ТАНИЛЦ: “Автомашингүй өдөр”-ийн замын хөдөлгөөний зохицуулалт ба үйл явдлууд

М.Амаржаргал / Нийгэм

“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ӨӨР НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЧИГЛЭЛД ДАРААХ ӨӨРЧЛӨЛТҮҮД ОРНО

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/438 дугаар “Авто машингүй өдөр” зохион байгуулах тухай захирамжийн хүрээнд “Улаанбаатар марафон-2019” гүйлтийн тэмцээн энэ сарын 18-ны 07.00-17.00 цагийн хооронд явагдана. Энэ хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлийн 344 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулах аж.

Тодруулбал, Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, “Үндэсний шуудан” сонин, Сансарын ШТС зогсоолуудаар, Нарны замаар явах чиглэлүүдэд “Жигүүр гранд”, Замын цагдаагийн газар, “Миний дэлгүүр” зогсоолуудаар, Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар, Баруун дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, “Элба” төв, “Бөмбөгөр” худалдааны төв, “Нарны титэм”-ийн зогсоолуудаар, Зүүн дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хадвар судлалын үндэсний төв зогсоолуудаар бууж, сууж үйлчлүүлэх боломжтой.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун дөрвөн зам, Нарны гүүр, Зүүн дөрвөн замаар үйлчилж 17.00 цагаас хойш үндсэн маршрутаар үйлчилгээ үргэлжилнэ.

УЛААНБААТАР МАРАФОН-2019 ТЭМЦЭЭНД ОРОЛЦОГЧИД Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД 08:00 ЦАГТ ЦУГЛАРАХ ЁСТОЙ

Нийслэлийн биеийн тамир спортын газрын дарга Б.Ганболд: Улаанбаатар марафон олон улсын гүйлт зургаа дахь жилдээ болох гэж байна. Нийслэлд энэ өдөр 07:00 цагаас зам хаагдаж, марафонд оролцогчид Д.Сүхбаатарын талбайд 08:00 цагт цугларах ёстой.

09:00 цагаас гүйгчид гараан дээрээ ирж нээлтэд оролцоно. Нийслэлийн Засаг дарга, НИТХ-ын дарга нээнэ. 09:30 цагаас гүйлтийн гараа эхэлнэ. 42км, 21 км-ийн бүтэн, хагас марафон, 10 км, 5 км-ийн зайн гүйлт болон 1.5 км-т гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гүйлт болно аж. Марафонд 300 шахам гадаадын иргэн оролцохоор мэдүүлэгээ өгсөн бөгөөд Кени зэрэг олон улсын нэр хүндтэй марафон гүйлтэд гүйдэг орон орны төлөөлөгчид оролцоно.

"Улаанбаатар марафон 2019" гүйлтийн бүртгэл нийслэлийн бүх дүүргийн Биеийн тамир спортын хороо, Олимпын хороо, Нийслэлийн биеийн тамир спортын хороо, Хэт холын зайн марафон гүйлтийн холбоон дээр явагдаж байна. Бүртгэл 2019 оны 5 дугаар сарын 16-ныг дуустал явагдана. Хөдөлгөөний хомсдолоос хамгаалах гүйлтэд нийслэлчүүдийг идэвхтэй оролцохыг уриалж байна. 07:00-18:00 цагийн хооронд Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэл зам хаалттай байна.

-ТОМООХОН ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД ТАВДУГААР САРЫН 18-НЫ БЯМБА ГАРАГТ АМАРНА-

2019 оны тавдугаар сарын 18-ны Бямба гарагт нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүд амарна. Иймээс иргэд ажил, амралтаа зохицуулах шаардлага гарч байгаа. Төв замаар троллейбус явахгүй, нийтийн тээврийн автобусны чиглэлд өөрчлөлт орно. Бусад чиглэлийн үйлчилгээ тусгай хуваарийн дагуу явна. Хязгаарлалтын цаг дуусангуут нийтийн тээврийн автобус ердийн хуваариараа үйлчилнэ.

Мөн Бурхан багшийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгыг олсон, нирваан дүр үзүүлсэн гурван үйл явдал тохиосон үе бол зуны тэргүүн сарын Шинийн 15-ны өдөр уг өдөр тохиож байгаа. Монголчууд эрт дээр үеэс Бурхан багшийн Их дүйчин өдрийг тэмдэглэж ирсэн уламжлалтай. 1990 оноос хойш Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон ТББ-ууд, бурхны шашны сүм хийдүүд нэгдээд Бурхан багшийн Их дүйчин өдрийг баяр болгон тэмдэглэж, олон нийтийг ёс суртахуунд уриалах, нийгмийн сайн сайхныг түүчээлэх ажилд чиглүүлдэг болсон. Энэ өдөр Гандантэгчинлэн хийд тэргүүтэй хийдүүд дээр бүтэн өдрийн турш хурал ном хурах аж.


Сэтгэгдэл

Шийдэшгүй асуудал дотор амьдарч байнадөө [202.131.228.118] 2019-05-17 02:21:06

Монголчууд бол чуйтай цайтай нэг л том хот байгуулж чадсан улс. Тэр нь Улаанбаатар. Тэр нь тэгээд нийслэл ба том суурин газар. Үүнээс болж нийслэлдээ хийх гэж байгаа ажил нь хотдоо СААД болоод, хотод хийх ёстой зүйл нь нийслэлдээ ПРОБЛЕМ тарьдаг. Жишээ нь үй олон машин, гэр хороолол, барааны захууд, олон ядуус бол нийслэлийн дүр төрхийг УНАГААДАГ, Төрийн ордон, яамдын барилга, байр, элчингийн шилтгээнүүд, Засгийн машинууд, Их тэнгэр нь УБ хотын удирдлага болон замын хөдөлгөөнийг ХҮНДРҮҮЛДЭГ. Бид тэгээд энэ тогоондоо чанагдаад л насыг өнгөрөөндөө.

Би [66.181.161.26] 2019-05-16 01:09:39

Шар хувалзнууд хажууд нь бас юу вэ

зхчин [202.179.30.6] 2019-05-16 00:21:18

Юм л бол хураана, зогсооно, хориглоно, хязгаарлана, ачина,гэж байдаг манай тэнэг засгийг яая даа байз энэ сэтгэхүйгээсээ хэзээ салах юм бол доо. Хүний эрх хамгийн их зөрчигддөг орон бол МОНГОЛ

Зочин [202.9.44.240] 2019-05-18 03:37:52

Марафон бол маш том соёл үүнийг ганц өдөр зам хааж хийлээ гээд сүржигнээд байх хэрэггүй ийм олон нийтийн ажлыг үнэлэхгүй төр засаг гэж харааж байдаг өөрөө та сэтгэхүйгээ өөрчил

Зочин [202.55.183.178] 2019-05-16 00:25:40

Одоо тэгээд яах вэ бидэнд бас хэцүү байна би сайхан амьдармаар байнаа

Зочин [64.119.24.120] 2019-05-15 20:30:26

Бямба гаригт Гандандаа очно доо аав ээжтэйгээ. Алхахад ч бас овоо л зайтай байх нь дээ

Зочин [139.5.217.9] 2019-05-15 19:23:13

Ядаргаа үүдээр дүүрэн баахан машин болчихдог юм

Mongol [178.115.131.63] 2019-05-15 16:20:22

Ene yun Lam suuj bnaa! Arai ene Lam aar Ulaanbaatar hot Hiimoriin San tawiulj bgaa yumuu? Alsan alsaan. Delhiin Nr. 1 hot bolohnldee.

Зочин [176.179.131.72] 2019-05-15 15:23:57

Uher mongolchuud dugjrih durtai malnuud shuu 1 udur ch gesen mashinaa hayach

Зочин [103.57.92.64] 2019-05-15 14:25:06

Hotin gadna gviheer yagaad bgm be bas yu boldgvim ydaj Yarmag Niseh tiish bolnodo

Зочин [202.9.44.240] 2019-05-18 03:43:34

Har amia bodogchid uurin chin ywah gazar l chuluutei bwal boloh u cham shig humuus mash olon bolohor hetsuu ymda heleh ch ug alga olon ulsin guiltin temtseen, hotin soylig haruuldag utga uchirtai temtseen Нэг амралтын өдөр машингүй байвал үхчихгээд бдаг хөгийн нийгмийн идэвхгүй идэвхи гаргаад оролцож чадахгүй бол гэртээ дуугүй илжрээд хэвтэж бай

Зочин [202.9.43.88] 2019-05-15 13:25:58

Ганц амралтын өдөр хэдэн мод тарих хашаа орчноо цэвэрлэх 7 хоногийн хоол ундаа цуглуулах гээд бөөн төлөвлөсөн ажил байхад зам хаагдаад машин явах боломжгүй ёстой төвөгтэй юмаа. Гүйлтэй хүн цөөтэй хотоос гарч хийж болдоггүй юм уу. Ард түмний амьдрал мэдэхгүй баынадаа

Зочин [202.9.44.240] 2019-05-18 03:52:44

Ганц амралтын өдөр гэчихжээ марафоны тухай мэдээлэл олоод уншчиж чадахгүй урьдчилаад бэлдчиж чадахгүй идэвх гаргаад оролцож чадахгүй хувийн ажлаа боддог нийгмийн идэвхгүй та нарыг бурхан өршөөг жилд ганц болдог байхад заавал тэр өдөр нь ганц амралтын өдөр гэнэ нийгэм хар бараан хэцүү бгаа нь тань мэт нийгмийн идэвхгүй хар амиа хичээгчдээс болж бгаан өөрийнх нь ажил л бүтэж бвал болдог марафон яах нэж зохиогддог ач холбогдол нь юу болохыг эргэцүүлж бод эсвэл олж унш

Зочин [182.160.38.193] 2019-05-15 12:43:19

ЯДАРГААТАЙ ЮМ.ЗААВАЛ ХОТЫН ТӨВД ХАМАГ АМЬТНЫ АЖИЛ АЛДУУЛЖ ХӨДӨЛГӨӨН ЗОГСООЖ БАЙХААР ХОТЫН ГАДНА ХИЙГЭЭЧ.

Зочин [202.9.44.240] 2019-05-18 03:53:07

Huwia hicheegch

Зочин [112.96.194.140] 2019-05-15 11:51:54

Haha zugeer TV, medeegeer zarlaad boloo bishu? Lam ch baih shig, barag neg sagsan bombogiin bag suugaad hevleliin hural zarlaad ain. Manaih neeree solllliotoooi

Zochin [172.58.41.27] 2019-05-15 07:54:09

Esgii hiih gazar nohoi hereggui, Guih nohoid guihgui nohoi saad geecheer ene dotoojgui shaldan bandi bas yu bilee, ulaan dartsagaar biee oroochool ter daavuugaaraa huihnag saltaagaa archaal omhii unertuuleel shar tos origchool zavtai ulaan huur ve!

Зочин [64.119.24.120] 2019-05-15 20:29:18

Тэнэг зүйл бичдэг новш вэ чи. Чиний гэрт ороод сууж байгаа биш чамд ямар хамаатай юм. Хорвоогоос чам шиг юмнууд хурдан тонилоосой

Зочин [202.9.42.101] 2019-05-15 09:05:24

Үнэн шүү. Ард олны оюуныг мухар сүсгээр хүлж, сэг зулгаасан тас шувуу мэт тэдний үхэл зовлонгоор хооллож баяжигч бурангүу төвөдийн булай ламын шашинд Монгол орших газар байхгүй юм даа. Тэд улсын хөгжилд түй ч нэмэргүй мөртлөө дээд суудалд залрах бузар шуналын хүсэлтэй үхээрүүд юм.

boogii [202.55.191.42] 2019-05-15 07:46:02

gazriin zurag (Map)-iig ni oruulaach.


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.