10 сая ам.долларын авлигын хэрэгт Д.Сумъяабазар сайдын араас Ц.Даваасүрэнгийн нэр дуулдаж эхэллээ

Админ / Улстөр

Засгийн газрын нэг сайд гадны компаниас 10 сая ам.долларын хахууль авсан гэх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж байна. Энэ мэдээлэл үнэн бодит эсэх нь одоогоор эцэслэн тогтоогдоогүй ч Засгийн газрын сайд нар ээлжлэн байр, сууриа илэрхийлж эхлэв.

Уг мэдээлэл гарсан даруйд олон нийт 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон сайдыг Уул, уурхайн сайд Д.Сумъяабазарыг гэж хардаж байсан ч өөрөө үгүйсгэсэн. ТэрбээрБи 10 сая ам.долларын асуудлыг үнэхээр мэдэхгүй. Энэ бол худал мэдээлэл. Ямар зорилготой ийм мэдээлэл тараагаад байгааг ойлгохгүй байна гэсэн юм.

Харин өчигдөр болон өнөөдөр зарим хэвлэлээр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнг 10 сая ам.долларын хахууль авсан гэх мэдээлэл гарч эхэллээ.

Тодруулбал, түүнийг БНХАУ-ын China State Grid гэх компаниас зээл авсан, тус компанийн захирал Шин Баотай түншийн харилцаатай байсан гэх мэдээлэл байгаа юм. Тус компанид тендер өгнө гэж хахууль авсан ч ажлыг нь бүтээж өгөөгүй гэж олон нийтийн сүлжээнд бичжээ.

Харин Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Надад Зүүдэнд ч орохгүй том тоо байна. Сонгуультай холбоотой байж магадгүй. Ийм их хэмжээний мөнгө гэхээр худлаа байж магадгүй. Худлаа мэдээлэл. Гүтгэлэг үнэнд гүйцэгдэхээр дараа, дараагийн гүтгэлгээс хамгаалж өгнө” гэсэн байр, суурийг илэрхийлсэн юм.

Мөн энэ талаар УИХ дахь АН-ын зөвлөлөөс энэ талаар мэдээлэл авахаар Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлээд байна.

image


Сэтгэгдэл

монголчууд [202.131.230.19] 2019-05-17 17:41:18

болиульчихө болиульчих хөрөнгөө хураалгахуу одоо яамаар юм.

Зочин [202.126.89.209] 2019-05-17 15:42:58

Таван толгойн нүүрстний рөрс хуулалттай холбоотой шүү. АТГ ээс

hubsgul [202.9.43.163] 2019-05-17 14:27:57

Manai dabaasvren abdag 10 hubial abna.tvvgeeree songogchdoo hurdan mori abch taraana.buyantai hvn dee.

Зочин [202.131.239.50] 2019-05-17 13:58:52

Davaasuren tsaraitAigaa adilhan mash muu sanaatai. Bolorchuluun gedeg novshtoigoo tsug avsan gesen. Ene hulgaichiig sain shalgah. Ugaasaa hulgaich tsaraitai

Зочин [202.179.25.189] 2019-05-17 13:11:01

Долир Эрдэнэбатын баясаж байгааг ээ

Zochin [202.131.231.50] 2019-05-17 11:11:02

Uragshaa ailchlalaar yavsan humuusee shalgah n zuv sh de

иргэн [202.179.27.105] 2019-05-17 11:00:53

наад Хулгайчууд чинь Би авчихсаан гээд Үнэн ээ хэлнэ гэж үү Үгүй л гэнэ шүү дээ Авчихсан ч байсан эд ямар Шоронд орох биш дээ Хөөн хэлэлцэх хугацаа гээд Цайруулчихана шүү дээ

Зочин [66.181.185.121] 2019-05-17 09:39:32

10%-ийн Даваасүрэн 10сая $ авсан байхад огт гайхах хэрэггүй

Зочин [202.21.108.172] 2019-05-17 12:29:02

Yag unen. Dawaasuren gedeg shwes

chuka [66.181.169.162] 2019-05-17 09:13:25

одоо л бидэнд төрт ёсны улсад амьдарч байгаа гэдгээ харах үлджээ...ийм гүтгэлэг хийж байгаа хүмүүс тэр дээр л байгаа. тэд гараа хумихаад зүгээр сууж чадахгүй. энэ бол бүх өндөрлөгт нөлөөлж чадах хүний ажил болой...хэрэв тэд хүн болж төлөвшвөл тахимаа өгөөд муу бүхээс яаж хамгаалах зөвлөгөө өгдөг баг болбол ямар сайхан бэ????? ийм байх цаг ирнэ ээ....

Зочин [150.129.143.247] 2019-05-17 09:12:30

Анх зууны мэдээ сонин ийм мэдээ тараасан Хятадын хууль хяналтынхан хэлсэн гэж Хуулийнхан тэднээс асуувал яасан бм бэ Унэхээр авилгын асуудал байгаа бол зятадууд албан есоор ярихгуй зууны мэдээгийнхэнд хэлдэг нь яаж байгаа юм бол

зочин [103.26.193.27] 2019-05-17 09:03:30

Танай намынхан больж үз сэтгэлтэй ажилаа хийж байгаа хүмүүсийг харлуулах гэсэн бодлого хэн итгэх юм бэ цаг хугацаа харуулаад өгнө тэр үед хэлэх үгээ бэлдээд байж байгаарай.

Зочин [66.181.177.113] 2019-05-17 08:56:09

эбэ тороолын анхаарал сарниулах ажиллагаа шү дээ

Зочин [139.5.219.44] 2019-05-17 08:36:11

4 сарын 29 нд нээгдэх байсан Чойбалсангийн цахилгаан станцын тендерийн нээлт энэ асуудалтай холбоотой гэсэн байхаа

зочин [202.179.24.202] 2019-05-17 08:21:52

энэ явдал чинь энэ Засгийн газрыг харлуулах гэсэн дотоодын оролдлого Манан бүлэглэлийн үүр болсон АН намаын нөхдүүдийн хийж байгаа ажил тэд нар одоо нэгэнт сүйрсэн энэ нам улс төрийн тавцанд ямарч нэр хүндгүй үндсэндээ үхэх дээ үхэр буугаа тавьж байгаа юм.Дээрхи хоёр сайд нар тийм юм хийх хүмүүс бишээ Хэнтий сонгуульд Н.Энхбаяр өрсөлдөх гэнэ энэ нөхөр анх Монголд авилгал албан тушаалын наймааг хөгжүүлсэн хүн одоо тэр ямарч чадваргүй зүгээр л шоу хийж байгаа юм түүнийг ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм Хүрэлсүхийн дэргэд зүгээр л аалз юм даа

Иргэн [203.91.115.37] 2019-05-16 23:25:07

Хятадууд Монголчуудын дунд яс хаяж байна Бид дотроо эцэс төгсгөлгүй хэрүүл хиинэ Нээрээ тиим хахууль авсан юм бол нэрииг нь хэлчихгүй яагаа вэ Даваасүрэн Сумьяабазар хо ер иим юм хиихээр хүмүүс биш байх Хүмүүс л тодорхойгүй юманд хии хардсан хэрэг байх

Зочин [66.181.187.37] 2019-05-16 22:12:29

сумьяабазарыг нь мэдэхгүй юм даа , харин даваасүрэн нь бол 10% - иар ахиулсаар туршлагажсан байж болох юм ... хэн нь юм нэг юм болох нь ч болж л дээ , тархсан яриа ер нь ортой л байдаг - ер нь ор хоосон байдаггүй шүү ...


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.