“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өдөрлөг” болно

У.Уранцэцэг / Хууль

Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, оюутан залуус, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, оюутан, сурагчид, тэдний эцэг, эх, багш, нийгмийн ажилтны хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг тавдугаар сарын 17-ны өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд /Хүүхдийн паркд/ зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн үеэр Төрийн байгууллагууд оролцож төрийн үйлчилгээг нэг дороос хүргэх юм. Мөн Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтнууд, сурагчид, эцэг эхчүүд, их дээд сургуулийн оюутнууд Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний аж ахуй нэгж байгууллагуудад бүх төрлийн хууль эрхзүйн зөвлөгөө, мэдээлэл олгох үйл ажиллагаа болох аж. Түүнчлэн энэ өдөр урлаг, соёлын төрөл бүрийн үзүүлбэр, тоглолт болох бөгөөд ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит хонжворт сугалаа явуулах юм байна. Харин өдөрлөгт ирсэн иргэдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тоглоомуудыг 50%-ийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхийн бичиг олгох зэрэг олон төрлийн арга хэмжээ болох юм.


Сэтгэгдэл

Зочин [59.153.87.233] 2019-05-16 09:05:42

Эрхэм та бичиж байгаа зүйлийнхээ алдааг засаад шалгаж байгаарай.Маш олон алдаа байна.

Б ,Ц [103.10.23.116] 2019-05-15 20:42:27

Яайж сэргийлэх юм вэ Хурандаа тушаагаад 7 шүд нэг дор суг суг татаад байхад чинь Цагдаа бол хурандаагийн тушаалаар ажилна Хурандаа бол захирах тушаах бүрэн эрхтэй том цолтон Монгол төр яргачин хулгайч алуурчан луйварчин нам дагсан бөхс долоогч золивон ноходын үүр дээрээсээ дороо хүртэл болсон шүү иргэдээ Одоо сонголтоо л өөрчөл МАН -АН ийн энэ дээрэмчин нарыг дахин бүү сонго өөр арга байхгүй


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.