Khuraldai 2024
Gerege 2023
Samurai 2023
TDBM 2020
Chinggis 2022
Chinggis 2021
DBM
USD
USD
JPY
USD
USD
USD
USD
6.41
6.24
0.61
5.64
5.83
5.35
6.85
109.53
97.88
104.08
103.60
97.76
109.77
101.51
Эх сурвалж: bloomberg.com


ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ:

Түүхий эд Нэгж Үнэ /USD/
Газрын тос /NYMEX, WTI/
Алт /SPOT/
Зэс /LME/
Төмрийн хүдэр /Beijing/
баррел
унци
тонн
тонн
61.53
1,296.94
5,997.00
79.29
Эх сурвалж: bloomberg.com


БАНКНЫ САЛБАРЫН ҮЗҮҮЛЭЛТ /2019.02/:

Үзүүлэлт Нэгж Дүн
Нийт актив
Өөрийн хөрөнгө
Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар
Чанаргүй зээл
Ипотекийн зээлийн үлдэгдэл
Ипотекийн зээлдэгчдийн тоо
Хадгаламжийн үлдэгдэл
Төгрөг
Валют
Хадгаламжийн хүү /төгрөг/
Хадгаламжийн хүү /валют/
Зээл
Олгосон зээлийн ЖДХ /төгрөг/
Олгосон зээлийн ЖДХ /валют/
тэр.төг
тэр.төг
%
%
тэр.төг

тэр.төг
тэр.төг
тэр.төг
%
%
тэр.төг
%
%
32,761
3,486
42.9%
10.7%
4,413
93,837
13,236
10,199
3,037
12.0%
5.3%
17,104
17.1%
11.1%
Эх сурвалж: mongolbank.mn


МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ:

Үзүүлэлт Нэгж Дүн
Бодит ДНБ өсөлт /2018.12/
Нэрлэсэн ДНБ /2018.12/
Инфляци /2019.02/
Гадаад худалдааны тэнцэл
/2019.02/
Бодлогын хүү /2019.02/
М2 /2019.02/
Валютын нөөц /2019.02/
ГШХО /2019.02/
ОСҮИ /2019.02/
%
тэр.төг
%
сая.ам$

%
тэр.төг
сая.ам$
сая.ам$
коэф
6.9%
32,165
6.9%
256.1

11%
19,582
3,614
290
1.062
Эх сурвалж: mongolbank.mn, nso.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.