Шар тэмдэглэгээний дүрмийг энэ сарын 20-ноос мөрдүүлнэ

М.Амаржаргал / Нийгэм

Авто замын шар тэмдэглэгээний дүрмийг энэ сарын 20-ноос мөрдүүлж эхлэхээр болсон байна. “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэсэн Замын Хөдөлгөөний Дүрмийн 15.2-р заалтыг хэрэгжүүлэх бүх бэлтгэл хангагдсан байна. Уг дүрмийг зөрчвөл хариуцлага тооцно. Харин зөвшөөрсөн гэрэл дохио асах үед уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгч байгаа жолооч нарт хариуцлага тооцохгүй юм.

Жолооч та явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл дохио ассан ч цаад уулзвар түгжрэлтэй, та тухайн уулзварыг чагтлах бол уулзвар руу нэвтэрч орохгүй байхыг анхааруулж байна. Учир нь уулзвар чагтласнаар түгжрэл дээд цэгтээ хүрдэг. Нийслэл хотын удирдлагаас замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах, түгжрэлгүй зорчих зорилгоор хэрэгжүүлэх ажлууд үүгээр эхэлж байна. Энэ бол замын хөдөлгөөн оролцогч та бүхний хувьд шинэ зүйл биш, харин энэ дүрмийн заалтыг хэрэгжүүлж бодит үр дүнд хүрэх боломж нь үүгээр эхэлж байна гэдгийг ойлгоцгоох нь чухал байна.


Сэтгэгдэл

ха ха [66.181.169.110] 2019-05-17 02:24:54

нээрээ л бууж ирээд зодно доо яанаа

Зочин [103.26.195.175] 2019-05-16 15:48:27

Гол түгжрэх нь өглөө 8.30-9.30,орой 5.3-6.30 -ын хооронд шүү дээ..тэр үед нь ядаж байхад төрийн өндөрлөг нэртэй 3н сайн эрчүүдийг явуулах гээд зам хаагаад хаячихдагт л гол учир нь байгаа юм даа.Тиймээс төрийн ордныг нэн яаралтай эх тэнгэрийн аманд нүүлгэх нь чухал ,тэндээ хороо найруулцгааж байг.Ядаж бидний явахад саад болохгүй байвал зүгээр байна даа.

Xun [202.179.26.98] 2019-05-16 14:19:20

Ug ni zob shar temdegtei uulzbar bolgond xugacaatai d gerlen doxionuud tabix xeregtei. Cagdaa nar tugjrel uuschixeed baixad shuluun zamiin xodolgooniig ni xaasanortloo baruun, zuunees irex xodolgooniig xaadagguigees tugjreliig ulam ixesgedeg er ni doxiogooroo yabaad baixad tugjrel baga uusdeg. Cagdaa zobxon xynaltiin ajlaa xiix xetegtei. Doxionii gerliin asaltiig jigd xugacaatai bolgox xeregtei Talbain 2 tsliin xoinoos uragshaa nebtrex ulaan gerluudiin asaltiig bogino bolgox xeregtei argai baraad cagdaazoxicuuldag iim zuiliig mash sain zoxicuulchixsam baixad gaoguo bsaxaa.

Бямба [66.181.161.9] 2019-05-16 13:54:06

Ардаас синалдаад бүүр сүүлдээ бууж ирж зодуул яаах вэ

Зочин [202.9.43.106] 2019-05-16 10:16:16

Зөв шийдвэр. Цаана түгжнэтэй байхад чихэж ороод түгэрэл үүсгэдэг жолооч олон байна. Камерийн бтчлэгээр торгууль бичээд олон нийтэд өөрийн саытандаа сайн мэдээлж байвал нэг хэсэг нь дүрмийг мөрддөг болно. Түгжээтэы байна гээд орохгүй хүлээхээр хойноос сигналдаад хажуугаар дайраад ордог жолоочийг яалтай билээ

iim ch durem baih gej [202.179.31.27] 2019-05-16 09:47:48

buh hund oilgomjtoi baihaar durmee bolovsruulahad yanaa tegeed chaddagaaraa nogoo joloochid l arga hemjee avah l um yarih um avsan tsalingii ne huraah l um yariad baihiin nogoo gadagsh yavaad uy sudlaad baidag um bolo setgeechee mangarruudaa

all [103.14.36.18] 2019-05-16 07:17:22

Түгжирсэн үед уулзвар руу нэвтрэхгүй гээд зогсож байтал бусад машинууд ороод байвал яах вээ? Дүрэм зөрчсөн бүгдэд арга хэмжээ авч чадах уу?

Ganbuush [66.181.182.16] 2019-05-16 13:18:19

Ter bugdiig torgoh heregtei.Teneg huduunii malnuud durem medehgui shuudee.

Ойлгоход хэцүү дүрэм, зохицуулалт. [202.131.228.118] 2019-05-16 07:16:58

Манайх нь үүнийг хэрэгжүүлж чадах болов уу? Зарим жолооч УЧРЫГ НЬ ойлгохгүй, ёстой мангартаж өгөх байхдаа. Ойлгож хэрэгжүүлэхэд хэцүү л зохицуулалтдаа, наадах чинь. Замын цагдаа нарын нервыг барж өгөндөө.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.