Хутга тулган дээрэм хийдэг байсан бүлэн этгээдүүдийг баривчиллаа

У.Уранцэцэг / Хууль

Нийслэлийн цагдаагийн Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид бүлэглэн дээрэм хийдэг байсан этгээдүүдийг илрүүлжээ.

Тодруулбал, Нийслэл хотын нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сараас хойш бага насны хүүхэд болон ганц нэгээрээ явж байгаа иргэдийг дагаж орц, гудамжруу ороход нь араас нь боож унаган зодож, хутга тулган эд зүйлсийг нь бүлэглэн дээрмийн гэмт хэрэг үйлддэг байсан гурван этгээдийг Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд орогнож байхад нь дайчлан баривчилжээ.

Гэмт этгээдүүдийг шалгахад эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн харьяат, дээрэмдэх, хулгайлах гэмт хэрэг удаа дараа үйлдэн гурван удаагийн ял шийтгэл эдэлж байгаад 2019 оны хоёрдугаар сард ШШГЕГ-ын хорих 411 дүгээр ангиас суллагдсан 20 настай Ц, Т, 19 настай Т нар байжээ.

Тэд Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт 12 удаагийн үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсоныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цагдаагийн байгууллагаас дээрэмдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох чиглэлээр арга хэмжээнүүдийг тасралтгүй зохион байгуулж байгаа хэдий ч бага насны хүүхдийг дээрэмдэх гэмт хэрэг гарсаар байна. Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.21.127.167] 2019-05-17 09:39:18

50 jil horih yal og

Зочин [103.26.194.103] 2019-05-17 09:07:20

шууд 10 хутгалж ал

Зочин [202.21.96.212] 2019-05-17 04:42:01

Санаатай зориудаар үйлдсэн гэмт хэрэгтнүүдийг ялангуяа хүчингийн хэрэгтэй новшнуудыг хэзээ ч цагаатгах хэрэггүй,...

zochin [66.181.160.115] 2019-05-17 04:01:33

Hulgaruud naad patsaanarig chin emneedogoh bailguidee

Зочин [103.212.118.114] 2019-05-17 03:46:28

Иым юмнуудыг шууд буудчихдаг болоосой

хх [202.55.191.194] 2019-05-17 03:21:38

хутгаар бүлдэг бүлэн этгээдүүд


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.